Оросууд Монголын эсрэг цөмийн зэвсэг ашиглаж болно. Яагаад?

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 20

Дэлхийн гуравдугаар дайн хаяанд ирсэн тухай Горбачев анхааруулав

Манай хойд хөршийн социалист удирдагч асан Михайль Горбачев дэлхийн гуравдугаар дайн хаяанд ирсэн тухай  Оросын нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө анхаарууллаа. Мөн ОХУ зөвхөн Монгол, Финляндын эсрэг цөмийн зэвсэг ашиглахад ямар нэгэн дипломат хаалт байхгүйг онцолжээ. Учир нь Москва дэлхийн бусад орнуудтай янз бүрийн гэрээ хэлэлцээр байгуулсаар Монгол, Финлянд  гэсэн хоёрхон улс л үлджээ. Тодруулбал энэ хоёр улсын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхэд цаасан дээрх ямар ч хорио байхгүй болсныг онцолсон байна.

Түүний үзсэнээр дэлхийг хоёр хуваах улстөрийн зөрчил энэ онд улам бүр цэцэглэж, дэлхийн гуравдугаар дайнд Орос, АНУ бусад орнуудыг татан оролцуулах нөхцөл байдал бүрдэх гэнэ. Тэрбээр ирээдүйн дайныг “Хүйтэн дайн 2” бус “Халуун дайн” гэж нэрлэлээ. Учир нь цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөгч орнууд өнгөрсөн жилүүдэд боловсруулж эхэлсэн цөмийн цэнэгт пуужингуудаа дайсагнагч талынхаа эсрэг ээлжлэн турших аж.

Одоо АНУ-ын барьж байгаа бодлого зөвхөн Ойрхи Дорнодын зөрчлийг намжаахад бус Украин, Гүрж, зүүн Европын орнуудыг өөрийн талд эргүүлэх зорилготой бөгөөд энэ нь Оросыг ганцаардуулах цор ганц хүслийн илрэл аж. Энэ нь дэлхийн гуравдугаар дайнд өдөөгдөх гол хүчин зүйл болох гэнэ.

 Сүүлийн жилүүдэд Оросын ерөнхийлөгч Владимир Путин Европ дахь пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хүчтэй шүүмжилж ирсэн юм. АНУ зүүн Европын зарим оронд ийм систем суурилуулж, болзошгүй аюулаас сэргийлэхийг уриалан, энэхүү бодлогодоо үнэнч зогссоор байна. Үүнээс шалтгаалж В.Путин бүс нутагтаа Хятад, Энэтхэгтэй хамтран цэрэг зэвсэглэлийн цоо шинэ холбоотон-нийгэмлэг байгуулах ажилд яаравчилна гэж Михайль Горбачев үзжээ.

Яах аргагүй дэлхийн гуравдугаар дайн АНУ, ОХУ-ын зөрчлөөс улбаалж үүснэ. Америкчууд Украиныг тэг голоор нь хуваачихлаа. Мөн тэд Сири, Йемен зэрэг Арабын орнуудад ямар ч үр дүнгүй эмх замбараагүй байдал үүсгэсэн. Лалын улсууд нэгдэж халифын нэртэй гүрэн байгуулахаар улайрч байна. Яваандаа энэ хүчин маш олон сая хүний дэмжлэг авбал АНУ-ын талд муу. Нөгөөтэйгүүр Европыг хуваасан төмөр хөшигний бодлого дахиад сэргэнэ. Нэг тал нь АНУ, нөгөөх нь мэдээж Оросын дэмжлэгийг авснаар энэ хоёр гүрний дунд асар том сөргөлдөөн өрнөж эхлэх юм” хэмээн Горбачев онцолжээ.

Цөмийн зэвсэг харилцан үл хэрэглэх гэрээ гэдэг нь тоглоом

Мөн хуучин Зөвлөлтийн армийн Батлан хамгаалахын сайд, Хурандаа генерал асан Леонид Ивашов “Правда” сонинд “Дэлхийн тэргүүлэгч гүрнүүд нэгнийхээ эсрэг цөмийн зэвсэг үл хэрэглэх гэрээ нэртэй тоглоомын дүрэм байгуулдаг. Энэ бол зүгээр л хар дарсан тоглоом. Цагаа тулбал АНУ-ын алан хядагчдын эсрэг тэмцэж байгаа дүр эсгэсэн цөмийн үйлдвэрлэл Москвагийн улаан нүүр рүү л чиглэнэ. Одоогоор дэлхийн тэрбумтнууд, олигархиуд ирээдүйн дайныг санхүүжүүлж магадгүй. Хамгийн гол нь дайныг хэн нь эхлүүлэх вэ гэдэг дээр л асуудал оршиж байгаа” хэмээн ярьсан байна.    

 Ивашовын үзснээр Америк дайныг эхлүүлэхийн өмнө эдийн засгийн аргаар хохирол учруулахаар улайрч буй гэнэ. Тухайлбал, дайн хийхэд юун түрүүнд газрын тосны хангамж асар их хэрэгтэй болно. АНУ ч энэ талын баазаа сайн хангаж, эсрэгээр Оросын газрын тосноос олох ашгийг бууруулахын тулд энд тэндгүй дайн эхлүүлдэг гэжээ.

Мөн тэрбээр нэмж ярихдаа “Оросууд Латин Америкт цөмийн зэвсэг байрлуулах хамгийн тохиромжтой бүс нутаг. Энэ нь Москвагийн барьж болох ашигтай тактикуудын нэг байх болно” гэсэн юм.

“Бинго”

Америкчуудын ирээдүйн дайнаас айж байгаа зүйлсийн нэг бол өөрсдийнх нь нутагт, гэрийнх нь үүдэнд ч зогсч байж болзошгүй буутай алан хядагчид.  Тэд өөрсдийнх нь нутаг дэвсгэрт алан хядах дайн гарахаас сэргийлж, үүний эсрэг асар их мөнгө хаяж байна. Магадгүй АНУ хилийн хамгаалалтаа сайжруулахаас илүү дотоод дахь гэнэтийн халдлагуудын эсрэг гол анхаарлаа хандуулж мэдэх юм.

Яг одоо АНУ, ОХУ-ын талд зогсогчид болон тэд өөрсдөө, дотооддоо зэвсэглэл батлан хамгаалахын далд өрсөлдөөн, зогсолтгүй үргэлжлэх үйлдвэрлэлд шаргуу анхаарлаа хандуулж байна. Биднийг Холливудын амттай кино үзэх зуур, Оросын театрт сонгодог жүжиг тавигдаж байх хооронд, тэдний зэвсгийн агуулахууд улам бүр зузаарсаар байгаа.

Ивашовын хэлснээр, Орос орон яг одоо цөмийн зэвсэглэлд урьд өмнөхөөсөө ч илүү анхаарал хандуулах ёстой, томоохон төслүүдийг эхлүүлж цөмийн үйлдвэрүүдийг сэргээх хэрэгтэй гэсэн байна. Тэрбээр “Америкчууд ганц балластик пуужинтай гэж байгаа ч тэдний бүхэл бүтэн байгууламжууд бий. Энд устөрөгчийн бөмбөгүүд хэдэн арваараа өрөөтэй байгаа” гэжээ.

 Т.Батсугар 

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
munkh odgerel(27.123.214.113) 2017 оны 04 сарын 11

Alma shuu orosuudaa

0  |  0
munkh odgerel(27.123.214.113) 2017 оны 04 сарын 11

Alma shuu orosuudaa

0  |  0
АТОМ(203.194.117.134) 2015 оны 01 сарын 21

Их гүрэн монголтой цөмийн зэвсгээр дайтахгүй нь ойлгомжтой гэхдээ монголтой цөмийн зэвсгийн эсрэг гэрээ байгуулчихвал олон улсын гэрээгээр монголд цөмийн зэвсгээ байрлуулж болохгүй болчихно гэдгийг тооцсон гэж бодож байна

0  |  0
Sh(80.110.73.21) 2015 оны 01 сарын 21

Neg nisdeg 3uyiin soniigch ongotstoich boloosoi idej uuhiinhaa orond zevseg avjiin gevel yum yarikushd bid nar chine

0  |  0
ib(112.72.13.140) 2015 оны 01 сарын 20

zl2 araichdee iim hogiin ym gej yu bdiin haraal idsen orsuud

0  |  0
MONGOL(122.201.24.236) 2015 оны 01 сарын 20

2 guren uzvel hyatad uuhain tas mongolru dairnada sda 2 guren bidniig harah bitgi hel uursdiguu l bodno hytadig uurin tald oruulah gd mongolig av2 l genede yanada yana

0  |  0
h(112.72.13.102) 2015 оны 01 сарын 20

Bid aztai ih gurnuud hoorondo manaid yamarch hamaagui dain bolbol holuur harin ch mongold ashigtai bidniig ali ali ni tooj ehlene

0  |  0
marco2067(27.123.214.108) 2015 оны 01 сарын 20

Oros mongol dainii baidald hariltsan tuslaltsahbgereetei gedwg biz de yugaa erguuteed bgaan , holiin amerkaas oiriin oros, hyatad deershuu garuudaaa

0  |  0
zochin (122.201.22.94) 2015 оны 01 сарын 20

nre manai mongol 2 tom gurnii dund orshij udah ku oros hytad 2 bulaaltsaldan temtsen ingeseneer bid nar monhonoo 50 ond hytaduud barilgachid oruulj irj bn geed baahan tserguud oruulj ireed mongoliig sonooh gej orldgo hiisen odoo giin darhan aimgiin zuunharaa sund orshij bga hytaduudiig helj bga ym :(

0  |  0
nuzxcjc(112.72.13.136) 2015 оны 01 сарын 20

Нахуй мне такой ”брат” аа?

0  |  0
nuzxcjc(112.72.13.136) 2015 оны 01 сарын 20

Bid nar l oros ah geeed dolignoj yariad baidag bolohoos bish tednii huvid bid bol duu ch bish bur mongol ch bish, yuu ch bish

0  |  0
Зочин (182.160.41.250) 2015 оны 01 сарын 20

Аягүй бол ганц бөмбөг манайд буухаар нь өнөө 76 нь хуваагаад идэхээс буцахгүй

0  |  0
Дарьбазар(112.72.13.67) 2015 оны 01 сарын 20

Аа, манайхыг зүгээр зэвсгээр дийлэхгүй гэдгээ мэдээд, цөмийн бөмбөг хэрэглэнэ гээд байгаа юм байна л доо. Манайд чинь өндөр уул, хад чулуу, гуу жалга ихтэй. Бид нуугдаж үлдээд буцаад дайрна шүү. Ха ха.

0  |  0
Шунал(122.201.22.149) 2015 оны 01 сарын 20

Тэр бомбог нь манай хашаанд унчихаасай ямар унэтэй бдаг юм дэлхийн зах зээлд тэгвэл хямдхан зарчихья хэхэ

0  |  0
pinlynd(202.21.124.132) 2015 оны 01 сарын 20

Mongoloor jisheel awaj yarisan baih tvvnees vnen shvv dee

0  |  0
Mongol(119.193.200.52) 2015 оны 01 сарын 20

Manaid tsomiin bombog hayah yamarch shaarldlaga bhgui bid orostoi muudaagui America-g dagaj daldaganaagui

0  |  0
irgen(150.129.141.13) 2015 оны 01 сарын 20

Oros ah geed hudlaa huuruud bdag garuudad ,nuguu ah nar chini iim l humuus sh te

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 20

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top