Ийм яриа чих дэлслээ. Чингисийн талбайд хоёр дахь удаагаа бөөлж байгаа бөө нарыг нөгөө л нэг “хаврын синдром”-ын нэг гэж харах хүн олон байгаа ч энэ уламжлалт шашныг дээдэлдэг хүмүүс харин эгдүүцэж сууна. Монголчууд бөөгийн шашныг ариун догшин гэж асар хүндэтгэлтэй ханддаг ч сүүлийн жилд хэн дуртай нь бөө нэр зүүсээр нэр хүндийг нь унагааж байна. Үүний нэг жишээ нь “Ноён уулыг аваръя” гэсэн хэсэг бөө нарын “зүггүйтэл” байлаа. Залуус голдуу 30 гаруй бөө хотын төвд, олон түмнийг тойруулж зогсоогоод хэц, хэнгэргээ дэлдэж, нэг нь бүр микрофоны өмнө нь уянгалуулан шүлэглэх нь эгээ л жүжиг үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлчихэв. Өмнө нь Чингисийн талбайд бөөлөхөөр ирэхдээ онгод нь ороогүй гээд буцсан нь инээд хүрмээр. Харин бөөгийн ёс жаягийг ингэж улс төрийн сурталт ашиглаж байгаа нь уйлмаар.
Үнэхээр л Ноён уулыг хамгаалагч онгод сахиусыг дуудаж сэргээх гэсэн юм бол энэ хол Чингисийн талбайн цемент дээр юу хийж сууна вэ? Нутаг усанд нь очоод, тахилга тайгаа үйлдсэн бол хэн юу хэлэх вэ? Гэтэл зурагтын камер цуглуулаад олон нийтийн дунд ёстой л нэг жүжиг тавьж байна. Яаж бодсон энэ бол зүгээр л улс төрийн драм. Энэхүү бөөгийн сонирхолтой “үзүүлбэр”-ийг бэлтгэн тавигч нь “Гал үндэстэн” холбоо,” Босоо хөх монгол” бүлгэм гэгч. “Гал үндэстэн” холбооныхон төрийн ордны гадаа буун дуу гаргаж, хэдэн газар мина тавьж олон нийтийг цочирдуулж байсан нь саяхан. Харин “Босоо хөх монгол” бүлгэмийн хувьд “Гал үндэстэн”-тэй олон зүйлээрээ адил. Наад зах нь “гүүглдээд” үзвэл өмнө нь хятадуудыг мөшгиж байсан, ураны эсрэг тэмцэж байсан, тийм компанийн эсрэг жагсаж байсан гээд мэдээллүүд байна.
Манайд улс төрчдийн гар хөл болдог, шантааж хийдгээрээ мэргэшсэн хэсэг бүлэг хүмүүс бий болоод удаж байгаа. Харамсалтай нь энэ удаа арай дэндүүлж орхилоо. Ноён уулыг аварч, газар шороог ухуулахгүй гэсэн уриалгыг нь хэн ч ойлгоно. Үүний төлөө жагсахыг олон хүн дэмжинэ. Харин бөө нарыг Чингисийн талбайд авчирч олны онигоо, нүдний булай болгосныг нь уучилж хэрхэн болох. Хажуугаар нь явсан гадны хүн “номадик жагсаал болж байгаа юм уу?” гэж асуусан гэх онигоо шиг яриа ч хоромхон зуур тарлаа. Эдгээр жагсагч-бөө нар жинхэнэ ч бай, хуурамч ч бай олон нийтийн дунд бөө, удган нарын нэрийг дэвсээд хаячихлаа шүү дээ.
Монголчууд бид шашнаа дээдэлдэг ард түмэн. Түүхийн цөвүүн цагт шашин нь улс төрийг чирч, дайн дажинд оролцдог маш олон түүх бий. Гэтэл өнөөдөр хэддүгээр зууны хэдэн он билээ? Монголчуудын хувьд арай ч шашныг улс төртэй хутгахаар цөвүүн, хэцүү цаг ирээгүй байлтай.
Т.Гэрэл
Сэтгэгдэл ( 32 )
Uul usaa awar jags gej mongo ogdog bol awaad jagshiimsan. Erdene ntr bol aimar yum meddeg humuus
ийм ажиллагааны цаана мөнгөний асуудал явдаг юмаа ариун цагаан юм яриад олны тархи угаагаад байгаа боловч зохион байгуулагч цөөн хэдэн хүний мөнгөний сонирхол ард нь суугаа 2016оныг бодсон ганц нэг улс төрч нэртэй хүмүүс байдгиймаа чин сэтгэлээсээ автаад яваа нь дунд нь бий лдэ итгэчихсэн жинхэнэ эзэд нь шаал өөр тооцоотой явдгийн наана чинь
Ard tumen gazar shorooniixoo tuluu temtsej bna gesen uriatai ” Gal undesten” metiin xolbood ni tsaana ni uursdiinh ni mungu olox gesen uchuuxen jijig sonirxol baidag ni nuuts bish shuudee bolobsrol nimgen yum oilgoxgui xumuus tedniig dagaj bna
Ard tumen gazar shorooniixoo tuluu temtsej bna gesen uriatai ” Gal undesten” metiin xolbood ni tsaana ni uursdiinh ni mungu olox gesen uchuuxen jijig sonirxol baidag ni nuuts bish shuudee bolobsrol nimgen yum oilgoxgui xumuus tedniig dagaj bna
Oroltsoh deeree hurvel lam nar hurtel shambalin dain hiideg yum malaa 32 oni lam narin boslogig sana cham shig daljignuuruudin zurheer tug tahij bsan yum daa ternii hajuud boo narin boslogo ushuu hund tusaj magadgui
энэ нийтлэлийг бичсэн хүн хичнээн төгрөг авсан юм бол яг үнэнийг хэлэхэд чам шиг юмнуудаас болж л иймэрхүү жагсаал цуглаан хийж байгаа гэдгийг бодмоор юм
ene boo nar bol gaigvi hereg bvvr iregnii dain zaralj ene ordoniig tseverleh heregtei buudaltsaad ch hamaagvi
Ene muu setgyylch nertei yumnii amand hulgailsan mongoniihoo shavhruunaas bagahan hesgiig dusaachihsan um bailgyi dee
бөө чинь ард иргэд шүүдээ сэтгүүлч гуай битгий нэг талыг барьж бичээд бай
Зөв гэж бодож бна эх орон уул усныхаа төлөө бөөлөх ч багадна.
Зөвштээ нутаг ус эх орныхоо төлөө тэмцэх хэрэгтэй гэж бодож бна. өвөг дээдэс минь үгээ дамжуулан рэлж болдоггүй юмуу .
Бөө - хүн биш юм уу. Та бидэнтэй адил газар усныхаа төлөө явж байгааг бид бүгд харж байна
Сэтгүүлч гуай өөрөө газар усаа аврах зүйл юу хийэн юм болдоо Наад бөө удганууд хөөрхийс аргаа барсандаа л тэр шүү дээ.
Eh oron gazar nutag uul usaa avrah gej zutgej baihad yun uls tor ve. Muusain luivarchidiig ur udmaar buuluj ugui hiih heregtei baina. Ard tumen mongol tcustai hun bur demjij baigaa shuu amjilt....
за тэгээд хэдэн хүч чадалгүй бөө бөөлөөд юу өөрчлөгдөөв зүгээр л нэг зүггүйтэж бид ингэж хүмүүсийг мунхаруулдаг юм гэж л өөрсдийгөө суртчилж байгаа юм биш үү хэний хөл гар татаж хэн үхэж үрэгдээд энэ төрийнхөнд дохио санамж өгчихөөв үгүй л байгаа биз дээ
энэ сэтгүүлч хөгжлийн бэрхшээлтэй улсууд улс төрд ордог болох нь ээ гэж бичих нь л дээ.
Бөө гэмээн хүн биш юму. Эх орноо гэсэн сэтгэлтэй хүн бүхэн эх нутаг газар шорооныхоо төлөө тэмцэх эрхтэй биз дээ. Төрийн өндөрлөгт байгаа эрхэмүүд газар нутгаа гадныхантай хуйвалдан цөлмөөд ирээдүйн үр ач нарт минь үлдэх юмгүй болох гээд бна шүү дээ
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэ
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэ
Uls oron gazar shoroonihoo tolo temtsej baigaa humuus boo nariig demjij bna ene setguulch esergeere hudaldahiig demjij bgaa yum bnaldaa
Uu uuchlaarai bi ene zurgiig haraad tamgagui torch yumuu jujgiin parad gej bodood bichchlee uuchlaarai
Za yun surtei yum ene lav suuliin zurag huudiin ordnii jujgiin anguun huuhduudiin blgui dee
худлаа жүжиг тавиаад бөө нарын нэрийг гутааж байна эд нар
Ард түмний итгэж найдаж сонгосон хүмүүс нь ард иргэдээ юман чинээ бодохгүй ийм үйлдэл хийхэд хүргэж байгаа нь ДААНЧ ДЭЭ ХЭЛЭХ ҮГ АЛГА. Ард түмэн эсэргүүцэлээ яаж бол яаж ямарч аргаар илэрхийлж болно шүү дээ. Төрийн нэр барьж идэж уусан хүмүүс ханадаггүй юм байх даа.
Ene setguulch hun bj garchigaa zow onoj ogomoor yum naad boo nar chin uul us gazar shorooniihoo toloo ywj bgaa ni ter
boo ch gesen hun l bolson hoino yagaad eh orhiihoo gazar shoroonii toloo ugee helj bolohgui gej
Boo hun ugee helj jagsaj boldoggui gej yagaad bicheed bgaa yum bol. Bi l huvidaa ner hund unagaasan gej bodohgui bna. Harin ch negdej chadaj bgaa boo naraaraa baharhaj bna. Buhimdal heterch bna shuu
ene setguulch xudlaa xutsaxaas oor yuo xiij bgaan lalar
Populismiin showdah n herees heterch baina neg musun dramin jujig tavisan deer
Noyol uul n 10 km tsaana shuudee ordin talbaigaas. 10 km gej boddoo teneg malnuudaa, reket hiih gej shantaajlajil baina shuude hendch oilgomjtoi
Ene setguul odoo hutsna biz noyon uulaa awch uldeh gej tsentseh ni argagui shdee argaa baraad l boo nar oroltsoj bga biz
Engeed ch gesen avch vldhel heregtei