Их хотын хөгжлийг хамгийн түрүүнд харуулдаг газар бол онгоцны буудал.Тиймээс ч Хөшигтийн хөндийд Японы хөнгөлөлттэй зээлээр гурван сая хүн хүлээн авах боломжтой шинэ нисэх буудал барьж байна. Шинэ онгоцны буудал барих ажил өнгөрсөн жил эхэлж, өдгөө 30 хувьтай явж байгаа юм. Гэтэл энэ нисэх буудлыг хугацаанд нь ашиглалтад оруулахад нэг том хар булуу чулуу тээглэчихжээ. 50 тэрбум иений өртөгтэй энэ ажил явдагаараа явж байна. Харин Хөшигтийн хөндийн төсөлд дээр монголчуудын хариуцаж авсан хэсэг хов хоосон, цагаан цаасан дээр л үлджээ. Тодруулбал нисэх онгоцны буудлыг Японы “Мицубиши Чиёода” компанийн нэгдэл, Солонгосын “Самсунг” корпораци барих бол нисэх буудлаас хотын төв рүү орох 33,5 км хурдны замыг монголчууд өөрсдөө барихаар тохирсон юм. Гэсэн ч өнөөдрийн байдлаар энэ хурдны замын бараа сураг нь гарах байтугай жоохон ч газар ухаагүй байна. Нөгөө хонх нь дуугарвал дамар нь таг гэдэг шиг юм болж. Япончуудын өмнө нүүрээ улайлгахад хүрсэн хурдны зам яагаад сураг тасарсан шалтгаан нь нөгөө л ороо бусгай улс төр шүү дээ.
Анх Засгийн газар гэрээ байгуулахдаа Эдийн засгийн хөгжлийн яаманд хариуцуулж байжээ. Гэтэл улс төрийн бужигнаанаас болоод нөгөө яам нь татан буугдаж, хариуцах эзэн нь ч алга болсон. Сайд асан Н.Батбаяр гарын үсгээ зурж, зураг хөргөө авахуулчихаад хуруугаа ч хөдөлгөөгүй байсан нь энэ. Хэдийгээр энэ яамны ажил үүргийг Зам тээврийн яам гүйцэтгэхээр болсон ч “мөнгө байхгүй” гэсэн гоё шалтгаанаар гацаж байна. Он гарсаар зарим төрийн албан хаагчдын цалинг ч тавьж чадахаа больсон хойно юун 110 сая ам.доллар олох билээ дээ. Өөрөөр хэлбэлодоо эхлээгүй байгаа хурдны замын ажил энэ жилдээ лав эхлэхгүй болж ирлээ. Япончуудын хариуцсан нисэх онгоцны буудал хоёр жилийн дараа буюу 2017 онд ашиглалтанд орохоор байгаа. Харин манайхан мунгинаж байгаад ирэх жил 110 сая ам.доллараа олдог юм гэхэд ганцхан жилийн дотор 33,5 км замаа тавина гэж гурилдах вий гэх болгоомжлол байна. Тэгээд ч манайх дөрвөн улиралтай болохоор хавар, зундаа хийж дуусгана гээд чанар муутай замаар нүүр улайлгах вий дээ.
Япончууд бидэнд буцах, буцахгүй тусламжаар олон бүтээн байгуулалт хийж өгсөн тул манай монголчуудын цаг барьдаггүй, хэлсэндээ хүрдэггүй занг мэддэг болсон биз. Гэхдээ л улсын нүүр царай болох нисэх буудлаасаа хотын төв орох гэж шороо манаргаад яваад баймааргүй байна. Аялал жуулчлал хөгжүүлнэ гэж олон жил сайхан ярьчихаад жуулчдаа угтахдаа шороогоор булах болж байна уу?
Т.Гэрэл
Сэтгэгдэл ( 7 )
Битгий дандаа харлуулж бай.Манай замынханд тэр зам тавих юу ч биш.Уул нь бүтээн байгуулах санаагаа хэлмээр юм.Дандаа болохгүй талаас нь сэтгээд байхаар сайхныг харах бэлгийн мэлмийгүй болдог юм .
арай ч дээ
Шинэ нисэх буудал бол маш том бүтээн байгуулалт болж байгаа. Үнэхээр сайхан буудал болно. Харамсалтай нь орчин үеийн шилэн хийц бүхий гоё нисэх буудалтай болсон ч УБ орох замаа янзлахгүй бол шинэ нисэхэд буусны хэрэг гарахгүй л болов уу.
Zs.naad ongots buudal chni ene arvan jildee butehgui.ezengui heer hen ochij ajillaj amidrah iym shal demii ur hoichdoo buun ur uldeej ene ikh uriig yaj darah uym m..naad buudaliig chni barij bga japan solongosuud idej uuj tansaglaj bgaadl barisan geel hayal yavchihna..ardni ene ikh urund orood bid narl uldne