Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарын цахим олголтод өөрчлөлт оруулснаа мэдээлсэн байна. Тодруулбал, цахимаар өргөдлийн дугаар олгох системийн аюулгүй үйл ажиллагааг хангах үүднээс ситем хөгжүүлэх шатнаас эхлэн Кибер аюулгүй байдлын газраар хяналт тавин ажиллаж буйг албаныхан мэдэгдлээ. Тус өөрчлөлтөөс дурдвал, цахимаар тусгай өргөдлийн 30 дугаар олгодог байсныг 120 болгохоор болгожээ. Өөрөөр хэлбэл, долоо хоног бүрийн даваа гарагт 120 дугаар олгож, ажлын бусад дөрөв хоногт өргөдөл хүлээн авч, хянан үзэхээр болжээ.
Сэтгэгдэл ( 0 )