Л.Эрхэмбаяр тамгаа гардан авлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 08

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр өглөө хуралдаж дараагийн генсекийн асуудлыг шийдвэрлэсэн билээ.  Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ломбын Эрхэмбаярыг томилсон. Тэрбээр Ерөнхийлөгчийн амьдрах орчин ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр ажилладаг юм. Өнөөдөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь Л.Эрхэмбаярт тамгаа гардуулан өгч баяр хүргэлээ. Тэрбээр хэлэхдээ өөрийнх нь ажлыг цааш амжилттай үргэлжлүүлэн авч явахыг хүссэн юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top