Тэр Ерөнхий сайдаар сонгогдоод УИХ-ын гишүүдэд хандан талархлын гэмээр үг хэлэхдээ л “зовлонтой шийдвэр”-ийнхээ тухай анх дуулгасан билээ. “Засгийн газар үнэхээр зовлонтой шийдвэрүүд гаргахаас өөр аргагүй болно. УИХ ч улс орноо бодож, улс төрөө хойш тавьж, дэмжиж өгөөрэй гэж хүсье” гэсэн хүсэлтийг тэрбээр Их Хурлынхны чихэнд уяж үлдээсэн.
Монголчууд амны билгээрээ ард түмэн. Шинэхэн Ерөнхий сайдынхаа билэггүй үгээр эхэлсэн ажлынх нь гарааг аль болох зөв талаас нь харж, энэ хэцүү шийдвэр ард түмний төлөө гэж хүлээж байлаа. Гэвч Ерөнхий сайдын олонтаа давтсан “хасах, танах” санал санаачлага хамгийн түрүүнд хүүхэд, эхчүүд рүү чиглэсэн нь “бай”-гаа байтугай банзаа ч олсонгүй. Иргэдийнхээ халаасыг эхэлж тэмтэрсэн Шийдлийн Засгийн газрынхан залгуулаад татвар нэмэх, тэр дундаа монголчуудын “хонины морь” болсон Прус машины татварыг гурав дахин нэмэгдүүлэх, эмнэлгүүдийн эмийн зардлын санхүүжилтийг 8.0 тэрбум төгрөгөөр хасах “харгис” саналаа өргөн барив. Хамрын ханиад хүрсэн ч харь орны эмнэлгийг зорьдог дарга нартай тэд адилгүй.
Унадаг машиных нь татварыг нэмж, уудаг эмийнх нь мөнгийг хасчихаар бор хоногоо болгоож яваа жирийн иргэд маань яах болж байна аа. Тэд жийп унахгүй, үхэж сэхэж байсан ч эх орныхоо хэдэн эмнэлгийг л бараадах тавилантай хүмүүс. Үүнийх нь төлөө ингэж шийтгэж болох уу.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээрээсээ эхэлж бүсээ чангалъя гэдгийг сануулаад байгаа. Хэмнэлтийг өөрөөсөө эхлээч гэсэн сануулгыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэдэнтээ түүнд хаягласан. Хариу чимээгүй л байна. Татвар нэмэх, танах хасахаас илүү бодит үр дүнтэй арга олж харж чадахгүй байгаа Ерөнхий сайдыг огцруулах санал гаргахаа Иргэний хөдөлгөөнүүд мэдэгдээд эхэллээ.
Харин энэ зуур УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сар бүр авдаг унааны мөнгөний 500 мянган төгрөгөөсөө татгалзаж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Ингэснээр тэд улсын төсвөөс 150 сая төгрөг хэмнэнэ гэж байна. Энэ алхам МАН-д оноо авчирна, иргэд эргээд итгэл найдварын нүдээр харж эхэлнэ. Зөв шийдэл шийдвэрийг хэрэгтэй цагт нь гаргахын давуу тал нь энэ.
Өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд “АН бүлэг хүүхдийн, одонтой эхчүүдийн мөнгө, гибрид машины татварыг хуучнаар үлдээхээр шийдлээ. Цалин тэтгэврийг нэмэхэд эх үүсвэр гаргалаа” гэж өөрийн твиттер хуудастаа бичжээ.
Ерөнхий сайдын буруу замаар будаа тээсэн, бушуу түргэн “эх оронч” санаачлагыг харин АН-ын бүлгийн гишүүд засч залруулж эхэлж байгаа бололтой.
Улсын эдийн засаг, төсөв мөнгө хүнд байгааг бүгд л ойлгож мэдэрч байгаа. Шинэ Ерөнхий сайдын шийдвэртэй оновчтой алхмуудыг ч хүлээж байгаа нь бас үнэн. Харамсалтай нь гаргасан, санаачилсан бүхэн нь иргэдийнхээ халаасыг тэмтрэхээс хэтрэхгүй байгаа болохоор л бухимдаад байгаа хэрэг. Өөрөөсөө эхлээд үлгэр жишээ үзүүлээд явсан бол ард түмэн чинь уухай хашгираад үргэлжлүүлээд явахад бэлэн байсан байх.
П.Булган
Сэтгэгдэл ( 28 )
АН-ыг сонгосондоо харамсаад барахгүй байна, АН-ын засгийн газрын үйл ажиллагаа бол ард түмнийг ядууруулах, доромжлох, татвар авах, одонгийн мөнгө, жирэмсэний мөнгө, ногоон уут, татвар, хотын төврүү орвол 50 мянгыг авна гэх мэт галзуу хүний хийж санаачилж болох бүхий л зүйлийг санаачилж ард олон биднийг басан доромжилж байна, Алтанхуяг, Батбаяр, Дэнзэнтэнгүүдийн идэж уусан их өрийг бидний хармаанаас гарган авах гэж эрээ цээрээ алдлаа, 16 онд энэ луйварчдын намыг сонгож огт болохгүй,
SOnguuli oirtsoor l.. AN ahij 10 jildee toriin tawtsand garahguiee
AN arai l bish yumaa Zasag barina gedeg ch ulger yum bna dund shatandaa buur zavhruulj bna uneheer bolson huchin muutai yum bna
Ene zevuun luivarchin,eheleed hulgailsan munguu ulsda tushaahihaad daraa ni hutsdag boloosoi
Сайханбилэг сайд тууштай туйлбартай оновчтой зөв шийдвэр гаргахгүй хугацаа алдаж байхаар, дараагийн чадвартай туршлагатайд нь санаачлагаараа ... ажлаа өгсөн нь дээр юм биш үү
тэтгэвэр нэмж бгаа гэж худлаа шоудаад бна. нэг сард дунджаар 5500 төгрөг. буюу 5 талхны үнэ нэмжээ. Энэ бол ард түмнээ доромжилж байгаа хэрэг шүү
Uul ni uuruu ih orlogotoi bj uuruu tsalingui ajillahaa medegdeed busdiig urialsan bol nileen ih unelgee avah blaa daa daanch tegsengui. Uuriinhuu bolon namiinhaa reitingiig navs buulgaad buruu sanaachlaga gargan ard niitiin durguig mash ih hurgej bna shuu. Er ni Amarjargal,Enhsaihan 2-g gargahgui ih l darj bna.odoo Enhsaihaniig neg arga buyu gargaj Erdenestavantolgoin heleltseeriin ur dung haraad naidaad suujin.
Арай гэж амьдралаа залгуулж яваа ард иргэд рүүгээ дайрдаг төрийн бодлогыг ямар бодлого гэх вэ. тэрнийхээ оронд эрх ямбатныхаа хангамжийг бууруулья. та нарын ард иргэдийн татварын мөнгөөр эдэлж байгаа хангамж хангалт чинь арай л биш байгаа шүү дээ.
Босцгоо дарлагдсан ардуудаа Боолчуудын ертөнц босцгоо. хэмнэлт нэрээр жирийн ард иргэд руугаа дайрдаг төрийг Манжийн үед сонсож байснаас тусгаар тогтносон улсын үед ёстой сонсоогүй юм байна.
Сайханбилэгийг зайлуулаад оронд нь Амаржаргалыг гаргая. Тэмцэе, Татварын өршөөлийн хуулийг бид дэмжиж хэрхэвч болохгүй. Авилга хээл хахуулиар олсон мөнгөө хууль ёсных болгох санаархалтай луйварчид. БОСЦГООЁ ДАРЛАГДСАН АРД ТҮМЭН МИНЬ !!!!!!!!!!!!!!!
tatwar nemeh yum bol boslogo garah ni oilgomjt. niit mongolchuud bugd zeeltei. ene ih tatwariig yaj toloh yum be
БАЯЛАГ БҮТЭЭХ ТУХАЙ ЯРИХГҮЙ ЮМ.ТӨМРИЙН ГАНГИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛААЧЭЭ, ТАМРИЙН ХҮДЭР,НҮҮРСЭЭ ЗҮГЭЭР ТАТВАРГҮЙ ГАРГАХ ЯМАР ХЭРЭГ БАЙНАА
Haraal idsen novsh chutgur shulam ruugaa tonil
Ali 90 onoos hoish uls toroor yavj parliament d suusan turshlagtai hun gehed iim tuuhii alsiin bodolgui shiidver gargaj baidag, argaguil IQ tolgoi muutai bna da, yuch surch medeed nemer baihgui yuma
Sar bur unaanii 500000 gev uu?
Ard irgediinhee aj amidraliig medehgui iim said bsanaas bhgui bsan ni deer
ymar ch medleg bolovsrol uhaan alga ene neg yumand neg l ih baatar boloh hvseltei baagii...
Said gedeg zvgeer neg ner bish shvv bi huwidaa urdnii bvh saidiig hvndeldeg bsan
iimhen yum bodoh yum daa zailuul oor yum olj harahgvi yum baihdaa eswel iim teneg yumuu eswel eh oron ard tvmnee gesen setgelgvi hujaa yu oilgohod hetsvv yumaa ulsiin tsalin baraanii vne 2 asar zorvvtei delhiin jishigiin haana ch hvrehgvig medseer baij ard tvmneesee tatna tanana geh yum shine 500,000 togrog awdag etseg 2 hvvhed ehneeree yaj tejeeh we UIH malnuudaa ta nar bol ter tal boddoggvi baih gehdee ene chini amidral uhaangvi setgelgvi zvrh zoriggvi tawichihsan banid nar bvgd
Ямар асуудал оруулж ирж байгаагаа еерее ч ойлгодоггуй байх.Хайран цаг хугацаа
Erunxii said n zuwluxvvdiinxee bichij ugsuniig ch ynshichij chadaxgvi xadand yawaa vxer tereg shig l gvg tag gex uym
ойролцоо чиг үүрэгтэй байгууллагуудыг нэгтгэх асуудлаа буцаасан дээр. үнэхээр тэнэг шийдвэр гаргасан.
угаасаа энэ ЗГ эхнээсээ л бүтэлгүйдээд байх юм даа,таналт хасалтаа өөрсдөөсөө эхэлсэн бол тун оновчтой байсан ,даанч тэд тэгсэнгүй , эхчүүдийн одонгийн мөнгө бол жинхэнэ утгаараа эхчүүдээ ялгаварласан сонин шийдэл шдээ.4 түүнээс дээш хүүхэдтэй эхчүүд алдартай ч юм шиг,4 хүүхэдгүй бол алдаргүй эх ч юм шиг эхийн одонгийн мөнгийг бага хүүхэд нь 18 нас хүртэл олгох нь зөв байЛАА.эхийн одонг анх олгоход нь нэг мөр мөнгө олгоод болих нь дээр юм шигээ, харин хүүхдийн мөнгө бол өгөх зүйтэй.
АН-ын барлагууд минь, пролетариуд минь та нар ч амиа яая гэж байж засаг авч явах далдагананы чинь гор.......
Асуудлаа сайн судалж оруулж ирдэггүй юм уу, аль эсвэл зөвлөхүүд нь дутуу дулимаг дэмжлэг авахгүй санал гаргаад байдахг юм уу.
huniig chni mongolchuud gadnaasna haraad dugendeg heldeg gedeg shuu de saihanbileg yaj eronhii said hiij chadah um be harah tsaraini said hiihed um umaaraa uhaana tutana shuu de ard tumnee hairlaj baij ajil ybdag bolhoos deereesne baahan um uuruuleed ybdgui baihaa bayrtsogt ene hoer bol ouy tolgoin humuus shuu ene hoer ene tord baigaa tsagt ene uls yg hogjij haragdaach ouy tolgoigoos abah tatbaraa abch chadahgui baij ard tumnesee tatbar abna geh um iimerhuu setgelgeetei eronhii saidtai baigaa bolhoor ene zasag tsaashaa ybahgui udahgui haragdnaa
zugeer mungu ugukhiin orond ajliin bair nemegduulvel ard tumend ch heregtei ulsad ch sainaar nuluulnu
Mash hetsyy bna gej bodoj bna. ene bol hemnelt bish unalt gej bodoj bna.