Ж.Дэнсмаа: Хоёр сая дахь иргэн болж төрсөн хувь заяа миний охинд насаараа дуудуулах алдрыг нь хайрласан

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 25

Монгол Улс 1988 оны долоодугаар дугаар сарын 10-нд хоёр сая дахь иргэнээ өлгийдөн авч байсан бол гурван сая дахь иргэнээ хоног тоолон хүлээж буй. 1988 онд аймаг, дүүрэг бүр хоёр сая дахь иргэнээ тодруулж байжээ. Zindaa.mn Булган аймгаас төрсөн хоёр сая дахь иргэн Л.Хосбаяр, түүний ээж Ж.Дэнсмаа нартай ярилцлаа. Хоёр сая дахь иргэн болон мэндэлсэн хувь зохиол түүний нэрийг хүртэл хайрласан сонирхолтой түүхтэй юм билээ.

-Тухайн үед хоёр сая дахь иргэн төрүүлэх гэж байгаагаа та мэдэж байсан уу. Эмч нар юу гэж байв?

-Намайг 1988 оны долоодугаар сарын 10-ны өглөө 06:00  цагт  аймгийн төрөх эмнэлэгт өвдөөд очиход хоёр сая дахь иргэнээ бүртгэж байсан. Үүрийн 03:00 цагаас бүртгэж эхэлсэн гэсэн. Миний өмнө гурван ээж төрсөн байсан. Нэг нь ихэр хүүхэд төрүүлээд гурван ээжийн дөрвөн хүүхэд төрчихсөн байсан юм. Эмч нар “За өнөөдөр хоёр сая дахь иргэнийхээ үе чацуутныг төрүүлнэ шүү” гэж хэлсэн. Тэгээд би 10-ны өглөө 09:00 цагийн үед төрсөн. Шөнө хоёр сая дахь иргэнээ бүртгэнэ гээд 10-нд төрсөн хүүхдүүдийнхээ мэдээллийг төв рүүгээ өгсөн юм билээ. 23:00 цаг болж байхад Цэрэндорж эмч ирээд “Ж.Дэнсмаа гэж хаана байна. Танай хүүхэд хоёр сая дахь иргэн болсон” гэж хэлсэн. Маргааш өглөө нь аав, ах хоёр нь эргэлтээр ирэхэд би “манай хүүхэд хоёр сая дахь иргэн болсон гэнэ ээ” гэж хэлэхэд манай хүн үнэмшдэггүй. Ээлжийн сувилагч хэлэхэд л итгэсэн. /инээв/ Долоо хоноод бид хоёрыг эмнэлгээс гар гэхэд цайны цаг таарчихсан юм. Гэрийнхэнтэйгээ хэл авалцаж амжаагүй байтал эмнэлгийн бохир ус соруулдаг машин ирээд муу усаа соруулж байхыг хараад жолоочийг нь гуйж байгаад гэртээ хүргүүлж билээ. Тэр үед машин, тэрэг одоогийнх шиг элбэг байгаагүй. Таарсан машинд суугаад л эмнэлгээс гарна шүү дээ. /инээв/ Тэгтэл намайг гарсны дараахан аймгийн захиргааныхан “Эмнэлгээс гарахгүй байж байхгүй, сумын захиргааны хуриманд хэрэглэдэг машинаар гаргаж авах гэж очсон. Гараад явчихсан байх юм” гэж хэлсэн. Хоёр сая дахь иргэнээ гаргаж авах гэж машинаа гоёод очиход нь бид хоёр бохир усны тэргээр гэртээ хүргүүлчихсэн байсан юм. Эмнэлэгт байхдаа хоёр сая дахь иргэн гэж юу байдгийг ч мэдэхгүй, үнэмшихгүй байсан. Тэгсэн гэртээ гараад ирэхэд үндэсний радиогоор Булган аймгийн хоёр сая дахь иргэн Лхагважаргалын Хосбаяр гэж ярьсан. Тэгээд л өөрөө ч гэсэн бүрэн итгэсэн дээ.

Хоёр сая дахь иргэнээ гаргаж авах гэж машинаа гоёод очиход нь бид хоёр бохир усны тэргээр гэртээ хүргүүлчихсэн байсан

 

Тухайн үед хүмүүс хоёр сая дахь иргэн гэдгийг сайн ойлгож мэддэггүй байсан. Манайхыг хоёр ихэр охинтой болсон гэж ойлгосон. Тэгээд дараа нь тэрсхэн нэг охин төрүүлээд хоёуланг нь ихрүүд шиг ижил хувцасладаг байсан болохоор хүмүүс хоёр ихэр охинтой л гэж боддог. Одоо хүртэл танай хоёр ихэр охин сайн уу гэж асуудаг юм.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Уугуул Булганы айл уу?

-Манай нөхөр Булган аймгийн хүн. Харин би Өмнөговь аймгийн Гурвантэс сумынх. 1980 онд долоодугаар ангидаа, төрсөн эгчийнхээ гэр бүлтэй Булган аймагт ирж байсан. Түүнээс хойш л Булганы хүн болсон доо. Одоо бол хүмүүс аль нутгийнх  вэ гэж асуухаар Булганых л гэж хэлдэг. Манайх нэг хүү, хоёр охинтой.

-Тухайн үед хоёр сая дахь иргэнд орон сууц өгч байсан гэдэг?

-Тиймээ, гурван өрөө орон сууц манайд өгсөн. Гэхдээ манайх аваагүй. Эмнэлгээс гараад байж байхад манай нөхөр цайны цагаараа ирээд “Нийтийн ахуйн үйлчилгээний газраас  хоёр сая дахь иргэндээ гурван өрөө байр өгч байна. Байр авах уу” гэсээр ирсэн. Тэгэхээр нь би байр хүйтэн,  аваад яахав дээ гэж хэлээд аваагүй. Нөхөр бид хоёр тухайн үеийн Ахуйн үйлчилгээнд хамт ажилладаг байсан юм. Түүнээс хойш 21 хоногийн дараа Эрүүл мэндийн Сайд П.Нямдаваа, Нийтийн ахуйн үйлчилгээний дарга Цэрэнхүү, Үйлдвэрчний зөвлөлийн дарга Баасанхүү, Залуучуудын эвлэлийн хорооны дарга Байгальмаа нар ирж хоёр сая дахь иргэний медаль гардуулсан. Хоёр сая дахь иргэний үе чацуутан 13 хүүхдийг хүлээн авч байсан. Манайх охиноо угждаг байсан юм. Аймгийн хүүхдийн сүүний газраас дугаарлуулахгүйгээр сүү өгч, ясли цэцэрлэг ховор байх үед саадгүй явуулж өгдөг байсан. Нийтийн ахуйн үйлчилгээний оёдлын бригадаас хоёр сая дахь иргэнийг халамжлан хүмүүжүүлэгч гэж хүн гаргаж өгч байлаа.

-Охиныхоо нэрийг хэн өгч байсан вэ?

-Миний охины нэрийг жижүүрт гарч байсан хүүхдийн эмч Мөнхбаяр өгсөн юм. “Хоёр сая дахь иргэндээ би нэр өгнө өө. Наадам гэх үү, Давхарбаяр гэж нэрлэх үү” гэж асуусан. Би Давхарбаяр гэж нэрийг сонгосон юм. Уг нь Хосбаяр биш Давхарбаяр гэдэг нэр өгсөн юм шүү дээ. Гэтэл сонин сэтгүүл, радиогоор Лхагважаргалын Хосбаяр эрэгтэй Монгол Улсын хоёр сая дахь иргэн боллоо гэсэн мэдээлэл гарчихсан юм. Тэгээд л би бичиг баримтууд нь  зөрчихнө гэж бодоод эрэгтэйг нь эмэгтэй гэж өөрчлүүлээд нэрийг нь хэвээр үлдээсэн юм. Хоёр сая дахь иргэн болж төрсөн хувь заяа миний охинд насаараа дуудуулах алдрыг нь хайрласан юм шүү дээ.

Л.Хосбаяр:Би нэрэндээ хайртай

-Ямар сургууль төгссөн бэ, одоо хаана, ямар ажил хийж байна вэ?

-Булган аймгийн нэгдүгээр сургуулийг төгссөн. Хүүхэд нас минь Булган аймагт өнгөрсөн. МУИС-ийн Хятад хэлний ангийг  2011 онд, Хөх хотын багшийн их сургуулийг 2013 онд төгссөн. Одоо“Снек монгол констракшн” компанид  ажилладаг.

-Хүүхэд байхдаа хоёр сая дахь иргэн гэдгээ мэддэг байсан уу?

-Хүүхэд байхдаа мэддэггүй байсан. Хоёр сая дахь иргэн гэж юу байдгийг ч ойлгохгүй шүү дээ. Том болоод л мэддэг болсон.

-Хосбаяр гэхээр эрэгтэй хүүхдийн нэр гэж хүмүүс хэлдэг байв уу. Нэрнийхээ тухайд?

-Хосбаяр гэхээр эрэгтэй хүүхэд гэж хүүхдүүд шоолдог байсан болохоор нэрэндээ дургүй байсан. Харин одоо бол нэрэндээ хайртай. Багш нар ч эрэгтэй хүүхдүүдтэй хамт дуудаад байдаг байсан юм.

-Өмнө нь өөр шигээ хоёр сая дахь иргэнтэй уулзаж байсан уу?

-Уулзаж байсан. Говь-Алтай аймагт төрсөн хоёр сая дахь иргэнтэй оюутан байхдаа уулзаж танилцаж  байсан. Бас Хосбаяр гэдэг нэртэй надтай нэг өдөр төрсөн хүүхэд байсан.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baigalmaa(27.123.213.10) 2015 оны 02 сарын 24

Manai xorsh b.na bi densmaa egchig xoyor say daxi irgeniig torvvlseniig zurgiig ni xarj b.j medlee goy ymaa ter ved bair yu ch bish baisan baix l da odoo noxood ogj boldoggui ym b.x da

0  |  0
зочин(150.129.142.80) 2015 оны 01 сарын 26

Сайн байнуу.

0  |  0
зочин(150.129.142.80) 2015 оны 01 сарын 26

;)) >:/ >:/ >:/ :)>-

0  |  0
b(150.129.143.90) 2015 оны 01 сарын 26

Deer ued Buh yum engiin Egel daruuhan saikhan b.j de. Bayar hurgey. Hosbayart

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 25

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номЫГ ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
guest(91.141.0.244) 2015 оны 01 сарын 25

ter uyed bair gedeg yumiig ih mungu toldog huiten gej oilgodog bsan yum bishuu olon hunees bair ughud ni awaagui gej sonsoj bsan

0  |  0
zochin(180.149.78.26) 2015 оны 01 сарын 25

Huurhun yum be.az jargal hvsye hosodo

0  |  0
zochin(180.149.78.26) 2015 оны 01 сарын 25

Huurhun yum be.az jargal hvsye hosodo

0  |  0
hehe(88.156.14.176) 2015 оны 01 сарын 25

ter yeiin hymyys czini tiim l baisan,odoonii yeiinh czig bicz,bayr hyiten deerni mungu sar byr mungu tyldeg,hymyys dyrgyi baidag baisan,odooniih bol uuhain tas tatgalzah hyn garahgyi,ter yed bayr zarz bolohgyi,tyreeslej bolohgyi szahuu baisan baihaa

0  |  0
ӨӨ(150.129.141.171) 2015 оны 01 сарын 25

ТЭНЭГ ААВ ЭЭЖ ВЭ 3 ӨРӨӨ БАЙР АВАХГҮЙ БАЙХДАА ЯАДГИЙН ЁСТОЙ ТЭНЭГ ГЭХЭЭС ШУНАЛГҮЙ СҮРХИЙ ГЭЖ ЛАВ ХЭЛЭХГҮЙ

0  |  0
plus plus(150.129.140.126) 2015 оны 01 сарын 25

3 сая дахь иргэн-дүүгээ төрөхөөр бэлэг аваад очоорой.

0  |  0
shudraga(202.179.11.18) 2015 оны 01 сарын 25

bair ogox xeregtei

0  |  0
Zochin(76.16.174.6) 2015 оны 01 сарын 25

Odoo ene ohindo bair uguh heregtei shu dee,Ter ued yasan ch buduun toimiin bsn um be

0  |  0
Top