Таван толгой гэж харахад ойрхон хэрнээ хазахад хол орд бий болчихлоо. Анх иргэн бүрд сая төгрөгийн хувьцаа өгөхөөр тийм баялагтай орд хэмээн бахархаж байсан бол одоо дампуурсан, өрөнд баригдсан газар боллоо. Сүүлийн үед “Эрдэнэс Таван толгой” компанийг 854 тэрбум төгрөгийн өртэй болсон гэж муучилж, чичилж байна. Гэсэн ч хэн ийм байдалд хүргэв гэдэгт хэний ч нэр дурдагдсангүй. “Төр” гэж хоосон цуурай руу орилсоор байна. Таван толгой анхнаасаа мордохын хазгай гэгчээр буруу менежменттэй явж ирсэн. Гэхдээ засах боломж байхад засаагүй, өрийн сүлжээнээс гаргах боломж байхад гаргаагүй нэгэн эрхэм энэ бүхний ард чимээгүйхэн нуугдаж сууна.
Тэр хүн бол “Чалко”-гийн өрийг дарна, Таван толгойг ашигтай ажиллуулна гэж амалж “Эрдэнэс Таван толгой” компанийн захирлаар томилогдсон Я.Батсуурь. Анх Я.Батсуурь энэ компанийн захирлаар томилогдоход манайх “Чалко”-д 168 сая долларын л өртэй байсан. Гэтэл 2014 оны гуравдугаар улирлын тайлангаар яагаад 854 тэрбум төгрөгимйн өртэй болсон бэ гэдэг аргагүй анхаарал татна. Түүнийг анх энэ ажлыг авахад нүүрс тонн тутам нь 70 доллар байсан. Тэр үед Я.Батсуурь “нүүрсний үнэ бага байна” гэж нүүрсээ олборлохгүй хүлээсээр нөхцөл байдлыг улам дордуулсан байна. Я.Батсуурийг зах зээлийн судалгаа хийхгүй, үнэ өснө гэж хүлээж суух зуур нүүрсний үнэ 70 доллараас 56, 36, 38 доллар бүр сүүлдээ 28 доллар хүртлээ навс уналаа. Гайхалтай нь 2012 онд энд “эзэн” сууснаасаа хойш “Чалко”-гийн өрөөс огтхон ч хугаслаагүйн дээр компанийн үйл ажиллагааны зардалд өөр бусад газруудаас нэмж нэлээдгүй өр тавьсан нь хүүтэйгээ нийлээд 850 тэрбум төгрөг. Анх Я.Батсуурийг очиход өрийн хэмжээ 168 сая доллар байсан бол өнөөдөр даруй тав дахин нэмэгджээ. Тэрбээр өөрийн эрх мэдлийн хүрээнд Хөгжлийн банкнаас 2012 онд 200 сая доллар, арилжааны банкуудаас 2013 онд 65 сая доллар, 2014 онд 42.4 сая доллар, нийт 657.4 сая ам.долларын зээл авсан байна. Банкуудыг задалж харвал, Худалдаа хөгжлийн банкинд 33 сая доллар, ХААН банкинд 34.4 сая доллар, Хасбанкинд 3.9 сая ам.долларын өртэй болжээ. Ийм өрийн сүлжээ үүсгэж байх хугацаанд нь “Чалко”-д өгөх мөнгөний хүү 35 сая доллараар нэмэгдсэн гээд бод.
Ингэж өрөнд баригдаж, өтөнд идүүлэхгүй байх боломж байсан уу гэвэл Я.Батсуурь “үгүй” гэнэ. Харин учир мэдэх хүмүүс “мэдээж, байсан” гэж халаглаж байна. Анх Таван толгойгоос сайн чанарын нүүрс олборлож байх үед тонн тутмыг нь 70 доллараар гаргаад байсан бол “Чалко”-гийн өрөөс бага ч гэсэн хасагдаж, хүү нь ч арай дөнгүүр тусах нь мэдээж. Гэтэл тэнгэр лүү харж хүлээсээр өтөнд идүүлэв. Манай нүүрсний үнэ зөвхөн Хятадаас шалтгаалдаггүй. Хятадууд манай нүүрсийг ган, төмрийн хүдрийн үйлдвэртээ хэрэглэдэг тул дэлхийн зах зээл дээр ган, төмрийн хүдрийн хэрэглээ буурснаас хятадууд нүүрс худалдаж авах нь багассан. “Эрдэнэс таван толгой”-н тэжээсэн, Я.Батсуурийн доороо авсан тэр олон дарга, зөвлөхүүд энэ эрсдлийг олж харж, зөв шийдвэр гаргах үүрэгтэй байсан. Я.Батсуурь энэ алдаагаа далдлахын тулд “Таван толгойн нүүрс чанартай муутайгаас худалдаж авахгүй байна” гэсэн мессеж эрчимтэй тараасан билээ. Би ч үүнд итгэж явлаа. Гэтэл ачир дээрээ Таван толгой муу нүүрс гаргаж, үнэ цэнэгүй болсны “гавъяа” Я.Батсуурьтай холбогдож байна. Нүүрний ордыг олборлоход эхлээд сайн, дараа нь боломжийн чанартай, дараа нь муу нүүрс гэсэн үеүд ээлжилдэг байна. Харин Я.Батсуурь сайн, муу нүүрсийг холиод боломжийн чанартай нүүрс болгож зарах ёстой байтал хамгийн сайныг нь сорчилж олборлоод одоо чанар муутай нь үлдсэн хэрэг. Энэ муу чанартай нүүрсээрээ өөрийнхөө муу ажилласан балгийг таглаж, нүүрээ ширлэн сууж байна даа, Я.Батсуурь гэгч.
Өнөөдөр Таван толгойн орд өрөнд баригдаж, иргэдийн хувьцаа бараг л хоосон цаас болсны хариуцлагыг хэн нэгэн үүрэх ёстой. Тэр дундаа ажлыг хариуцаж, амлалт өгсөн хүн нь. Буух эзэн нь өөрөө, буцах хаяг нь Я.Батсуурь гэдэг нэр дээр байгаа “Эрдэнэс Таван толгой”-н үнэгүйдлийн хариуг хэн ч нэхэхгүй гэж эндүүрч яваа бололтой. Төрийн мөнгө, ард иргэдийн хөрөнгө дээр найрлачихаад, ажлыг нь унагачихаад дуу аялаад яваад өгөх боломж хэрхэвч өгч болохгүй.
Т.Гэрэл
Сэтгэгдэл ( 16 )
yamar ih hutsdag hun be ene gerel gedeg chine. yu medej haanaas sonsood dongosood baigaa yum be. batsuuri darga bol harin ch tiim zavshih ntr-g medehgui za. medeh baisan ch idehgui. ene olon huniig udirdaj ene tom gazariig hudukguj baina gedeg tiim amar ajil bish shuu. yugaa medej dongosono ve
batsuur bol jinhen luibarchindaa.
Зөвхөн авсан зээлийг яриад энэ зээлээ юунд зарцуулсан бэ гэдгийг нь бичихгүй болохоор ойлгомжгүй байнаа. Нүүрс борлуулж байгаа. Түүнийг олборлоход хүн хүч техникийн зардал гарч л байгаа. Харин тендергүй бараа материал худалпан авах, гэх мэт хууль зөрчсөн зүйл байгаа бололтой. Үүнд хаиуцлага ярих ёстой. Аж ахуйн ажил мэдэхгүй хүмүүсийг ийм том аж ахуйг удирдуулж байгаа дарга нартай л эхлээд хариуцлага ярих хэрэгтэй. Дараа нь Батсуурьтай хаиуцлага ярьх л хэрэгтэй болно
Үхсэн юугаа мэдэж ингэж бичиж байдгийн. Энэ коммент бичиж байгаа хүмүүс бас нарийн ширийнийг ойлгох хэрэгтэй. 1т Чалкогийн өр чинь Эрдэнэс таван толгой өр биш улсын өр /бидэнд өгсөн тэр их хавтгайрсан халамж/ 2т ЭТТ төрийн өмчит компани ч гэлээ хэзээ ч улсаас мөнгө авч байгаагүй. Тийм юм чинь үйл ажиллагаа явуулах эх үүсвэр гаргахын тулд зээл авахгүй гээд яаахын. Өнөөдөр Шивээ, Багануур 2-ын өрийг төлөөд, давхар улсынхаа өрийг төлөөд л явж байгаа шд.
Ялыг нь үүрүүл шоронд хийж шоронд өлгөж шороонд булах хэрэгтэй
shuud buud,dawartsan lalaruudig
Yag shtei Elbegdorj Bayar terguutei humsiin idej shamshigduulj gadaaduin dansand orson mungiig gants hun deer tohoh genee
Зөө зө. Зүгээр сууж байгаад л өр шаачих юмаа. Наад дуракаа зайлуулаад топ мэнажэр олж тавиач.
Нэрээ нууцалсэн гэрэл гуай мөн худлаа авч байнаа.
Энэ өр МАН-ын тавьсан өр баймаар.Яахаараа Батсуурьт тохох гэж үздэг билээ.Энэ ч хүний нэр төрд халдсан хэрэг байна даа.
Энэ луйварчин чинь ямар их өр тавьсан юм бэ,
Хариуцлага тооцоожээ,
зээл авч юу хийдэг байнаа
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэ
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэ