УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил өр, төлбөрөөс зугтаж явна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 09

УИХ-ын гишүүн, төрийн түшээд спортын холбоодын Ерөнхийлөгч болж, нэр хүндээ өсгөдөг жишиг манайд тогтоод удаж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Монголын тэшүүрийн холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат Монголын ширээний теннисний холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг гээд нэрлээд байвал олон “Ерөнхийлөгч” улс төрчид бий. Зарим нь үнэхээр тамирчдаа дэмжиж, олон улсын тэмцээнд оролцоход нь тусалж байгаа бол зарим нь зөвхөн өөрийнхөө нэр хүндийг өсгөхийн тулд ийм сэтэр зүүж явдаг. Үүний нэг жишээ бол УИХ-ын гишүүн асан, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил. Тэрбээр 2012 онд Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Азийн залуучуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулах үедээ их хэмжээний өр тавьсан ч өнөөг хүртэл энэ өр, төлбөрийг барагдуулахгүй зугтаасаар байгаа аж. Тэрбээр гадны 100 гаруй тамирчдыг “Баянгол” зочид буудалд байрлуулсан ч 66 сая төгрөгийн өр үлдээжээ.

Монголд олон улсын стандартыг хангасан зочид буудлууд цөөхөн байдаг. Тиймээс “Баянгол” зочид буудалд тамирчдыг байрлуулахын тулд Ц.Мөнх-Оргил тэргүүтэй Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд “Баянгол” зочид буудлын удирдлагуудад удаа дараа хүсэлт тавьж, гуйж гувшсаны эцэст зочид буудлын бүх захиалгыг цуцалсан байна. Ингэснээр “Баянгол” зочид буудал ч бусад харилцагчдынхаа өмнө нэр хүндээ алдаж, эрсдэл үүрсэн. Түүгээр ч барахгүй “Баянгол” зочид буудлын удирдлагууд спортыг дэмждэг байгууллагын хувьд улсынхаа нэр хүндийг бодож өрөөнийхөө төлбөрийг 10 хувь хөнгөлсөн байна. Гэтэл тэмцээн дууссаны дараа Ц.Мөнх-Оргил үлдэгдэл 66 сая төгрөгийг барагдуулахгүй зугтсаар Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн ажлаа өгчээ. Түүнээс хойш энэ байгууллагыг “Хас”-ын Ч.Ганхуяг удирдаж байгаад саяхан ажлаа өгсөн. Өнгөрсөн 3-р сарын 14-нд болсон тус холбооны ээлжит бус чуулганаар Тамирыг тус холбооны Ерөнхийлөгчөөр сонгосон ч хурлын шийдвэр хүчин төгөлдөр биш байсан гэж шүүх эрхийг нь цуцалжээ. Нэг үгээр хэлбэл өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн холбоо Ерөнхийлөгчгүй болж, хоёр жилийн өмнөх 66 сая төгрөгийг төлбөр буух эзэн, буцах хаяггүй болсон байна. Тэмцээн зохион байгуулж энэ өрийг бий болгосон Ц.Мөнх-Оргилоос нэхэмжилдэг ч “Надад хамаагүй. Тэр холбоо, ЭМЯ-наас нэх” гэж өөрөөсөө зайлуулж, хариуцлагаас зугтаж явна. УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргилыг энэ төлбөрийг төлөх ёстой гэж үзэх хэд хэдэн үндэслэл байна.

 Нэгд, Ц.Мөнх-Оргил тэргүүтэй тус холбооны удирдлагууд тэмцээнийг зохион байгуулахдаа “Баянгол” зочид буудлын удирдлагуудтай уулзаж, өмнөх захиалгуудыг нь цуцлуулсан. Хоёрт, тэмцээний зардлыг зөв тооцоогүйгээс төсөвлөсөн мөнгө нь дутсан. Гуравт, одоо хүртэл Улсын бүртгэлд Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч нь Ц.Мөнх-Оргил гэж байгаа. Ийм байтал шүүхийн шийдвэрийг ч үл тоосоор байна. 2014 оны 9 сарын 14-нд шүүх энэ хэргийг хэлэлцээд Монголын сагсан бөмбөгийн холбоо дээрх 66 сая 211 мянга 550 төгрөгийг гаргах ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Одоо уг асуудал шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хэмжээнд хүрсэн байна.

Уг нь нэгэнт тус байгууллагын нэр дээр шүүхийн шийдвэр гарчихсан болохоор  ШШГЕГ-аас ямар нэг байдлаар хариуцагчийг олж тогтоон, мөнгийг гаргуулах ёстой байдаг. Үнэндээ энэ 66 сая төгрөгийн асуудалд Ц.Мөнх-Оргилын дараа ажлыг нь хүлээж авсан Ч.Ганхуяг ч буруугүй, түр Ерөнхийлөгчөөр томилогдоод чөлөөлөгдсөн Тамир ч хамаагүй. Өрийг бий болгосон Ц.Мөнх-Оргил л өрийг барагдуулах ёстой гэж нэхэмжлэгч тал үзэж байна.

Монголын сагсан бөмбөгийн холбооны нэрийг өөрийн нэр хүндээ өсгөхийн тулд ашиглаж, өрөнд унагаачихаад “надад хамаагүй” гээд суух нь ариун явдал уу?

 

Мөн дээрх тэмцээнийг зохион байгуулахад ЭМЯ болон олон улсын байгууллагаас тодорхой хэмжээний санхүүжилт өгсөн байдаг аж. ЭМЯ-ны өгсөн мөнгийг хэрхэн зарцуулсан талаар тайлан байдаг ч олон улсын байгууллагаас хэдэн төгрөг өгсөн, хэрхэн зарцуулсан талаар Ц.Мөнх-Оргил ямар ч мэдээлэл өгдөггүй байна. Ингэж шүүхийн шийдвэрээс зугтаан, өөрийн тарьсан балгаа арилгахгүй яваа нь ариун явдал уу? Монголын сагсан бөмбөгийн холбооны нэрийг өөрийн нэр хүндийг өсгөхийн тулд ашиглаж, өрөнд унагаачихаад “надад хамаагүй” гээд суух нь ариун явдал уу?

Хэрэв энэ мэтээр Монголын сагсан бөмбөгийн холбооныхон тэмцээн ч зохион байгуулж чадахгүй, өр төлбөрт унаж, нэр хүндээ “нулимсаар” байвал цаашид олон улсад ч нэр хүнд нь унана. Оны өмнөхөн Японы сагсан бөмбөгийн холбоо хоёр хуваагдаж үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй, асуудал үүсгэснээс FIBA-гаас хоёр жилээр эрхийг нь хассан. Ингэснээр Японд ямар нэгэн сагсан бөмбөгийн олон улсын тэмцээн зохион байгуулахгүйгээс гадна тамирчид нь ч олон улсын тэмцээнд оролцох эрхгүй болсон юм..

Үүн шиг Монголын сагсан бөмбөгийн холбоо өрийн асуудлаа цэгцэлж, дарга удирдлагынхаа учрыг олохгүй бол манай тамирчид ч бас давхар хохирох нөхцөл байдал үүсээд байна. Сүүлийн үед манай сагсан бөмбөгийн тамирчид чамлахааргүй амжилт гаргаж байгаа ч холбоод нь сандал суудлын хээрүүл, өр ширний асуудлайт зууралдаж, нэр хүнд нь шалан дээр унаж байгаа нь харамсалтай.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шибал (202.55.182.28) 2015 оны 01 сарын 14

Мөнгөө төл Мөнх-Оргил ооо

0  |  0
ZOCHIN(202.55.182.28) 2015 оны 01 сарын 12

IH HYRLIIN GISHUUS IIM L BDAG BHGUI U DAA, DANDAA SAIHAN ZUIL YARINA.

0  |  0
Zochin (202.55.182.28) 2015 оны 01 сарын 12

Olon ulsiin ner hundtei temtseen ZBaiguulna gedeg n MU iin ner hundiin asuudal. Medeej todorhoi tosow gargaj bj temtsene ZB uulsan bj taarashdee. Bayangol Zochid buudliin huwid hangalttai DISCOUNT uzuulsen l bh. Ene bol tuhain uyeiin udirlaguudin huleeh estoi hariutslaga shdee . Mongoo hurdan toloh heregtei.

0  |  0
Zochin(202.55.182.28) 2015 оны 01 сарын 12

holbooni tergun medej todorhoi tosow batluulj tuhain ajil uurgiig yawulj bgash tim bolhoor tolboriig baragduulah asuudlig shiidwerleh uuregtei tiimch uchras shuuh ajilsan bnshd jhn hariutslagatai bj tollboro baragduulaachee arai denduu yumaa

0  |  0
Зочинмааа(202.179.23.168) 2015 оны 01 сарын 12

ЭНэ ТББ байгууллагууд арай дэндэж бн шүү. Явж Явж Монголын сагсанб бөмбөгийн нэр хүнд цаашлаад тамирчид л эвгйү байдалд орж хохирч үлдэх юмаа. Мөнх-Оргил жоохон хариуцлагатай баймааар юмаа. Гарсан үр дагаварыг холбооны тэргүүн хүний хувьд шийдмээр юмаа. Удирдалаг нь шийдэхгүй юм бол тэгээд өөр хэн шийдэх юм бээ. Мөнгийг нь өгчиж болохгүй багйаа юм бхдаа нэгэнт л шүүхийн шийдвэр гарсан бхад

0  |  0
zochin(150.129.143.220) 2015 оны 01 сарын 10

tgd ajil uureg guitsetgesenees garsan tulburiig huvi huneer tuluuleh uu ???? sagsan bumbugiin holboo l tulnu shd . bayangoliinhon zugeer amar hyalbar argaar munguu l salgaj avahiig bodoj bgaa yum bna . holboo ni tuluh yostoi yum bish uu ???? munh- orgil hariutslaga huleeh ni zuv bolovch mungun tulburiig huviasaa tuluh ni yu l bol doo . shudarga uu ????

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР,АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top