Улаанбаатар хотод ажилладаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, ажил дуусах цаг, мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх, тарах цаг ижил байгаа нь замын хөдөлгөөний түгжрэл удаан хугацаагаар үүсэх нэг том шалтгаан болж байна хэмээн олон хүн шүүмжилж байгаа. Тиймээс нийслэлийн ИТХ-аас Монгол Улсын Засгийн газарт хүсэлт тавьсны дагуу Засгийн газрын хуралдаанаар “Нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрх”-ийг нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн юм.
Ингэхдээ замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, байгууллагуудын байршил, ажиллагсад болон суралцагчдын тоо зэргийг судлан үзэхийг үүрэг болгосон. Үүний дагуу “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах” ажлын хэсгийг байгуулан цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар судалгаа хийж байгаа аж. Их, дээд сургууль, ЕБС-ийн өглөө, өдөр, оройн ээлжийн цагийн хуваарийг нэгдсэн байдлаар гаргасны дараа автозамын ачаалал аль цагт илүү үүсч байгааг тодорхойлж, цагийн хуваарийн өөрчлөлтийг төлөвлөх аж.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 3 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮