Хэнтийн 3 сая дахь иргэнд байр өгнө

Админ | Zindaa.mn
2015 оны 02 сарын 03

 Гурван сая дахь иргэнтэй чацуутан Хэнтий аймгийн 6 хүүхдийн нэрийг албан ёсоор мэдээллээ. Хэрлэн сумын 1-р багийн иргэн Б.Одбаяр, Г.Нандинцэцэг нарын охин,  Биндэр сумын 2-р багийн иргэн Д.Өлзийбат, Ц.Отгонцэцэг нарын хүү,  Дадал сумын 4-р багийн иргэн Г.Эрдэнэбат, Б.Алдармаа нарын охин, Норовлин сумын 1-р багийн иргэн Т.Бадамдорж, Ц.Нямцэцэг нарын  хүү, Дархан сумын 4-р багийн иргэн Б.Солонгын  охин, Дархан сумын 4-р багийн иргэн С.Баярсайхан, С.Сугар-Эрдэнэ нарын охин гурван сая дахь иргэний чацуутнууд болжээ.

Энэ хүүхдүүдээс гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн нь Норовлин сумын 1-р багийн харъяат Т.Бадамдорж, Ц.Нямцэцэг нарын хүү аж. Уг гэр бүлийг “Хэрлэн хороолол”-ын 2 өрөө байраар урамшуулах юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top