”Цалин нэмэхгүй, ажлаас хална. Тэтгэмж өгөхгүй, татвар нэмнэ”

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 10

Энэ оны төсвийн тодотголыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй. Ерөнхий сайдын хэлснээр бүсээ чангалсан, ингэхдээ эхчүүд, хүүхдүүдийн мөнгийг танасан төсвийн тодотгол орж ирсэн. Ингэж танаснаар 2015 онд манай улс орлого зарлагаа 905.6 тэрбум төгрөгөөр бууруулах юм. Үүнд оюутнуудын тэтгэлгийг голч дүн нь гурав хүрсэн оюутанд олгож байхаар болсон. Оюутнуудын тэтгэлгээс 33.7 тэрбэм төгрөг хэмнэх боломжтой юм байна. Тус тэтгэлгийг 2012 оноос эхлэн олгосон бөгөөд гурван жилийн хугацаанд 307.2 тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулжээ. Мөн хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт олгохоор болоод буй. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас айл, өрхийг орлогын түвшингээр нь 20 бүлэгт хуваан судалгаа гаргажээ. Тус судалгааны эхний таван бүлэгт багтсан айл өрхийн буюу нийт хүүхдийн 30 гаруй хувь нь  хүүхдийн мөнгөнөөс хасагдана гэсэн үг юм. Алдарт эхийн одонтой ээжүүд ч таналтаас мултраагүй. Нэгдүгээр одонтой ээжид жилд нэг удаа 200 мянган, хоёрдугаар одонтой ээжид 100 мянган төгрөг олгодог байсан. Гэтэл хамгийн бага хүүхэд 18 нас хүртэл ээжүүдэд одонгийн мөнгийг нь өгөхөөр болжээ. Ингэснээр 2015 оны батлагдсан төсвөөс 19.5 тэрбум төгрөгөөр буурч, 10.5 тэрбум төгрөгийг зарцуулах аж.

Ахмад настны сэргээн засах эмчилгээний зардлыг төр даахгүй болж байгаа бөгөөд үүнээс 3.7 тэрбум төгрөг хэмнэх гэнэ. Жирэмсэн эхчүүдэд сар бүр олгодог байсан 40 мянган төгрөгийг төрснөөс хойш долоон сар олгож байхаар болжээ. Энэ мэтчилэн халамжийг танаж, цалин тэтгэвэрийг нэмэхгүй хатуу төсвийн тодотголыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Нэг үгээр хэлбэл, нийгмийн хамгийн эмзэг бүлэг болох ахмад настай, эхчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, оюутнууд, хүүхдүүдээсээ харамласан, хахир төсвийн тодотгол. Нийгмийн хамгийн эмзэг хэсэгт олгодог багахан хэдэн төгрөгөө танаж, байгаа хэрнээ дэд сайдуудаа “ихэрлүүлж” буй.

Мөн 2012 оноос хойш 30 мянгаар нэмэгдсэн төрийн албан хаагчдаас тал хүрэхгүйг нь цомхотгоно. Мэдээж тэдний ихэнх нь дундаас дээш албан тушаалтнууд. Энэ мэтчилэн эрх баригчдын хийсэн балгийг дунд, дундаас доогуур орлогтой иргэд үүрч байна. Ерөнхийлөгч өчигдөр УИХ-ын чуулган дээр “дээрээсээ эхлэж бүсээ чангалъя” хэмээсэн. Гэтэл үнэн хэрэг дээрээ өндөр зарлагатай, дээд албан тушаалтуудыг нэмж байна. Эрх ямбыг нь дээдсүүд эдэлж, зовлонг нь ард иргэд үүрдэг жишиг хэзээ дуусах вэ.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мн(150.129.140.168) 2015 оны 01 сарын 13

өнөөдөр байр машин мал буу маш өндөр татвартай боллоо, маргааш эхнэр, хүүхэдтэй бол хүүхдийн тоогоор цаашлаад хөргөгч плитка хутга заадуур халбага сэрээ гээд гэрт тани юу байна бүгдээс нь татвар авна яагаад гэвэл газар нутаг баялгаа хувааж идээд дууссан одоо та нарийн учрийг хурдхан олчихоод гадагшаа гарах минь. УЛС ТӨРЧДӨӨС

0  |  0
ard(150.129.140.168) 2015 оны 01 сарын 13

ПРҮС МАШИНТАЙ, ААВААСАА НЭГ БУУ ӨВЛӨЖ АВСАН ХҮНИЙ АМЬДРАЛД ЯАЖ ТУСАХ БОЛ , НИСДЭГ ТЭРЭГЭЭР АН ХИЙЖ ЗУГААГАА ГАРГАДАГ ХҮМҮҮСТ ЭНЭ ТАТВАР СОНИН БИШ БАЙХ, 50,0-100,0 БИШ 15,0-30,0 ЮМУУ, ПРҮС ЦАХИЛГААН ХОСОЛСОН ШАТАХУУН БАГА ЗАРЦУУЛЖ АГААР БАГА БОХИРДУУЛДАГ ГАНЦ МАШИН НЬ ЮМ БИШҮҮ НЭМЭХ ХЭРЭГГҮЙ БАЙМААР, 1000 МАЛТАЙ АЙЛААС ТАТВАР АВНА ГЭНЭ ТЭД Ч ГЭСЭН АДИЛХАН Л ХАЛУУНД ХАЛЖ ХҮЙТЭНД ХӨРЖ ЖИЛИЙН 365 ХОНОГ МАЛ МАЛЛАЖ БАЙГАА ИЛҮҮ ХӨДӨЛМӨРЛӨӨД ИЛҮҮ ТАТВАР ТӨЛӨХ ҮҮ ҮГҮЙ БАЙМААР НӨГӨӨ ТЭГШ ЭРХ ЭНЭ ТЭР НЬ ХААЧСАН ЮМ БЭЭ, МОНГОЛ ИРГЭН БҮРИЙГ ЯДУУ БАЙЛГАХ БОДЛОГО УУ МАЛЧИН ХҮН 300-С ИЛҮҮ МАЛТАЙ БАЙЖ БОЛОХГҮЙ

0  |  0
Батмөнх(112.72.13.47) 2015 оны 01 сарын 10

Ардчиллыг сонгосныхоо нажидыг эдэлж дээ.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 10

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top