Ард түмний нэрээр ам таглах санал асуулга

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 03

Монгол Улсын Ерөнхий сайд  Үндэсний телевизийн шууд ярилцлагад орох үеэрээ гар хоосон ирсэнгүй. “Энэ завшааныг ашиглаад  Хөвсгөлд байгаа аав ээждээ” гэдэг шиг тэр  энэ боломжийг ашиглаад ард түмнээсээ санал асуух гэж байгаагаа зарлав.  Тэр Монгол Улсын эдийн засгийг сэргээх хоёр арга замын алинаар нь явахаа олноороо хэлэлцэж сонгохоор төлөвлөжээ. Төрийн шийдлийн төлөө иргэд саналаа өгч байгаа нь сайн жишиг. Олны санаа оломгүй далай гэж үг бий. Гэхдээ аливаад учир буй.  Ард түмнээсээ асуух юм бий, асуухгүй юм гэж бас бий. Ерөнхий сайдын зүгээс эдийн засгаа сэргээх хоёр боломжийг олж харж харсан бололтой юм. Тэгээд түүнийхээ алинаар нь явахаа ард иргэдээсээ асуухаар  болжээ. Харамсалтай нь санал болгож буй хоёрхон хувилбар нь дэндүү өрөөсгөл, бараг тулган шаардалт гэмээр. Ажил хэрэгч амьсгалаар бүрхэгдүүлсэн бяцхан ов мэх гэмээр ч юм уу даа.  Уг нь эдийн засгаа сэргээж, мөнгөний ханш тогтворжуулах олон арга  зам, олон боломж байгаа. 

Гэтэл Оюутолгой  болон бүтээн байгуулалтын том  төслүүдээ шийдэх замаар,  эсвэл зардал хэрэглээгээ  бууруулж,  сахилга батжуулах замаар  гэсэн хоёрхон хувилбараар санал авч байгааг өрөөсгөл гэхээс өөр юу гэхэв.  

Сүүлийн буюу хоёр дахь  санал нь үндсэндээ бүсээ чангалах  хувилбар л даа.  Мэдээж, эдийн засгийн уналтын шуурганд туугдаж яваа жирийн иргэд  эхний хувилбарын төлөө л саналаа өгнө. Хэрэв одоо байгаа түвшингээсээ дахин  бүсээ чангалах дээрээ хүрвэл Г.Уянга гишүүний хэлсэнчлэн “жирийн иргэд бүсээ чангалсаар байгаад  гол нь тасрах”-даа тулна гэсэн үг. Ийм сонголтын төлөө иргэд саналаа өгөхгүй. Харин хоёр дахь хувилбарыг  улс төрчид, эрх баригчдын  дунд санал болгосон бол илүү зөв байх байсан биз.

Ч.Сайханбилэг  телвизийн шууд ярилцлагад орох үеэрээ энэхүү санал асуулгын талаар ард түмнээсээ “Виз” авч байгаа хэрэг гэдгээ тодотгохоо мартаагүй юм. Ард түмний виз гэдэг дараа нь нэр нүүрээ тахлах бэлээхэн бамбай халхавч болох нь тодорхой.  Барагтай алдаа эндэгдэл, бүтэлгүйтэл, хар сэрийг “Та нар л ингэ гэж саналаа өгсөн шүү дээ” хэмээн ам таглахаа мэдэлгүй яахав. Өөрөөр хэлбэл, энэ санал асуулга бол жижиг чулуугаар том чулуу хөдөлгөх Засгийн ов мэх болж байна.

Санал асуулгын дүн хэзээ мөдгүй тодорхой болох байх.  Угаасаа ойлгомжтой. Нэгдэх хувилбарын төлөө ихэнх иргэд саналаа өгсөн байгаа.  Үүний дараачийн алхам харин юу байх вэ гэдэг л анхаарал татаж байна. 

энэ санал асуулга бол жижиг чулуугаар том чулуу хөдөлгөх Засгийн ов мэх болж байна

 

Юуны түрүүнд онилсон бай  гэвэл Оюутолгойн хоёр дахь шатны төсөл  байх учиртай. Төсөв мөнгө хүрэлцэхгүй тэвдэж байгаа хэрнээ Оюутолгойн төслөөр АНУ-ын нэгэн гэр бүлийн хувийн компаниас зөвлөгөө авахаар 17 тэрбум төгрөгийг төсөвт сэмхэн шургуулж амжсан.  Оюутолгойн гэрээг  “сайн гэрээ” хэмээн цээжээрээ хамгаалдаг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт  мөнөөх сайн гэрээнийхээ төлөө ийн дахин 17 тэрбумыг зарлагдахаар болж байна. Монголд хуульчдын сайн баг бий. Тийм байсаар байтал далайн чанадын зүгээр л нэг гэр бүлийн компанид хандаж байгаа нь монголчуудаа дэндүү басамжилсан хэрэг биш гэж үү. Хүний хүн хэзээ ч бидний төлөө зөвлөхгүй.

Оюутолгой төслийн хоёр дахь шат буюу далд уурхайн ашиглалтын асуудал хоёр талын үл ойлголцлоос шалтгаалан гацаад байгаа нь үнэн. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар  Рио Тинто анхны хөрөнгө оруулалтын зардлаа үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн, борлуулалтын орлого нь Монголоор дамждаггүй, Засгийн газрыг Оюутолгойн өмнө хариуцлага хүлээхийг шаарддаг гэхчлэн шалтгаанаас  үүдээд энэ гэрээ хойшилж байгаа гэх юм билээ. Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газраар буулт хийлгэхийг  тэд илүүд үздэг бололтой. Өмнөх Засгийн газар энэ бүхнийг хүлээн зөвшөөрөөгүй.

Эрдэнэтээс дөрөв дахин том хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад  орсон ч Монгол өнөөдөр валютын хомсдолд орчихоод сууж байгаа нь Оюутолгой ямар үр өгөөжтэй байгааг илэрхийлж буй хэрэг.

Нэгэнт ард түмэн нь Оюутолгойг урагшлуул гээд санал өгчихсөн юм чинь Рио Тинто одоо толгой улам гэдгэр болно. Өмнөх болзлуудаа улам чангалж барьцаа лавшруулж таарна. Харин Засгийн газрын зүгээс боломжтой бүх буултыг хийх болох байх.  Үүнийгээ “ард түмний санал” гэсэн үгээр зөвтгөнө. Ийм л замын зураг төсөөлөгдөөд байна даа.

Ойрын үед Гацууртын уурхайг ашиглах асуудлыг “хүч түрэмгийлэн” шийдэх нөхцөл байдал  санал асуулгын дүнгийн дараа гарах магадлалтай. Араас нь урт нэртэй хуулийн үйлчлэлийг эргэн сэргээнэ.  Ухаж болох, олборлож болох бүхний төлөө уухай хашгиран орох зам мөрийг ийн санал асуулгын үр дүнгээр засав. Учир нь ард түмний сонголт тэр болохоор. Ч.Сайханбилэгийн санал асуулгад  хожим амаа таглуулах шалтгаан энэ.

Ухаж болох, олборлож болох бүхний төлөө уухай хашгиран орох зам мөрийг ийн санал асуулгын үр дүнгээр засав

Энэ мэтээр ард түмний сонголтоор Монголын уул уурхай “урагшлах”  эрин ингэж ирэв ээ, хөөрхий.

Оюутолгойн дараагийн том мега төсөл бол Тавантолгой. Одоо тус уурхайн хөрөнгө оруулагчидтай яриа хэлцэл ид явагдаж байна.  Асуудал одоогоор тодорхой болоогүй байна. Цаашид ямар маягаар тодорхой болохыг  мөн л энэ санал асуулгын дүн харуулах болов уу.

Санал асуулгын дүн чухам яг үнэн гарах эсэх нь эргэлзээтэй ч тэд санасандаа хүрэх нь харин тодорхой болов бололтой.

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin(202.55.180.8) 2015 оны 02 сарын 04

garts zondoo baigaa shuu dee 1990 onooc xoish undecnii uildberlele xubichilaxiin orond xeden jildee texnologiig caijruulaad abaad uldcen bol odiid ediin zacagiin xymraliig barag uzexgui baican bishuu bac ajilguidel arai baga baix baican baixdaa. alibaa ulc oron ooriin ontslog undecnii uilberlelee iluu tvlxvv xogjuuldeg manaix bac tegex xeregtei

0  |  0
зочин(103.10.22.126) 2015 оны 02 сарын 03

сайханбилэг одоо ард түмнээр тоглоод баигаа юм уу хаашаа юм ард түмнийг ингэж доромжлож болохгүй шүү сайхан билэгээ эдийн засгийг энгэж доройтуулсан луйварчидыг гэсгээх болно сайханбилэг чи ч бас луйварчин гэдгээ мэдэх үү

0  |  0
зочин(103.10.22.126) 2015 оны 02 сарын 03

сайханбилэг одоо ард түмнээр тоглоод баигаа юм уу хаашаа юм ард түмнийг ингэж доромжлож болохгүй шүү сайхан билэгээ эдийн засгийг энгэж доройтуулсан луйварчидыг гэсгээх болно сайханбилэг чи ч бас луйварчин гэдгээ мэдэх үү

0  |  0
mongol (202.179.28.95) 2015 оны 02 сарын 03

ene 2 oos uur garts bhgui yum u delhii niiteere hunsni homsdold orj bhad mal aj ahuiga hugjuulj boldgui yum u

0  |  0
Доржпалам(202.179.10.150) 2015 оны 02 сарын 03

Шинэ ерөнхий сайд маань шийдлийн ЗГ-т тэр их өндөр албан тушаалд байхдаа Алтанхуягыг эдийн засгаа элгээр нь хэвтүүлэж байхад нүдээ аньж байв уу,харж байсан бол уу гэж санагдаад байх юм,хамтарч эдийн засгаа хэвтүүлчихээд одоо болохоор биднийг бүсээ чангалах уу гэж асуугаад байгаа нь их сонин юм шүү,уг нь энэ улсууд л харин өөрсдөө бүсээ чангалвал зөв бөгөөд шудрага бус уу,буруу зүйл хэлсэн бол уучлаарай.

0  |  0
хха(108.59.8.208) 2015 оны 02 сарын 03

боломж байгаа бол хоёуланг нь дэмжиж байна бүүр болохгүй бол нэгийг сонгож байна

0  |  0
эх оронч нэгэн(108.59.8.208) 2015 оны 02 сарын 03

хүн муулах ийм сайн байхгүй өөрөө юу ч хийж чадахгүй байж юу ч ойлон үгтэй юм

0  |  0
nnnn(103.10.197.194) 2015 оны 02 сарын 03

tom tom tosluud bolon aihanbilegiig demjij bna zorigtoi hiih l heregtei er ni asuuj ydiin alt erdenesee haraal olborch uheh uu tiim baidgui l bhku yu hurdan ashiglaltand oruul

0  |  0
nnnn(103.10.197.194) 2015 оны 02 сарын 03

tom tom tosluud bolon aihanbilegiig demjij bna zorigtoi hiih l heregtei er ni asuuj ydiin alt erdenesee haraal olborch uheh uu tiim baidgui l bhku yu hurdan ashiglaltand oruul

0  |  0
buka (46.165.208.195) 2015 оны 02 сарын 03

baylagaa gazar dooroo bulchaad guligchin tsarailaad suudag hun gej haach baihgui gargaj mongo bolgood ergelduulj baij l baylag bolno ternees gazar zugeer hewtej bh da har shoroo

0  |  0
бубу(80.84.56.58) 2015 оны 02 сарын 03

ерөнхий сайдын дэвшүүлсэн санааг дэмжиж байна болдог бол 2ланг нь хэрэгжүүл байна шд

0  |  0
kkkkkk(179.43.147.226) 2015 оны 02 сарын 03

mega tosloo demjihed er ni buruudaad bga yum yu bgan hurungu oruulagchtai baij ene uls oron chin hymralaasaa garna biz de baylagaa haw darchaal oorsdoo olsool suuj bh estoi muu

0  |  0
kkkkkk(179.43.147.226) 2015 оны 02 сарын 03

mega tosloo demjihed er ni buruudaad bga yum yu bgan hurungu oruulagchtai baij ene uls oron chin hymralaasaa garna biz de baylagaa haw darchaal oorsdoo olsool suuj bh estoi muu

0  |  0
irgen(46.165.220.224) 2015 оны 02 сарын 03

apd ipgedee asuuh ni zow apd tumnii omch uchipaas asuuj bga

0  |  0
Irgen(183.81.171.130) 2015 оны 02 сарын 03

Энэ хоёроос өөр ядуурлаас гарах гарц байхгүй л юм байх даа тэ. Нөгөө үйлдвэрлэлээ дэмжих энэ тэр гээд л. Байгалийн баялгаа ухаж байгалиа сөнөөх, нөгөөх нь хэмнэх нэрээр жирийн ард иргэдийг цомхотгох гэсэн утгатай юм байна даа.

0  |  0
Top