С.Баярцогт хийсэн алдаагаа 17 тэрбумаар засах уу

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 23

Амеркийн хуулийн фирмд 17 тэрбум төгрөг өгч хуулийн зөвөлгөө авна гэхийг бодоход монголчууд бид ядраагүй бололтой. Хоёр хоногийн өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газраас төсвийн байнгын хороонд  Америкийн “Пэнтер лоу” фирмээс “Оюу толгой”-н тал дээр хуулийн зөвлөгөө үйлчилгээ авна гэж 17 тэрбум 500 сая төгрөгийн төсөвт өртөг тавьсан бичиг ирсэн байна. 17 тэрбум 500 сая төгрөгөөс өнгөрсөн жил 455 саяыг нь өгсөн бөгөөд энэ жилийн төсвийн тодотголд үлдсэн 17 тэрбум 45 сая төгрөгийг суулгахаар оруулж ирсэн нь энэ аж.

2015 оны төсвийн тодотголыг гурван долоон хоног дамжин хэлэлцэж буй. Засгийн газраас өргөн барьсан тодотгол хангалтгүй байсан учраас байнгын хороо, УИХ-ын чуулганаар ингэж удааж хэлэлцэж байгаа биз. Тодотгол өргөн барьсан цагаас эхлэн нийгэм хүүхэд, одонтой ээжүүдийн мөнгө, prius-ын татвараар амьсгалж, хүчтэй тэмцсэний үр дүнд бүхнийг хуучин хэвэнд нь үлдээхээр болсон.

17 тэрбум 500 сая төгрөгөөс өнгөрсөн жил 455 саяыг нь өгсөн бөгөөд энэ жилийн төсвийн тодотголд үлдсэн 17 тэрбум 45 сая төгрөгийг суулгахаар оруулж ирсэн нь энэ аж

 

Төсвийн алдаа мадгаа засаад гурван долоон хоногийн дараа батлах гэж байхад 17 тэрбум 500 сая төгрөгийг гадны хуулийн фирмээс хуулийн зөвөлгөө авахад зориулан төсөвлөж байгаа нь дөнгөж өчигдөр олон нийтэд ил боллоо. “Оюутолгой”-н гэрээг 2008 онд батлахад тухайн үеийн Засгийн газар, Ерөнхий сайд С.Баяр, одоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт маш сайн гэрээ болсон хэмээж байсан. Үнэн хэрэг дээрээ “Оюутолгойн”-н хөрөнгө оруулалтын гэрээ монголчуудад үр өгөөжөө өгөөгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Монголын Засгийн “Рио Тинто”-гын аманд багтаж, тавьсан шаардлагыг нь биелүүлээд л явж байгаа. Гэтэл энэ гэрээг сайжруулахын тулд төсвөөс 17 тэрбумыг зарцуулна гэдэг байж болшгүй зүйл. “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ сайн хийгдвэл монголчуудад ашигтай байх нь мэдээж. Гэхдээ энэ гэрээг сайжруулахын тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс бус тухайн үеийн Засгийн газар болон эрх мэдэл бүхий хүмүүст хариуцлага тооцож, шаардлагатай хөрөнгө, мөнгийг нь гаргуулах нь зүйн хэрэг бус уу. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг “Оюутолой”-н хөрөнгө оруулалтын гэрээг муу хийсэн хэмээн “ангийн нөхөд” нь ч хатуухан шүүмжилдэг. Харин одоо тэр өөрийнхөө болон тухайн үед хамтарч ажиллаж байсан нөхдийнхөө хийсэн алдааг засахын тулд хүрч ядаж байгаа улсын төсвөөс багагүйг “хумслахна”.

Энэ гэрээг сайжруулахын тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс бус тухайн үеийн Засгийн газар болон эрх мэдэл бүхий хүмүүст хариуцлага тооцож, шаардлагатай хөрөнгө, мөнгийг нь гаргуулах нь зүйн хэрэг бус уу

 

Нөгөө талаараа муу хийсэн гэрээг сайжруулж, засчих хэмжээний хуульчид манайд байхгүй гэж үү. Социализмын үед ч манайх залуучуудаа хөгжилтэй орнууд руу явуулан боловсрол эзэмшүүлдэг байсан. Өнөөдрийн энэ цаг үед хэн ч, дуртай газраа, сонирхосон мэргэжлээрээ сурах бүрэн боломжтой болсон. Энэ ч утгаараа монголын залуучууд боловсролтой, чадалтай болсон гэдэгтэй маргах хүн үгүй биз. Гэтэл Америкийн “Пэнтер лоу” гэх фирмэд 17 тэрбум төгрөг төлж хуулийн зөвлөгөө авах болсон нь монголд “Оюутолгой”-н гэрээг сайжруулчих хэмжээний хуульчид байхгүй гэж хэлж байгаатай утга нэг.

“Panter Law” гэх хуулийн фирм нь АНУ-ын Флорида мужид байрладаг. Миаими хотын North Kendall Drive-ийн Panter Building барилгад үйл ажиллагаагаа эрхэлдэг юм байна. Байгуулагдаад  20 орчим жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хуулийн чиглэлээр гадна, дотнын компани, хувь хүнд зөвлөгөө өгдөг аж. Тус хуулийн фирмийн вэб сайтад “Манай компани Флорида муж гэлтгүй олон улсад алдартай. Хуулийн чиглэлээр бүх шатанд зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж ирсэн бөгөөд манай үйл ажиллагаанд үйлчлүүлэгчид маань үргэлж сэтгэл хангалуун байдаг. Пентар Лау хуулийн фирмээр үйлчлүүлж, хууль зүйн зөвлөгөө авсан хүмүүс өнгөрсөн хугацаанд 1 сая ам.доллараас илүү хөрөнгийг заргалдсан шүүхийн аль нэг шатнаасаа авч чадсан. Манай компани олон улсын уул уурхай, нийгэм, боловсролын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад хуулийн зөвлөгөө өгдөг. Энэ тохиолдолд мэргэжлийн хуульчид гэрээ байгуулж, гэрээнд заагдсан хугацаанд хууль зүйн бүх шатны зөвлөгөө, мэдээлэл, сургалт өгнө” хэмээн бичжээ.

Л.Одончимэг

http://www.panterlaw.com/

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хөөрхий(207.244.89.108) 2015 оны 01 сарын 24

муулах нь түрүүнд байх юм даа хөөрхийййййййййй хахахах

0  |  0
ИРГЭН(206.190.158.75) 2015 оны 01 сарын 24

БАТАЛГААТАЙ ЮМ БИЧИЛ ДЭЭЭ

0  |  0
Зочин(206.190.158.75) 2015 оны 01 сарын 24

Улс орны эдийн засаг хүндхэн байхад ийм мэтийн үнэн худал мэдээллээр хүмүүсийн тархийг угаах гэж дээ үнэн худлыг хэн мэдэх юм бэээээээээээ

0  |  0
Нэргүй(146.185.28.58) 2015 оны 01 сарын 24

хүнийг нь муулах яахав ээ манайхан их туушруу хүмүүс яах гэж ингэдэг байна аа

0  |  0
Цээгий(146.185.28.59) 2015 оны 01 сарын 24

2 талтай нэг талаараа хэрэгтэй л дээ

0  |  0
mongol huu(112.72.13.229) 2015 оны 01 сарын 24

Turiin deed aldan tushaalaas erliiz hurliizuudaa avch hayaasai

0  |  0
Zochin(150.129.142.82) 2015 оны 01 сарын 23

Bayrtsogt uuruu tuluu ter martsan munguuruu........

0  |  0
tamir(103.10.23.38) 2015 оны 01 сарын 23

bayrcogtoor uuruur ni tuluuleh heregtei.shalgaad vzvel huvi tohirood hamtarch hiij b.ga ajil

0  |  0
Zochin(150.129.140.160) 2015 оны 01 сарын 23

Hujaa bayrtsogt zailaa

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 23

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
setgel(202.21.115.82) 2015 оны 01 сарын 23

mongold mash ashigtai geree hiisen Bayartsogt guia ta harin gadnii kompaniudad ochij zuvluguu uguh um bish uu

0  |  0
зочин(112.72.11.67) 2015 оны 01 сарын 23

баярцогт мангуу минь монголын захын нэг малчин малчин ашигтай гэрээ хийж чадна Эрдэнэтийг хараач, мөнгө угаахыг бодохоос өөр юм боддоггүй луйварид

0  |  0
зочин(112.72.11.67) 2015 оны 01 сарын 23

баярцогт мангуу минь монголын захын нэг малчин малчин ашигтай гэрээ хийж чадна Эрдэнэтийг хараач, мөнгө угаахыг бодохоос өөр юм боддоггүй луйварид

0  |  0
elch(202.179.11.18) 2015 оны 01 сарын 23

mongold emh jyram xyyli tsaaz togtoox,gadaadin gar xol bolson tvshmelvvdiig ustgah dain heregtei

0  |  0
арай ч дээ(202.72.245.122) 2015 оны 01 сарын 23

АН-ын засгийн газар 17 гэсэн тоонд ямар их дуртай юм бэ? Эсвэл ямар нэгэн бэлэгдлийн утга байна уу? Дэнзэнгийн 17 тэр бум, татварын 17 тэр бум, ... одоо зөвлөгөө авах 17 тэр бум гээд л явж өгөх нь. Энэ 17-оос хэд нь Баярцогтын ”мартагдсан” оффшор дансанд орох бол?

0  |  0
Nakata(180.235.186.239) 2015 оны 01 сарын 23

Ард иргэдээ боддоггүй Албат түшмэд Алалдах дайснаас ч дор!!!

0  |  0
Nakata(180.235.186.239) 2015 оны 01 сарын 23

Хараад өнгөрөөхөөсдөө өөр бид юу хийж чадхийн бэ гайгүйхэн улсын л Колон болоосойдоо энэ улс мөхөх нь ойлгомжтой болсийсдээ одоо эвлэр.

0  |  0
ganaa(103.26.194.50) 2015 оны 01 сарын 23

20 huvisagch geed l bultreed bsan. 20 teneg 20 aldaa hiisnee helj bjee. Ah duu hamaatan sadnaar n huuguud ywuulah heregtei

0  |  0
ganbaa(180.149.78.26) 2015 оны 01 сарын 23

Bayrtsogt ooroo ashigtai geree hiisen ym bishuu. ene humuust hariutslag tootsdog sesteem alguu

0  |  0
Irgen(103.229.120.171) 2015 оны 01 сарын 23

Hujaa Bayartsogt zailaachee

0  |  0
Zochin(103.229.121.96) 2015 оны 01 сарын 23

Ene Nohoitsogtiig uls turuus zailuulaad sn shalgah heregtei yum bn daa uls turd udah tusmaa ard tumen bid nart gai boloh hun yum bn

0  |  0
Зочин(103.26.193.57) 2015 оны 01 сарын 23

хуулийн зөвлөгөө гэж гадныхантай нийлээд мөнгө хулгайлдаг арга. тэдний дансаар мөнгө гаргаад хувь хүртээнэ. энэ ан- болон хөөрцогын мөнгө. :((

0  |  0
darvi(202.55.180.8) 2015 оны 01 сарын 23

ter ix mongiig gadaadiinxand bitgii og ternii orond xuuxdiin tsetserlegee curguulia bari

0  |  0
Top