Өмнөговь ариун цэврийн цаасны үйлдвэртэй болжээ

Админ | Zindaa.mn
2015 оны 01 сарын 17

Өмнөговь аймагт анх удаа “Эрхэмсэг говь” нэртэй ариун цэврийн цаасны үйлдвэр ашиглалтад оржээ. Энэхүү ариун цэврийн цаасны үйлдвэр өдөрт 7-8 мянган цаас үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Тус үйлдвэрийн эзэн Солонгос улсад ажиллаж амьдарч байх үедээ энэ санаагаа олж, эх орондоо хэрэгжүүлж эхэлжээ. "Эрхэмсэг говь" үйлдвэр нэг цааснаас 100-150 төгрөгийн ашиг авч байгаа аж.  Үйлдвэр одоогийн байдлаар 5-6 хүнийг ажлын байраар ханган үйл ажиллагаагаа явуулж буй юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top