Ирэх өдрүүд, ирээдүй цаг гэдэг нууцлаг бөгөөд сонирхолтой. Эхэлж буй 2015 он хүн төрөлхтний амьдралд ямархан ул мөрөө үлдээх вэ. Энэ талаар дэлхийд нэр алдартай зөнч мэргэдүүд хэрхэн тааварласныг хүргэе. 2015 оны талаар тэдний хэлж ярьсанд гутранги өнгө төрх олонтаа харагдана. Гэхдээ зөнч мэргэдүүдийн хэлж ярьсан бүхэн таамаглал болохоос нотолгоо биш гэдгийг тодотгох нь зүй байх.
Агуу их зөнч Мишель Нострадамус: Шинэ шашин үүсч тэр нь дэлхий нийтийнх болно
Тэрбээр 1503-1566 оны хооронд амьдарч байсан Францын их зөн билэгч гэдгийг бид мэднэ. Түүний хэлсэн олон таамаглал хэдийнэ биеллээ олоод байгаа. Тухайлбал, тэрбээр Орос Шведийн хооронд болсон Полтавын тулаан, Наполеон Бонапартын хувь тавилан, 2001 оны есдүгээр сарын 11-ний Америкт болсон халдлагыг маш нарийвчлалтайгаар урьдчилан хэлжээ.
Харин тэр эхэлж буй 2015 оны талаар юу хэлж үлдээсэн бэ. Их зөнчийн хэлснээр 2015 онд дэлхийд гай гамшиг буурч, эрчим хүчний салбарт жинхэнэ хувьсгал хийгдэх гэнэ. Хүмүүс нарны хямд эрчим хүчийг өргөнөөр ашиглаж, эрчим хүчийг утасгүйгээр дамжуулдаг болох аж. Дэлхийд хүн амьдрах хуурай газар хүрэлцэхгүйн улмаас усан доорх суурьшил бий болж эхэлнэ гэжээ. Үүнээс гадна Нострадамус галт уулын дэлбэрэлтийн тухай өгүүлжээ. Тэрбээр маш их гай гамшиг дагуулах ойн түймрийн тухай хүн төрөлхтөнд сануулсан байна. Энэхүү түймрийн утаа униар нар, сарыг ч халхлах магдлалтай аж. Зөнчийн хэлснээр оны дунд хэсэгт их ган гачиг болох бол жилийн сүүл рүү ихээхэн газар нутгийг хамарсан усан галав тохиолдож болзошгүй бөгөөд Европын ихэнх хэсэгт дулаарлын улмаас усархаг бороо ихээр орж, гарз хохирол учруулна. Европоос гадна Энэтхэгийн далайн өмнөд эрэгт хүчтэй цунами үүсч чамгүй уршиг учруулах бололтой.
Их зөнч өлсгөлөнгийн тухай сануулжээ. Африкт өргөн олныг хамарсан өлсгөлөн нүүрлэж үүний улмаас хар тивийн уугуул иргэд Европ болон ОХУ-руу үй олноороо цагаачлана. Дэлхийд шинэ Мессия буюу авран гэтэлгэгч заларч магадгүй бөгөөд тэр нь ирээдүйд газар нутгийг нэгтгэж хүн төрөлхтөнд “зайлшгүй тохиох” зугуухан живэх аюулаас авран хамгаалж соёл иргэншлийг авч үлдэх тухай өгүүлснийг цухасхан дурдая.
Энэ цаг үед шинэ шашин бий болох тухай өгүүлжээ. Шинэ шашин эхлээд ОХУ-ын газар нутагт үүсч бусад нутаг орон руу хурдацтайгаар түгэх гэнэ. Тэгээд 2040 он гэхэд энэ шашин дэлхий нийтийн цорын ганц шашин болох ёстой аж.
Нострадамусын хэлснээр 2015 онд Христийн болон исламын шашны хооронд мөн л сөргөлдөөн тэмцэл өрнөж, үүний уршгаар Дэлхийн гуравдугаар дайн үүсч магадгүй нөхцөл байдалд тулна.
Харин Хятад улсын тусламжтайгаар энэ аюулаас гэтлэнэ гэжээ. Дэлхий дахинд энх тайвныг сахиулах, дахин хуваарилахаас урьдчилан сэргийлж хамгаалах үүрэг ОХУ-д ногдоно. Хэрэг дээрээ 2015 онд тохиох нийтийг хамарсан санхүүгийн хямрал нь тус улсын улс төрийн жин нөлөөг нэмэгдүүлнэ. Нөгөөтэйгүүр энэхүү хямрал нь АНУ-ыг ихэд сулруулна.
2015 онд Европын нэгэн орны удирдагч цаг бусаар нөгчих бөгөөд үүний улмаас тус улс хоёр хуваагдана гэжээ.
Их зөнчийн таамаглалаар бол 2015 он гутрангуй талдаа дүр төрхтэй харагдаж байна. Гэхдээ энэ бол таамаглал. Түүнийг шууд утгаар нь хүлээн авч болохгүй нь тодорхой.
Болгарын их зөнч Ванга: Дэлхийн хүн ам Америк болон Оросын газар нутагт төвлөрнө
Дэлхий нийтэд алдартай энэ эмэгтэй 1996 онд бурхны оронд одсон. Гэвч түүний урьдчилан хэлж ярьсан нь биеллээ олсоор байна. Ванга амьд ахуй үедээ Иосиф Сталины үхэл, ЗХУ-ын задрал, Чернобылийн АЦС-ын сүйрэл, Оросын «Курск» усанд шумбагч хөлгийн осол, 2001 оны есдүгээр сарын 11-ний хэрэг явдал зэргийг урьдчилан хэлсэн билээ.
Тэрбээр 2014 оны ОХУ, Украин, Крымийн асуудлыг урьдчилан хэлж, оны дунд үеэр ОХУ Барууны нэг орны хооронд мөргөлдөөн үүснэ. Энэ нь яваандаа дэлхийн гуравдугаар дайны эхлэл болно хэмээн хэлжээ. Ванга тухайн үйл явдлын цаг хугацааг тодорхойлж хэлдэггүй бөгөөд үүнийг тусгай судалгаа, үйл явдлын дараагаар тогтоодог ажээ.
Тэрбээр 2015 онд нийтийг хамарсан гай гамшгийн талаар сануулсан. Энд үер ус, дулаарлын тухай сануулсан байна. Тухайлбал, Япон, Индонез, Италид үерийн аюул нүүрлэх магадлал илүү гэнэ.
Их зөнч 2010 онд эхэлсэн дайн 2015 онд дуусна. Энэ дайны үеэр химийн болон цөмийн зэвсэг хэрэглэнэ хэмээн хэлж байв. Энэ нь “Арабын хавар” болон Сирийн дайны тухай өгүүлсэн байх магадлалтай юм. Мөн тэрбээр нийтийг хамарсан эдийн засгийн хямрал болно, тэр нь улс хоорондын сөргөлдөөний шалтгаан болно гэжээ.
Ванга амьдралынхаа сүүлийн жилүүдэд дэлхий дахинд нүүрлэх томоохон хувирлын тухай ярьж байв. Энэхүү хувирлын дараа Европын тэн хагас, түүнчлэн Өмнөд Америк болон Зүүн өмнөд Азийн ихээхэн газар нутаг усанд живэх тухай тэр сануулжээ. Харин энэ жилийн тухайд оны хоёр дахь хагасаас Хойт Америк болон Канад, Оросыг чиглэсэн шилжин суурьшилт ихсэх гэнэ. Ингэснээр манай гарийн хүн ам үндсэндээ Америк болон Оросын газар нутагт төвлөрөх ажээ. Гэхдээ энэ цаг хугацааг яг 2015 он гэж хэлэхэд эргэлзээтэй юм. Учир нь тэрбээр цаг хугацааг тодорхой хэлэхээс зайлсхийдэг байсныг дээр өгүүлсэн.
Их зөнч 2015 оны эхээр Азийн нэгэн орон дайн дэгдээж, цөмийн зэвсгээр заналхийлж хэрэглэх дээрээ тулна. Гэвч эцсийн мөчид үүнийг оросуудын тусламжтайгаар таслан зогсоох тухай өгүүлжээ.
Балканы хойгийн улс орнууд Сербиэр удирдуулан нэгэн том эвсэлд нэгдэх бөгөөд энэ нь яваандаа нэгдсэн нэг хөгжиж цэцэглэсэн улс болно гэсэн байна.
Дэлхийд нэрд гарсан зурхайч Павел Глоба: Европын холбооноос Герман улс эхэлж гарна
Зурхайчид шинэ зууны эхний 20 жилд манай гаригийнхан эдийн засгийн гурван ч удаагийн хямралын тойргийг дамжин өнгөрнө хэмээн таамагласан. Үүний анхных нь 2008 онд болоод өнгөрсөн. Харин дараачийн хямрал 2014 оноос хүчтэй мэдрэгдэж эхэлж 2015 ондоо хамгийн оргил цэгтээ хүрнэ хэмээн тааварлаж буй. Дэлхийн эдийн засгийн гурав дахь хямралыг 2017-2020 онд тохионо гэжээ. Хэрэв зурхайчдын хэлснээр эхэлж буй оны улс төр, эдийн засгийн амьдралыг шинжих аваас тиийм ч сайн сайхан өнгө төрх харагдахгүй бололтой. Зурхайчдын тааварлаж буйгаар эдийн засгийн гурав дахь хямрал нь тийм ч их хэцүү биш байх гэнэ. Гэхдээ хүмүүс амьдралын хүнд хүчир нөхцөл, стрессээс шалтгаалан ихэд ядарч туйлдах магадлалтай гэжээ. Хэрэв эдийн засгийн хоёр дахь их уналтыг даван туулчихвал дараагийн 30 жил хөгжил цэцэглэлтийн он жилүүд байх гэнэ. Ялангуяа ОХУ-ын хувьд дахин сэргэлтийн үе тохионо.
Дэлхийн хамгийн алдартай зурхайчдын нэг ОХУ-ын иргэн Павел Глоба бүр 2010 онд АНУ-ын хувьд хүнд хэцүү цаг үе хүлээж байгаа, Европын холбоо болон Украин хэрэг дээрээ оршин тогтнохоо болино хэмээн таамаглаж байсан нь бий. Тэрбээр 2020 он хүртэл эдийн засгийн хямрал үргэлжлэх бөгөөд үүний үр дагавар болж дэлхийн улс төрийн газрын зурагт багагүй өөрчлөлт гарна гэжээ.
Бүр XYI зууны үед амьдарч байсан Оросын зурхайч Василий Немчин далайн чанадаас ирэх гай гамшгаас сэрэмжлүүлж байсан бөгөөд тэр орны төрийн толгойд 44 дэх удаагийн тэргүүнээр “хар хүн” сууж байх болно хэмээн хэлж байсныг Павел Глоба сануулжээ.
Павел Глоба АНУ дэлхийд тэргүүлэх үүрэг ролио алдана, мөн уналт доройтол хүлээж байгаа,түүнчлэн Европын холбоог бүр ч илүү гунигтай хувь заяа угтаж байна гэж таамагласан. Европын холбоо нуран унаж түүний үлдэгдэл суурин дээр хэд хэдэн нэгдэл холбоо үүснэ гэжээ. Тухайлбал, Умард Европын холбоонд Балти хавийн болон Скандиновийн хойгийн орнууд, харин Өмнөдийн холбоонд Испани, Итали, Франц зэрэг улс орох гэнэ. Зурхайчийн таамаглаж буйгаар Европын холбооноос хамгийн түрүүнд Герман улс гарах бөгөөд санхүүгийн уналтын хамаг ачаа хүндрэлийг германчууд үүрэх аж. Хэдийгээр тэрбээр Европын холбоог задарна гэж таамаглаж байгаа ч тус холбоо оршин тогтносон хэвээр байж ч магадгүй. Гэхдээ зөвхөн “цаасан дээр” л орших болно хэмээн тодотгтожээ.
Зурхайч НАТО-г ойрын үед нэлээд хүчирхэгжих хэдий ч хямрал дуусахаас өмнө оршин тогтнохоо болино хэмээн үзэж байгаа аж. Түүний хэлснээр НАТО нь шар үхэр жил анх байгуулагдсан бөгөөд ийм үхэр жилд ОХУ-ын хувьд заналт дайснууд нь болох Наполеон, Гитлер нар мэндэлж байжээ.
Харин ОХУ-ын хувьд хүнд хэцүү жил болох хэдий ч хэн нь нөхөр вэ, хэн нь дайсан бэ гэдгийг ялгаж салгаж өгөх жил болох гэнэ.
Павел Глоба хүн төрөлхтөн дэлхийн гуравдугаар дайны ирмэг дээр байгааг үгүйсгээгүй байна. Иран, Турк, Израильтай холбоотой сөргөлдөөнөөс дэлхийд дайн дажны аюул нүүрлэх хэдий ч ОХУ-ын яриа хэлэлцээр, идэвхтэй үйл ажиллагаагаар дайны аюул зайлуулагдана хэмээжээ.
П.Булган
Сэтгэгдэл ( 17 )
Hud hud
1500 ond america bail uu.
Orosuudiin zohioson setgelzuin dairalt. Setgel zuin propagando
15 ond sohroh ym bna daa za za
Zon bilegtenvvdiig bvv bas svvldene haramsava >:/
Vanga gej emeeg delhii dayaraa medne. Ch geh shig, baruunihan neriig ni ch sonsoogui,ene bol orosuudin zohiodog ulger.neg bolgar chavgantsaar halhalj uursdiin bodol sanaagaar busdig oros gedeg ulsig uud ni tatah gesen sanaa.vanga urgelj l oros uls augaa l geed hutsdag.bugd hudlaa hen itgedeg ium.
хуцдагийн тэр Ванга чинь 2012 онд дэлхий сүйрнэ гээгүй билүү, юуных нь 2015 он байхав дээ Вангагийн хувьд.
vnen shdee. Hudlaa gej helj bgaa hvniig bi erdoo oilgodgvi yum
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Haha vanga Tanai emee Ymuu husleen
bi lav l.Vanga emeegiin yarisan ym ni unen gj bodoj bna
шал худлаа юм бичих юм тэрний оронд хүнд хэрэгтэй юм бич