“General Motors” жолоочгүй автомашин үйлдвэрлэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 13

Автомашин үйлдвэрлэгч “General Motors” компани энэ оноос технологийн тэргүүлэгчдийн нэг “Google” компанитай хамтран хагас жолоодлоготой автомашины систем зохион бүтээнэ гэж нээлтээ хийгээд байгаа Детройтын авто шоуны үеэр мэдэгдлээ.

Компаниуд удаан хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд  ирэх зунаас эхлэн “Google”-ийн хийхээр оролдож байгаа хагас жолоодлогын системийг илүү бодит, ажил хэрэг болгоно гэдгээ мэдэгдсэн байна.

 “General Motors”-ийн ажилтан Крис Юрмсон “Удахгүй автомашин үйлдвэрлэдэг компаниуд цахилгаан хөдөлгүүртэй, хагас жолоодлоготой автомашин үйлдвэрлэхээр тэмүүлцгээх болно. Энэ өрсөлдөөнд бид “Google”-тэй хамтрана” гэжээ.

 Компаниуд эхний ээлжинд энэхүү төсөлд 200 сая ам.доллар төсөвлөөд буй бөгөөд “General Motors” техник эд анги, “Google” програм хангамж, дотоод үйлдлийн системүүд дээр түлхүү төвлөрч ажиллах аж.

Т.Батсугар 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top