Төсвийн тодотголын асуудлаар улс, орон амьсгалж байна. Он гараад 17 хонож байгаа ч төсвөө тодотгоогүй байгаа нь түүхэндээ анх удаа тохиож байгаа нь энэ. Гэтэл намууд өрийн таазаа нэмэх эсэх тал дээр санал зөрөлдөж, төсвийн тодотголыг хоёр дахь долоо хоногтоо хэлэлцэх гэж байна. 2015 оны төсвийн тодотголоор орлого, зарлагыг 905 тэрбумаар бууруулахаар оруулж ирсэн учраас хүүхэд, ээжүүдийн мөнгийг танахаар яригдаж байсан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, буцаалаа.
Эдгээрээс гадна зарим сангуудыг нэгтгэж, шаардлагагүйг нь татан буулгаж байгаа. Заримыг нь ч бүр мартаж орхижээ. Тухайлбал, Мал хамгаалах санг татан буулгах шийдвэр гаргаагүй хэрнээ тодотголд нэг ч төгрөг суулгаагүй байна. Арьс, шир, ноосны урамшуулал тус сангаар дамжин малчдад очдог байсан юм. Татан буулгаагүй хэрнэ төсөвт нэг ч төгрөг суулгаагүй болохоор энэ жил малчид арьс, ширний урамшуулал авах эсэх нь эргэлзээтэй болж байна. Энэ талаар тус сангийн захирал Мөнхбаяраас тодруулахад “Манайхыг татан буулгаагүй хэрнээ төсвийн тодотголд нэг ч төгрөг оруулаагүй байгаа. 2015 оны төсөвт манай санд 8.7 тэрбум төгрөг суулгасан байсан. Үүний 200 сая орчим нь л манай сангийн үйл ажиллагааны зардал. Үлдсэн нь малчдад олгодог арьс, ширний урамшуулалын мөнгө. Манай санд төсөв суулгаагүй болохоор цаашид яахаа мэдэхгүй байна. Одоогоор хүлээлтийн байдалтай л байна даа” гэсэн юм. Засгийн газар Мал хамгаалах санг мартсан уу, эсвэл татан буулгах гэж байна уу гэдэг нь тодорхой бус байгаа юм.
2011 оноос эхлэн Засгийн газраас малчдад арьс, ширээ үндэсний үйлдвэрт тушаасан ноосонд урамшуулал олгодог болсон. Үндэсний үйлдвэрт тушаасан нэг ширхэг бодын ширэнд 15 мянга, богийн арьсанд 3000 төгрөг олгодог юм байна. Улсын хэмжээнд жилдээ 10.3 сая ширхэг арьс, шир боловсруулдаг ч үндэсний үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолтой байсаар ирсэн. Манай түүхий эдийг авсан гадныхан эцсийн бүтээгдэхүүн хийж, экспортын орлогоо нэмэгдүүлж байхад бидний хувьд зөвхөн түүхий эд ханган нийлүүлэгчийн үүрэгтэй байсан гэхэд хилсдэхгүй. Арьс ширний урамшуулал олгодог болсноор малчид үндэсний үйлдвэртээ ноос, арьс ширээ тушаадаг болсон. Засгийн газар бүсээ чангалах нэрийн дор арьс ширний урамшуулалыг ч мөн хасч байгаа бололтой. Гэхдээ яг ингэж хасна гээд шийдчихсэн үү, олон таналтын дунд мартчихсан юм болов уу?
Л.Одончимэг
Сэтгэгдэл ( 3 )
91370704 iim dugaartai hunii nohor uruu tataj banzaldaj ybDag ichdegui buzar emees bolgoomjilooroi huuhnuudee
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Жим каррейгийн кинонд гардаг шиг Сайханбилэг ерөнхий сайд болоод их баярласан байхдаа.тэгээд маргааш нь компани нь дампуурч бүх муу нэр хариуцлагыг Жим Каррейд тохдог