2015 оны төсөв мөнгөний хүрэлцээгүй байдал нийгэмд хэд хэдэн зүйлийг ил болгож, бас хэн нь хэн бэ гэдгийг ялгаж салгаж өгч байна. Өчигдөр оюутнуудын төлөөлөл 70 мянгын тэтгэмжээсээ татгалзаж эхчүүдэд боломж олгох саналтай байгаагаа Ерөнхий сайдад илэрхийллээ.
Хөөрхий муусайн “гуниггүй ядуучууд”-ад олдож байгаа нь энэ 70 мянга л даа. Үүнээс өөр санаж сарвайх юм байхгүй. Гэхдээ тэд хэлтэй амтай олддог хэдийгээ бага гэж чамалж байсангүй, нэмүүлнэ гэж жагсаж байгаагүй юм даг. Хэрэгтэй цаг тохиолдвол бас үүнээсээ татгалзахад бэлэн гэдгээ тэд ийн илэрхийллээ. Энэ зуур Монголын залуучуудын холбоо 2015 онд эх орныхоо хөгжилд оролцож, залуучууд хамтдаа хойшдын хөгжил цэцэглэлт, өөрсдийн ирээдүйн төлөө “Бүтээе” уриатай аян өрнүүлэхээр болоод байна. Тэд мөнгө нэхсэнгүй, харин хийж бүтээе гэж байна.
Эх оронч сэтгэлгээ гэдэг чинь энэ мэтээр л харагдана уу гэхээс хүрэн зандан ширээний ард хүзүүгээ шилгээж “эх орон” гэж ярихыг хэлдэггүй байх.
Оюутнуудыг ингэж 70 мянгаа сайн дураар сарвайж байхад сар жилдээ хэдэн саяар тоологдох цалин орлоготой, хангамж ямбаны хавсаргатай манай улс төрчид бүлх залгичихсан юм шиг дуугүй сууцгааж байна. Ичдэг болоосой. Их хурлын гишүүд гэхэд жилдээ 90 саяын төсөвтэй. Хууль санаачлах, сурталчлах, тойрогтоо ажиллах, томилолт, унаа шатахууны зардал гэсэн. Их хурлынхны сүүлийн хоёр жил сүр болгон ярьж мэтгэлцсэн тамхи татах газрын зайг зааж тогтооход тийм их мөнгө хэрэгтэй гэж үү. Тойроггүй гишүүд гэж торгонд хөлбөрсөн сайхан хүмүүс бий. Тойрогт лав мөнгө зарцуулах хэрэг тэдэнд байхгүй.
Эх хүүхдийн мөнгийг хасч эдийн засгийн хямралыг гэтлэн давах мэргэн аргыг Ерөнхий сайд бодож олсон. Тэгж танаж хасах гээд байгаа юм бол өөрийнхөө болон дарга нарынхаа цалин хангамжаас эхлээсэй гэсэн хүлээлт ард түмний дунд бий. Иргэдийн энэ хүлээлтийг мэдрэхийн дээдээр мэдэрч байгаа хэрнээ чимээгүй л байна. Хэнээс нь ч санал санаачлага одоогоор лав гараагүй байна. Гагцхүү иргэдийн халаас хармайг тэмтрэх юмаа л ярьсаар сууна. Хүүхэд хөгшдийнхөө мөнгийг гоочилсон янзаараа. Хэмнэлт таналт холуур өнгөрөөсэй гэж залбирч суугаагаас зайлаа гэж үү. Тэдний энэ дүлий дүмбэ байдлыг анзаарсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулган дээр үг хэлэх үеэрээ “Дээрээсээ эхэлж бүсээ чангалъя” гэдгийг санууллаа. Одоо харин тэд яах бол. Улс төрчдийн хүрээнээс эх оронч сэтгэлгээг хайх нь өдрийн од харахаас хэцүү юм байна.
П.Булган
Сэтгэгдэл ( 12 )
ENGEJ ERGELT HIIDGUI YUM AA ZALUUSAA.ENE ZASGIIN GAZAR UNHEER DAMPUU BN.UURSDUU BOL YUJ NEDERJ AMIDARGUI BGAAA SH UU,TEHED ARD ERGED YAJ BGAAG MEDDEGJ BOLOOSOI.SAIHAN BELEG SDA CHI AYTAIHAN BGAARAI MUU UTSN HUUHELDEI SHUU CHI.
эвэртэн туурайтнуудын эрх ямбыг хас,унаа утасны төлбөр жорлонгийн цаас,гарын саван гээд татвар төлөгчдийн мөнгөөр аваад байгаа элдэв зардлыг өөрсдөө төл.мөн өөр мэдэхгүй олон зүйлийг өөрсдөө өндөр цалинтай юм чинь өөрсдөө төл,тэгэхээр нэг тоо гарна даа, тэр чинь хэмнэлт сайханбилэгээ
Дарга нарын унаа, утасны мөнгийг хасах хэрэгтэй
YAMARSHUUXAN NOXDIIG CONGOCNOO ARD TUMEN XARJ BAIGAA BIZ NER DEBSHICHEEC BUCAD NI XEREG ALGA OLCOJ YDARCAN BAIGAA OLON MYLX XUUXDUUD OLON EXCHUUDIIG DEEREMDEXEEC ICHIXGUI BAINA UU OOROO L BOLJ BAIBAL XAMAAGUI UMUU OUV TOLGOI TAMCAGIIN NEFTI GEED XELEED BAIBAL OLON UURXAIG GADAADIIN LUIBARCHIDTAI XUBAAJ IDCHIXEED ICHIXGUI BN UU
Uhehees naach tsadadgui uizen vangiin 76 pyzdak zail zailgui bol
Ene turiin alban haagchidiig tsomogtgoh estoi ed bol tatvar tulugchidiig bakter chig sorj tsus sorogch chig sordog vanpiruud 76erguu bol sadist mangasuud idehiin henee tussan pyzdakuud
Salingaasaa khasaj chadakhgui bol tom tom mashinaasaa yadaj tatgalzaachee.Utasniikhaa mongiig oorsodoo toloo.Tuslakh nertei khamaatanguudaa cooloo.Avgai khuukhniikhee eemeg bogjiig nemerlee ulsadaa.Tegeed daraa n ard irgediig turiivch uruu oroo.
Salingaasaa khasaj chadakhgui bol tom tom mashinaasaa yadaj tatgalzaachee.Utasniikhaa mongiig oorsodoo toloo.Tuslakh nertei khamaatanguudaa cooloo.Avgai khuukhniikhee eemeg bogjiig nemerlee ulsadaa.Tegeed daraa n ard irgediig turiivch uruu oroo.
Salingaasaa khasaj chadakhgui bol tom tom mashinaasaa yadaj tatgalzaachee.Utasniikhaa mongiig oorsodoo toloo.Tuslakh nertei khamaatanguudaa cooloo.Avgai khuukhniikhee eemeg bogjiig nemerlee ulsadaa.Tegeed daraa n ard irgediig turiivch uruu oroo.
Угаасаа улс төрчид шомбоно уу гнэхээс өгөхгүй ш дээ. Тэдэнд итгэж найдахын хэрэг огтхон ч байхгүй. Амбицаас цаашгүй амьтад
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Дуслыг хураавал тонныг хэмнэнэ гэдэг зарчмыг хаа хаагуй хэрэгжуулэх цаг нь аль хэдийнээ болсон. Энэ толгой муутай цээжээ дэлссэн их хурлын гишууд болон дарганцаруудын наад захын утас, унаа, бензин тос, гадаад томилолт, бичиг хэрэг г.м. есен шидийн зардлуудыг 50-75 хувь танахад л хичнээн тэрбум тегрег хэмнэнэ шуу дээ. Энэ толгойгуй шуналтай дарганцаруудыг олон зуун саяын унэтэй том том жийп хелеглеж татвар телегчдийн менгеер тансаглахыг енеедреес эхлээд зогсоож энэ машин тэрэгнуудийг дуудлага худалдаагаар зарахад л мен олон тэрбумын херенге хэмнэнэ шуу дээ!