УИХ-ын гишүүн С.Одонтуяа твиттертээ “Нэгэн Монгол залуу сансарт нисэхээр бэлдэж байна” хэмээн бичсэнээс улбаалан http://asiarussia.ru/ сайтад “Монголын хоёр дахь иргэн 2016 онд сансарт нисэх үү" гэсэн материал нийтэлжээ.
Эдүгээ Монголд Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн дараа хоёр дахь монгол хүн сансарт нисэх эсэх асуудлыг янз бүрийн түвшинд ярилцаж байна. Монгол, Зөвлөлтийн сансрын хамтарсан баг 1981 онд сансарт нисч байсан билээ. Түүнээс хойш олон он жил урсан өнгөрчээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн твиттертээ бичсэнээр НАСА удахгүй сансрын ээлжит нислэгээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү багийн бүрэлдэхүүнд Монголын иргэн багтаж байгаа гэнэ. Монгол залуу НАСА-нийн нислэгийн төвд хэдийнэ бэлтгэл сургуулилтаа эхэлчихсэн байгаа гэжээ.
Гэвч сансрын энэ нислэгийг “Сансрын аялал жуулчлал”-ын хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын нэгэн хувийн компани хийхээр төлөвлөж байгаа юм байна. Сансрын энэхүү төлбөрт нислэг нь дэлхийн тойрог замд байгаа хувийн станцад “жуулчид”-ыг хүргэх юм. Одоо дуулдаж байгаагаар 2016 онд Монгол залуугийн нислэг төлөвлөгдөж байгаа гэсэн сураг байгаа юм.
Гэхдээ энэ нислэгийн мэдээг анх ямар эх сурвалжаас мэдээлсэн хийгээд бодитой эсэх нь тодорхойгүй. Зарим нэг нь үүнийг шинэ жилийн наргиан байж магадгүй гэж байна. Монголчууд амны билгээс ашдын билэг хэмээн ярилцдаг. Тиймээс монголчууд мөрөөдлийнхөө нэг хэсгийг ингэж илэрхийлсэн байж ч мэдэх юм.
Гишүүн С.Одонтуяагийн твиттерт бичсэн мэлдээллийн дор хүмүүс санал сэтгэгдэлээ үлдээхдээ мөнөөх сансрын хоёр дахь монгол нисэгчийг нэр устай нь бүр бодитой, барин тавин бичсэн нь анхаарал татаж байна. Уншигчид тэр сансрын нисэгчийг Ц.Бат-Эрдэнэ хэмээх бизнесмэн залуу гэж нэрлэжээ. Тэр “Жэмнэт” гээд интернет холбооны үйлчилгээ үзүүлдэг компанийн захирлаар ажилладаг юм байна. Мөн цаг хугацааны хувьд ч 2016 он гэдгийг дурдахаа мартсангүй.
П.Булган
Сэтгэгдэл ( 3 )
Nis nis.Odoo sansart nissen hyn neleen devshil avchrah bhdaa.
Үнэн бол сайхан мэдээ байна
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮