УИХ-д суудалтай намуудад өгдөг 3 тэрбумыг зогсооё!

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 21

Улс төрийн намын тухай хуульд зааснаар УИХ-ын сонгуулиар авсан суудлын тоогоор улс төрийн намууд төсвөөс мөнгө авдаг. Тухайн намын УИХ-д авсан нэг гишүүний суудлыг улиралд 10 сая төгрөгөөр тооцож, бүрэн эрхийн хугацааны турш төсвөөс санхүүжилт олгодог. Энэ дагуу намууд төсвөөс санхүүжиж буй. Өөрөөр хэлбэл, намууд улсын төсвөөс  санхүүждэг гэсэн үг. Тухайлбал,  АН 2012 оны сонгуулиар 33, МАН 25, “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг 10 суудал авсан. Тэгэхээр жилд АН нэг тэрбум 320 сая, МАН нэг тэрбум, “Шударга ёс эвсэл” 400 сая төгрөг авдаг. Улсын төсвөөс намуудын санхүүжилтэд зориулж жилд хоёр тэрбум 920 сая төгрөг зарцуулдаг гэсэн үг юм. Бүрэн эрхийн хугацаанд санхүүжилт авдаг гэхээр дээрх тоо дөрвөөр үржигдэнэ. Энэ мөнгөний 50 хувь нь сонгуулийн тойрогт үйл ажиллагаа явуулахад зарцуулах ёстой байдаг аж. Харин ингэж чадаж байгаа эсэх нь тодорхойгүй, хянаж нягталж байдаг газар гэж үгүй. Намуудад хуваарилагдаж байгаа энэ хөрөнгө мөнгийг бүтээн байгуулалтад зориулдагсан бол наад зах нь сургууль цэцэрлэгийнхээ асуудлыг хөнгөвчлөх бүрэн боломжтой гэсэн үг. 

Намууд төсвийн мөнгөнөөс гадна намын гишүүдийнхээ татвар, хандиваар санхүүждэг. Хэн намдаа илүү их хандив, татвар өгнө, түүнд  УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх эрх үүсдэг. Дор хаяад ямар нэгэн албан тушаалд очих учраас аль болох ахиухан мөнгө өгөхийг эрмэлздэг гэх юм билээ. Уг нь хуульд намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арван сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй гээд заачихсан. Бас хандив өгснийх нь төлөө албан тушаал, хувийн эрх ашгаар шахалт үзүүлж болохгүй гэсэн хэдий ч өнөөдрийн нөхцөлд байдал эсрэгээрээ эргэчихсэн байгаа. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй, эрх мэдэлтэй эрхмүүдийн  намдаа өгөх хандив нь үүгээр хязгаарлагдахгүй. Харин ч хэн их мөнгө өгнө албан тушаалд хүрэх  магадлал  тэр хэрээр өндөр болно.  Энэ тогтсон уламжлал, зарчмаараа бол Монголд нам шиг баян байгууллага байхгүй. Тэгсэн хэрнээ дээр нь төсвөөс тэрбумаар нь мөнгө авч байна.  УИХ-ын гишүүдийг ард түмний төлөөлөл хэмээдэг. Гэвч тэднийг УИХ-д хөтлөн оруулах жолоо цулбуур үнэн хэрэгтээ улс төрийн намуудад л буй.  Ингэж уг язгуур, салгаж үл болох хэлхээ холбооны эхлэл нь намтай холбогддог болохоороо тэд сонгогдсон хойноо намынхаа эрх ашгийн төлөө ажиллахгүй гээд яах билээ. Яг ийм хэрэгцээ шаардлага, лоббигоор батлагдсан хуулиудын нэг нь энэ сонгогдсон гишүүдийнхээ суудлын тоогоор санхүүжилт  авах тогтолцоо болоод байна.

Эдийн засаг хүндэрч, төрийн албан хаагчдыг олноор нь цомхотгож, татвар нэмж, эмийн мөнгөнөөсөө хүртэл танаад байгаа энэ цаг үед улс төрийн намуудад төсвөөс олгодог мөнгийг өгөхгүй байх нь зүйн хэрэг. Энэ оны төсвийн тодотголд эм, эмнэлгийн хэрэгслийн мөнгийг есөн тэрбумаар танасан. Үүнд эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдэд өгдөг эмийг олгохгүй байхаар болоод буй. Үүнээс болж эрхтэн шилжүүлэн суулгасан 300 гаруй иргэний амь, нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр ирээд байгаа. Тиймээс эмийн мөнгө, хүүхэд, эхчүүдийнхээ мөнгө рүү гар дүрж байхаар ядаж эдийн засаг хүнд байгаа үед ч атугай улс төрийн намуудад өгдөг төсвийн санхүүжилтийг зогсоох  зохицуулалтыг хийж өгч болохгүй гэж үү. Зогсоодоггүй юмаа гэхэд багасгаж танаж болохгүй гэж үү.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн Тамжав(103.229.120.160) 2015 оны 01 сарын 22

Өө за за тасагладаг новшнууд байна даа, гэтэл тэтгэвэрийн болон группийн цөөхөн хэд бол өлөн зэлмүүн л байдаг шүү дээ, энэ ч арай хэтрүү давруу байгаа юм биш үү

0  |  0
unshigtd(27.123.214.122) 2015 оны 01 сарын 22

Ene ulsiin tusowiin mungonii zarzuulaltand audut xiilgemeer bx yum. Xenees mungo awaad xend zoriulj zarzuulaad bgaam be? Ard tumneeree ajil xiilgej mungo bii bolgood teriig 76 gaxai l xuwaagaad idtsix yum. Ugaasaa l barag elgeeree xewtsen eruul mendiin salbariin mungiig tanana gj yu yariad bgaa yum be? Oorsdiinxoo ezemshdeg olon hause mashinaasaa exleed tatwaraa awtsix.

0  |  0
Eej (104.135.234.93) 2015 оны 01 сарын 22

Tusuvuu hemneed 76 d zun ni dugui uvul ni purius mashintai bolgovol amidrald arai ourhon shiidver gargah blgui dee

0  |  0
eej (104.135.234.93) 2015 оны 01 сарын 22

Yag zub nam huviarladag mungiig zogsoovol Ard ni yu bolohiig haraarai yaj ijihgui huuhdiin 20000 hasna gej chaddag bna uursdiinh ni zardal iig tanah heregtei Europe bol singuulid yalsan ikh hurald suulaa ongirj sagsuurj ybdaggui Ard ni Ard tumenii hynalt bdag bur dugui ynaad ajildaa irdeg ch tee

0  |  0
ххххххххх(27.119.42.131) 2015 оны 01 сарын 21

Брэнд хувцас үнэтэй машин өндөр харш дубайд хүртэл эхнэртэйгээ шопинг хийж....далайн эрэгдээр амарч . ...хоол идэх гж японруу ниснэ...дуурь үзэх гж италийг зорино.......энэ их тансаглал тэдний мөнгө биш...улсын төсвөөс гардаг гээд бодхоор л бүгдийг нь Чингисийн талбайдээр дүүжилмээр...

0  |  0
Зочин(124.158.93.130) 2015 оны 01 сарын 21

Мундаг их мөнгө авдаг юм байна шүү дээ. Үүнээс нь танах хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэр мөнгөө зөв юмандаа зарцуулдаг ч юм уу үгүй ч юм уу. Ямар тайлагнаж байгаа биш.

0  |  0
Ard tvmen... (112.72.11.105) 2015 оны 01 сарын 21

iim mungu avch Nam gedeg yumiig tejeeh erh tedend hen ugsun yum bee. arai dendvv yum. Ard tvmnii tatvariin munguur toglohoo bolih heregtei...

0  |  0
DARXAN(202.55.180.8) 2015 оны 01 сарын 21

NAMUUDAD TOCBOOC MONGO OLGODGIIG BUR MOCON ZOGCOOBOL TAARNA.XEDEN NAMIIN DARGA NARIIN ERX YMBA EDLUULEX XEN UM ULC ORNOO XYMRALD ORUULCHIXAAD TANCAGLAAD CUUX ERX TEDEND BAIXGUI

0  |  0
Top