З.Энхболдын чуулганы модон индэрээс МҮОНРТ-д хаягласан хатуу үг цаанаа далд нүүдэл байсан нь одоо илэрч эхэллээ. Өмнө нь таг дуугүй байсан хэрнээ МҮОНРТ-ийн нөхөн сонгуулийн үеэр Р.Наранбаатарыг шавхуурдсан нь нэгд, Ц.Оюундарийг МҮОНРТ-ийн дарга болгох, хоёрт, Ц.Оюундарийн оронд АН-ын генсекийн суудалд өөрийн хүнээ тавих гэсэн санаа. УИХ-ын дараагийн сонгууль ойртож байгаа тул намын генсек гэдэг хамгийн чухал албан тушаал болоод байгаа. Тэгвэл нам доторхи бүх л асуудлыг хариуцаж байдаг “гал тогооны хүн” болох магадлалтай хүмүүсийн нэр тодорч эхэллээ. Гэхдээ хэнийг томилох вэ гэдэг АН-ын дарга З.Энхболдын эрх мэдлийн асуудал юм.
МоАХ-ны А.Гансүх
Хамгийн түрүүнд генсекийн суудалд яригдаж байгаа хүн бол Зам тээврийн яамын сайд асан А.Гансүх. Тэрбээр 1990 онд ардчилал гарахад лоозон барьж явсан ч дөнгөж 2007 онд АН-д элссэн байдаг. Тэрбээр яг одоо УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байна. Гэхдээ тэр МоАХ фракцынх буюу Х.Баттулгын хүн. Тиймээс сонгууль дөхөж байгаа энэ үед АН-ын генсекээр Х.Баттулгын хүн томилогдоно гэдэг бусад фракциудын хувьд эрсдэлтэй алхам. Тиймээс дэмжигдэх магадлал 100 хувь биш.
З.Энхболдын гарын хүн Ж.Төмөрбаатар
Олон нийтэд тийм ч их танигдаагүй ч нам дотроо байр сууриа эзэлсэн хүмүүсийн нэг нь Төрийн өмчийн хорооны дэд дарга Ж.Төмөрбаатар. Тэрбээр Өвөрхангай аймгийнх бөгөөд Усны нөөц ашиглалтын инженер мэргэжилтэй. МУИС-ийн Хуульзүйн сургуулийг төгссөн ч олон жил хувийн бизнес амжилттай эрхэлж байсан нэгэн. АН-ын дарга З.Энхболдын дотны, гарын хүн тул АН-ын генсек болоход үгүй гэх газаргүй. Гэхдээ түүнд олон өрсөлдөгч байна.
Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр
2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн Л.Эрхэмбаярын нэр АН-ын генсект яригдаж байна. Тэрбээр сонгогчдын 28 хувийн саналыг авч чадаагүй ч үүнийгээ сонгуулийн тойргын хороо буруу тоолсон, дүнг нэгтгэхдээ буруу аргачлал хэрэглэсэн гэж хэл ам хийж байлаа. Тэрбээр Ерөнхийлөч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажилладаг, гал тогооных нь хүн гэхэд болно. Улс төрийн тогооны наадах, цаадахыг мэддэг ч олонд танигдаагүй.
Увсын Д.Нямхүү
Увсын унаган хүн Д.Нямхүү 2012 онд МАН-ын Д.Чойжилсүрэнтэй өрсөлдөөд ялагдсан. МАН-ынхан сонгуульд унасан хүнээ сайд, дарга болгодог. Энэ жишгээр үзвэл Д.Нямхүү АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болох магадлалтай. Түүний хувьд АН-ын дотоод ажилд тийм ч их хутгалдаж байгаагүй. Харин аж ахуй, байгууллагын ажил хийж байсан. Түүний улс төрийн карьер гэвэл Нийгмийн хамгааллын дэд сайдаар ажиллаж байсан түүхтэй.
Сайд асан Ц.Оюунгэрэл
Суудлаасаа буусан сайд Ц.Оюунгэрэлийн нэр намын дарга З.Энхболдын гарын хүмүүсийн араас яригдаж байна. АН-ын хувьд албан тушаалд жендерийн харьцааг чухалчилдаг, эмэгтэйчүүдээ ихээхэн дэмждэг. Өмнөх генсек нь ч эмэгтэй хүн байсан тул энэ удаа намын дотоод асуудлыг шийдэж чадах уян хатан эмэгтэй хүнийг сонгох магадлалтай. Одоо УИХ-ын гишүүнээс өөр үүрэггүй болсон Ц.Оюунгэрэл жендерийн харьцааны үүднээс үзвэл энэ сонголтонд тохирох хүн. Намын жирийн гишүүд дундаа ч нэр хүнд сайтай, олон танигдсан нэгэн юм.
Б.Баярмаа
Сэтгэгдэл ( 11 )
энэ хэдээсээ улс төрийг төмрөө арай илүү гадарлах байхаа
Оюунгэрэл нь дээр юм байна.
Tumurbaatar deer sh de ene chine tsewer namiin ajil sh de
Төмөрбаатар болох нь зүйтэй дээ дэмжиж байна
Tumurbaatar ahiig demjij bn tuushtai shudraga hun sh de
Ж.Төмөрбаатарыг дэмжиж байна яг тохирсон хүн
Oyungerelig tavij arai tenegtehgui bailgui dee
oyungerel heherteigee ANU-d yavna baih
Nyamkhuu ni arai deer biz dee
Гансүхийг МоАХ ын анхдагч гэвэл элэг хөшлөө
Зевхен суудал сандал ширээ that”s it no point. Яандаа Монгол улс минь