Уул уурхайн нөхөн сэргээлтийн төв байгуулагдана

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжихийн зэрэгцээ байгаль орчныг хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомж зөрчигдөх явдал ихээхэн гарч байгаа. Ялангуяа, уул уурхайн үйлдвэрлэлийн явцад эвдэгдсэн газрыг тэр чигээр нь орхиж явдаг байдал түгээмэл байгаагаас нөхөн сэргээлтийн ажилд онцгой анхаарах шаардлагатай байна. БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Койка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Уул уурхайн нөхөн сэргээлтийн судалгаа мэдээллийн төв” байгуулах төслийн нээлтийн ажиллагаа дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Ашигт малтмалын газрын Нүүрсний туршилт судалгааны төвд болсон. Мөн Солонгосын тал Монголын 300 га талбайд судалгаа, нөхөн сэргээлт хийхэд зориулж, гурван сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.Төслийн гол зорилго нь уул уурхайн бүс нутгийн бохирдлын судалгааг хийж, хөрс болон усны дээжийг шинжлэх мэдээллийн сантай болгох, уурхайгаас гарсан бодисыг цэвэрлэж саармагжуулахад чиглэжээ.

З.Марал Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top