Байхгүйн зовлон гэж бий. Бас байгаагийнхаа хэрээр балгалзах цамаархал гэж буй. Аль аль нь монголчуудын араншин. “Энэ монголчууд ядуу ч юм шиг, баян ч юм шиг учир нь олддоггүй хүмүүс” хэмээн урд газрынхан ярилцдаг гэсэн. Үнэхээр л бидний хоёрдмол төрх ингэж илэрдэг байх. Энэ цаг дор дарга цэрэггүй л байхгүйгээ дуудсан хүмүүс дүүрэн байна. Ногоон мөнгөний авдар хоосорч буй гэнэ. Эдийн засаг сэхээний орон дээр байгаа гэнэ. Эрх мэдэлтнүүд ингэж муу амалж байна.
Танана, хасна, цомхотгоно, цөөлнө гэсэн уриа дуудлагаар шинэ Засгийн газар 2015 оныг угтав. Хэлснээ хэрэгжүүлэхээр хүүхдийн мөнгө, алдарт эхчүүдийн мөнгийг түрүүлж шүүрч авсан ч бүтэлгүйтэв. Эцэст нь эмнэлгүүдийн эмийн зардлаас хасч баймаажин тайвширав бололтой. Дараа нь бодож олсон бас нэг гарц монголчуудын хонины морь болчихоод байгаа Приус машины татварыг гурав дахин өсгөх санаачлага гаргасан ч Их Хурал дээр бүдэрчихлээ.
Засгийн газрын ийн жирийн иргэдээ гоочилсон, тэдний даруухан даржин хэрэглээг гоочилсон “өдөөн хатгалт”-ыг Ерөнхийлөгч анхааруулж Их Хурлын чуулган дээр үг хэлэхдээ “Бүсээ дээрээсээ эхэлж чангалъя. Өрхийг оройгоос нь татдаг. Надаас эхлээд төсвөө таная. Ерөнхийлөгчийн, гишүүний, сайдын төсөв яаж тэлсэн, яаж хассан тийм хэмжээгээр бусдаас тэгэж шаардая” хэмээн сануулсан билээ. Үүнээс хойш чамгүй хугацаа өнгөрчихөөд байна. Харин мөнөөх бүсээ чангалах учиртай эрхмүүд маань чив чимээгүй, чих нь бөглөөтэй хэвээр л байна.
Монгол төрийн албаны тансаглал гэж хэрээс хэтэрсэн чамирхал бий. Хоёр гурван жилийн өмнө ч билүү, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ ажлын өрөөгөө 70 гаруй сая төгрөгөөр тохижуулж, төсвийн хөрөнгөөс 60 сая төгрөгөөр машин авч унасаныгаа “Солонгосын нэг муу эксель” хэмээн гоочилж байсан гэдэг.
Данхар данхар жийп л унаагүй бол дарга биш юм байлгүй. Хурган хийгээд “хуцан” даргаасаа үл хамааран төрийн албаны дарга гэсэн тодотголтой бүхэн жийпээр л нэр нөлөөгөө илэрхийлдэг гаж араншинтай болчихож.
Үндэсний аудитын газрын шалгалтаар албан ажлын суудлын машин хэрэглэх эрхгүй хэрнээ өөрсөддөө эрх олгосон 222 дарганцар байгааг тогтоожээ. Тэд бүгд Lexus 470, 570, Land 200, 100 машин унаж буйг, эдгээр машины шатахуунд гэхэд жилдээ 13.3 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээлэл байна. 2013 оны байдлаар гэхэд зөвхөн албан тушаалтнуудын машины зардалд 20 шахам тэрбум төгрөг зарцуулсан гэх цочирдмоор тоо байна.
УИХ-ын гишүүдийг бид ард түмний төлөөлөл хэмээн хардаг. Харамсалтай нь тэдний дийлэнхи нь тэр суудалд очоод ард түмнээсээ тасарч төрийн торгонд хөлбөрч эхэлдэг.
Өнгөрсөн оны байдлаар УИХ-ын гишүүн цалингаасаа гадна туслах, зөвлөхийн цалин 26 сая, хууль сурталчлах нэрээр 10 сая, бусад орны хууль судлахад 10 сая, гар утасны ярианы зардалд 1.44 сая, хууль санаачилсных нь төлөө 20 сая, унааны зардалд 6.6 сая, тойргийн томилолтод 8.7 сая гэхчлэн зардлууд байдаг гэж дуулдаж байсан.
Их Хурлынхны ихэнх нь ар талдаа компанитай төрөөс илүүчлээд байхааргүй хүмүүс. Гэсэн хэрнээ л эдийн засаг хүндэрсэн, хэмнэх гамнах уриа уриа дуудлаганд огтхон ч хариу алга. Ерөнхийлөгч нь сануулж хэлээд ч нэмэргүй юм шиг байна. Харин МАН-ын бүлгийн гишүүд сар бүр авдаг унааныхаа 500 000 төгрөгөөс татгалзах тухайгаа мэдэгдсэн юм даг.
Төрийн албаныханы нэг тансаглал нь төөрч будилмаар том өрөө, үнэтэй модон тавилга. Ямар сайндаа л Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Наад сайд дарга нарынхаа ажлын өрөөнд хэмжээ тогтоож өг. Ингэж чадвал зарим яамны ажилтнууд сайдынхаа өрөөнд багтах байх. Засаг дарга нарынхаа өрөөнд Тамгын газар нь шингэчих байх шүү” хэмээн тодотгож байв гэж.
Тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан “Тэр сайд, дарга нарт ноогдох өрөөний зай талбайг манай урд хөршид тогтоосон шиг, дунджаар 16 м2 гэж тооцохыг сануулаад “Энэ албан тушаал, сандал суудал тойрсон тансаглалаа эхлээд хасах хэрэгтэй. Засаг нь чадахгүй бол хурал нь хас, хурал нь чадахгүй бол засаг нь хас. Хоёулаа чадахгүй бол иргэдээр хасуул, татвар төлөгчдөөр хасуул” гэж анхааруулсан юм даг.
Дэд сайдуудын орон тоог Их Хурал цомхотгох үеэр сандарсан Ч.Сайханбилэг “Дэд сайдын суудал бол зөвхөн мөсөн уулын орой. Яам агентлагийг хамарсан томоохон хэмнэлт хийнэ” гэж байсан ч тэгсхийгээд чимээ алдрах шиг боллоо. Харамсалтай нь манай төр засгийнхны хийж хэлэхийн хооронд тохой илүү зай байх юм. Хэрээс хэтэрсэн төрийн тансаглалыг хэдий болтол хадгалах гээд байгаа юм бол. Тэр бол татвар төлөгчдийн мөнгө. Хүний юмаар хэмжээ хязгаартай хүүдэгнэх хэрэгтэй биш гэж үү.
Ерөнхийлөгч энэ тансаглалаа өөрсдөө хийж чадахгүй бол иргэдээр хасуул, татвар төлөгчдөөр хасуул гээд эрхийг нь өгчихсөнийг эргэн сануулъя.
П.Булган
Сэтгэгдэл ( 7 )
Umnugowin hurgan dargabtsarudin tansaglal heres heterch b bugd 470 land 200
turiin tansaglal , tolgoi ni khooson , khul ni shiwerteigee medekhguy duwchignudug ene durakuudyg chini l pz gedeg yum
Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэл бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 2-р сарын 7-ны Бямба гаригт АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038
Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэл бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 2-р сарын 7-ны Бямба гаригт АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038
МАНАНЧУУДЫН ПАРЛАМЕНТ НЭРТЭЙ ПАРАЗИТ ШИМЭГЧИДЫН ЗАСАГЛАЛ БАЙГАА ЦАГТ ТАНСАГЛАЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙХ БОЛНО ХҮЧТЭЙ ЕРАНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ БИЙ БОЛБОЛ ЯДАХДАА ШИМЭГЧИДЭЭСЭЭ АРД ТҮМЭН САЛАХ БОЛНО
Энд жириййн нэг иргэн миний бодож санаж явлаг зуйлийн тухай бичсэн байна. Миний адил бодож явлаг хумуус байгаад нь сэтгэл бага ч болов тайвшрав!!!
Сайханбилэгийн нөгөө их хэмнэлт юу болсон бэ. Дарга нарын хангамж, тансаглалыг тайрч хаяна гэдэг хэцүү асуудлын нэг дээ