Хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг байгалийн хуулиар манай улсын эдийн засаг явсаар ирлээ. Үүний нэг жишээ нь арилжааны банкуудын олгодог цалин, тэтгэврийн өндөр хүүтэй зээлийн асуудал юм. Монголын хүн амын талаас илүү хувь нь дунд, дундаас доогуур амьдралтай. Цалингаас цалин, тэтгэврээс тэтгэврийн хооронд амьдарч байгаа хүмүүст хуримтлал үүсгэх, унах унаа, орон сууц худалдаж аваад байх боломж тэр бүр үгүй. Тиймээс цалин, тэтгэврийн зээл авахаар арилжааны банкуудад хандаж зээлээс зээлийн хооронд бор хоногийг өнгөрөөж буй хүн Монголд хэдэн зуун мянгаараа байна. Сарын эцэст "зээлээ яана аа" гэж толгойгоо гашилгаж, шүүрс алдах хүн хаа сайгүй. Юмны үнэ өсч, иргэдийн худалдан авах чадвар буурсан энэ хүнд байдлыг харин арилжааны банкнууд “овжноор” ашиглаж байна. Яаж гэж үү?
Арилжааны банкууд иргэдийн татвараас бүрддэг Нийгмийн даатгалын сангаас 10.7 хувийн хүүтэй зээл авдаг. Үүнийгээ 7.3 хувийн хүү нэмж эргүүлээд иргэдэд олгодог байна. Ингэснээр иргэдийн нуруун дээрх ачаа хүндэрч хэдэн төгрөг авсныхаа төлөө, авсан мөнгөтэйгөө тэмцэх хэмжээний мөнгийг банкны өндөр хүүд төлж байна.
Өмнө нь Нийгмийн даатгалын санд татварын нэг их наяд гаруй төгрөг хуримтлагдсан байдаг аж. Үүнээс 532 тэрбум төгрөгийг арилжааны найман банкинд дунджаар 10.7 хувийн хүүтэйгээр 1-2 жилийн хугацаатай байршуулжээ. Арилжааны банкууд энэ мөнгийг тэтгэвэр болон цалингийн зээлээр өндөр хүүтэйгээр иргэдэд өгдөг юм байна. Татвар төлөгчдийн цугларсан хуримтлалаас 10.7 хувийн хүүтэйгээр авчихаад үүн дээр 7.3 хувийн хүү нэмж иргэдэд зээлдүүлж байна гэсэн үг. Гэтэл манай улсад нийт ниймгийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 320 мянган иргэний 60 орчим хувь буюу 190 мянга нь тэтгэврийн зээлтэй. Эдгээр тэтгэврийн зээлд 355 тэрбум төгрөг эргэлдэж байгаагийн 64 тэрбум нь зээлийн хүү. Мөнгөний ханш унаж, эдийн засаг хүндэрч байгаа учраас сүүлийн хоёр жилд тэтгэврийн зээл авч байгаа иргэдийн тоо ч гурав дахин өссөн байна. Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа 600 мянган иргэнээс 260 мянга нь цалингийн зээлтэй. Цалингийн зээлийн дундаж хүү жилдээ ойролцоогоор 54 орчим хувь байгаа. Үүнд дунджаар 1.4 их наяд төгрөг эргэлдэж буй. Цалингийн зээл аваад сар бүр 500 мянган төгрөгийн эргэн төлөлт хийдэг иргэний 200 мянган нь цэвэр хүү гэж банкны мэргэжилтнүүд ч хэлдэг юм билээ.
Иргэд ингэж өдөр хүүтэй зээл авч байгаа нь арилжааны банкуудын буруу биш. Тэд иргэдэд хүссэн мөнгийг нь гаргаж өгч, бага багаар мөнгөө эргүүлж авахдаа хүү тооцож авдаг. Энэ бол зах зээлийн хууль. Арилжааны банкууд нийгмийн даатгалын сангаас 10.7 хувийн хүүтэй мөнгө авч байгаа учраас зээлсэн мөнгөө ч, ашигаа ч олох нь мэдээж. Төрөөс авсан хүүнээсээ доогуур бодож иргэдэд зээл өгнө гэж мэдээж байхгүй. Яг үнэндээ жирийн иргэд, цалин, тэтгэврийн зээл авч хүүгээрээ арилжааны банкууд, төрийг өндөр ашигтай ажилуулж байгаа юм. Багахан мөнгө зээлчихээд авсан мөнгөтэйгөө тэнцэх, зарим тохиолдолд түүнээс илүү хүү төлж буйгаа захын хүн мэднэ. Гэсэн хэдий ч амьдрал хүнд, яах аргагүй мөнгө хэрэгтэй болсон үед банкнаас өөр хандах газар иргэдэд үгүй.
Төр өндөр хүүтэй зээл арилжааны банкуудад өгч байгаагаас, түүнээс ч илүү хүүтэйгээр жирийн иргэд эргүүлээд авч байна. Энэ чөтгөрийн тойргоос гарч, иргэдийнхээ халаасыг ухдаг зуршилаасаа банкууд ч, төр засаг ч тэр хэзээ ангижрах вэ? Хамгийн ядуу амьдарч, хамгийн их татвар төлж, өндөр хүүтэй зээлэнд дарлуулж, тэгсэн хэрнээ хамгийн үнэнч, шударгаар хөдөлмөрлөж байгаа хүмүүс бол дундаж амьдралтай, жирийн иргэд шүү дээ. Амьдрал хүнд байхад хүүгийн хүүгээр тэдний нурууг авсаар байх уу?
Л.Одончимэг
Сэтгэгдэл ( 16 )
denduu unen
Unen shyy dee bi l gehed tsalingaa avch zeelee tolmoor baidag tsalin buuddaggyi tegsen chin bank bys sanhyygiin baigyyllaga hyy toloogyi hygatsaandaa geed dahiad hyynii 20 hyviar torgood odoo yahaa medehgyi bna eniig shalgad ard tymnii zovlong nemegleh darga nar bna uu
bid odoo yahuu? ene zasgiin gazriig delhiid medegdehuu? tednii hiisen oriig bid darna geed bgaa buh mongoo ene fuking huu gegchid ogood bhuu? yahuu humuusee, Mongolhuudaa, Negdsen Undesnii Baigullagad handahuu? UN, World Bank ad zahidal ilgeehuu? ard tumeniig tor ni avrahgui ym bol oor ulsuudaas ene toroos bidniig avraahee geed tuslamj erehuu? heduulee yah ym bee? sanalaa heleerei?
Mongol svirexed belen l bnda yanada ene ix xurlin gishvvd zasgiin gazrin gishvvdee ard tvmnee bodoochee tolgoigoo sain ajiluulaachee bid bvsee changalmaargvi bnaaaaaaaa
хэзээ ч банк хүүгээ буулгахгүй, одоо буруу замаар ч гэсэн оршин тогнож байгаа хэдэн банкаа үгүй Монгол улсаа бүр мөсөн хэвтүүлэх нь дээ Ийм популист юм битгий хийж бай
bankni sistemd salhi oryylj oor huu bagatai hygtsaa yrt mongo oryylj ireh heregtei
Tsalingiin zeeliig uguh mungiig bankuud haanaas oldog gej bodoj bainaa? Medleggui setguulch nar hudal zuil bichij irgediin tolgoig ugaahaa bolih heregtei. Ter zeel uguud baigaa mungu chin irgediin bankind hadgaluulj bgaa sariin 1.3-1.5 huviin huutei undur untei hadgalamjiin mungu. Ene mungiin bankuud tsaahsaa ajilchdiihaa tsalingiin zardal, tsahilgaan tsaasniihaa zardliig arai yadan nemeed zeeld bairshuulahaar huu uunees baga baih yamarch bolomjgui. Bank gej yamar uil ajillagaa yavuuldagiig ch medehgui bolovsrol medleg dutuu teneg setguulchid odoo niigmiig hudlaa huurgun buhimduulahaa bolio
Сhina of Bank манайд орж ирэх нь зөв шүү дээ .өндөр хүүтэй мөнгө зээлж ард түмэн шулуулж бна .монопол хэдхэн банк байна шүү дээ манайд
Сhina of Bank манайд орж ирэх нь зөв шүү дээ .өндөр хүүтэй мөнгө зээлж ард түмэн шулуулж бна .монопол хэдхэн банк байна шүү дээ манайд
Маш зөв сэдэв хөндсөн байна Одончимгээ. БИд НДШ төлөөд л байдаг, тэгээд цалингийн зээл авах гэхээр маш өндөр хүүтэй, иргэд өөрсдөө төлсөн НДШ-сээ бага хүүтэй зээл авч болдоггүй юм уу.
ene yostoi unen shuu
Хохь нь гэхээс өөр үг алга. Хятадын банк орж ирэхээр сүйрчихнэ гээд байгаа улс өндөр хүүтэй зээлэндээ балраад байж бай
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Банкуудын өндөр хүү Монгол улсын хөгжлийн хамгийн том саад. Энэ үнэн шүү