Олон улсад танигдсан Ройтерс агентлагт манай орны уул уурхайн салбарын тухай ээлжит таагүй мэдээлэл тавигдлаа. Хэдхэн хоногийн өмнө “Саусгоби Сэндс” компанийн удирдлагуудыг татварын асуудлаар ялласан тухай бид мэдээлсэн бол энэ тухай Ройтерс агентлаг дэлхий нийтэд цацав. Тэд Монголыг хөрөнгө оруулагчдийнхаа эсрэг компанит ажил явуулж, элдэв хууль татварын дарамт үзүүлсээр эцэстээ гадны хөрөнгө оруулалтаа таг зогсооход хүрсэн тухай шүүмжилжээ.
Ройтерс агентлагт ийн өгүүлэв: Өнгөрсөн баасан гарагт Монголын шүүх АНУ-ын нэг, Филиппиний хоёр иргэнийг таван жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Тэд их хэмжээний татвараас зайлсхийж, гурван жилийн турш нуун дарагдуулж байсныг тус улсын хуулийнхан илрүүлжээ. “Саусгоби Сэндс” компани нь тус улсад олборлолт явуулж байх хугацаандаа татвараа цагтаа төлөлгүй, татварын бичиг баримтыг хуурамчаар үйлдэж нийтдээ 35 тэрбум төгрөгийн татварт төлөөгүй тул ийнхүү холбогдох гадны иргэд ял сонссон юм. Энэ нь ойролцоогоор 18 сая ам.доллар аж.
Дэлхийд нүүрс, зэсийн нөөцөөр тэргүүлэгч Азийн энэхүү улс сүүийн жилүүдэд гадны уул уурхайн компаниудад тавих хяналтаа эрс чангаруулж, хайгуул, олборолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадны бизнес эрхлэгчдийн эсрэг хууль хүртэл баталсан. Үүний улмаас жил бүр их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирдэг байсан Монголоос хөрөнгө оруулагчид дайжиж, өдгөө тус улсын эдийн засаг үлэмж сульдан, дотоодын мөнгөн дэвсгэртийн ханш огцом буурчээ.
“Саусгоби Сэндс” компани Монголд олборолт хийж байсан цөөхөн гадны компаниудын нэг бөгөөд ийнхүү тус улсын уул уурхай бүхэлдээ зогсонги байдалд орж байна. Өдгөө Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт бараг 70 хувиар буурав. 2011 оны байдлаар зөвхөн уул уурхайн салбарт 680 орчим тэрбум төгрөг төвлөрч байсан Монголын эдийн засаг гадаад валютын гэнэтийн алдагдалд хүчтэй цохигдож, тэлж байсан эдийн засаг маш богино хугацаанд суларчээ. Уг нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортоо нэмэгдүүлж, валютын урсгалыг нээж өгөх шаардлагатай ч улстөрийн тогтворгүй байдал, элдэв татвар, хуулийн тогтворгүй өөрчлөлтүүд Монголын эдийн засгийг уул уурхайн салбараа дагаж хөгжих боломжийг хязгаарлаж байна.
Эх сурвалж: “Ройтерс” агентлаг
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 4 )
Tegeed yakh yostoi yum, zaaval gadnii novshnuudiin erkh ashgiig hamgaalaad, uls ornoo suiruuleed suuj baikh hereg uu
Манай төр удирдлагууд арай сул байгаа юм бишүү. Гадна хэдэн нөхөрийг татварын хууль зөрчилөө гэж яллах бол яллахл хэрэгтэй. Тэгхэд нэг байгуулга Манай улс төрөөс хүчтэй байна гэжүү. Буруутай нөхөдийг ялласаны төлөө хөрөнгө оруулалтаа хаациймуу
Татвар төлөөгүй байхад яагаад эднийг зүгээр байлгана гэж нэгэнт татвар төлөхгүй юмчин байгал орчиноо ухуулаагүй байсан нь дээр газар доор байгаа зүйлээ байлгажл байна биз
zavaan populistuud odoo boliosoi ulsiihaa erh ashgiig bodmoor ym