Өнөөдөр Уул уурхайн яамнаас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн журмын талаар мэдээлэл хийлээ. Маргаашнаас түр хугацаагаар зогсоогоод байсан хайгуулын лицензий олгож эхлэхээр боллоо.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг нийт нутаг дэвсгэрийн 19.9 буюу 31 сая га талбайд олгох юм. Эдгээрийн 13,4 хувь 20,9 га талбайд өргөдлийн журмаар байгууллагын тусгай зөвшөөрлийг олгоно. Харин 6.5 буюу 10.1 сая газар сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгоно.
Харин хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон буюу хязгаарласан талбай Монгол Улсын нутаг дэвсгэрийн 71.5 хувийг эзэлж байна.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өнгөрсөн оны долдугаар сарын нэгэнд УИХ-аар баталсан. Улмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох газрыг тогтоож, Уул уурхайн сайдын тушаалаар олон нийтэд зарласан. Өнгөрсөн долдугаар сард туршилтаар 106 талбайд тусгай зөвшөөрөл өгөх сонгон шалгаруулалт зохион байгуулсан нь амжилттай болсон байна. Үүний дүнд 15 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд үүнээс 12 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарчээ.
Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, Эрдэс баялгийн нөөцөө нэмэгдүүлэх, геологи хайгуулын салбарыг хөгжүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрх зүйн орчин бүрдсэн аж. Ингэснээр Эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалтыг татах, нөөцийг нэмэгдүүлэх, геологийн эрэл хайгуулын ажлыг төрөөс тогтоосон газар нутагт гүйцэтгэх, энэ чиглэлд хувийн хэвшлийг татан оруулах нь төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын чухал чиглэл юм.
Б.Энхзаяа
Сэтгэгдэл ( 2 )
UYGAA HAIH GEED BAIGAA UYM BE EH ORON MAANI TER CNIGTEE L ERDENES BAIGAA GADNIIHAND L HUDALDAH GEED L
demjihgui bainda