Бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэдэг шиг Таван толгойн ордын хишиг, шимийг хүртэнэ гэдэг үлгэр шиг сонсогдох боллоо шүү. Тун удахгүй л иргэд сая төгрөгийн хувьцаа аваад, иргэн бүр саятан болчих юм шиг тархи угаасан сонгууль өнгөрөөд, дараагийнх нь эхлэх гэж байна. Таван толгойд хөрөнгө оруулалт хийх гэрээ хэлэлцээр удаан хугацааны турш үргэлжилж, одоо л нэг учир зүйгээ олох гэтэл улс төрийн фракциуд Таван толгойн орд дээр зодолдоод эхэллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японд айлчлах үеэрээ Таван толгойн төсөлд оролцогч “Сүмитомо” корпорацийн ерөнхийлөгчтэй уулзаж, “хөрөнгө оруулалтаа өргөжүүлээрэй” гэж захих хойгуур нь энд Таван толгойн төслийг нураах томоохон операц эхэлчихээд байна. Энэ долоо хоногт гэнэт л М.Энхсайханыг “нураагч” гэж нэрлэсэн зорилтот нийтлэлүүд ба захиалгат ярилцлагууд бөмбөгдөж эхэллээ.
УИХ-ын дарга З.Энхболдын хуулийн бодлогын зөвлөх, Зам тээврийн яамны сайд байсан А.Гансүх Таван толгойн төсөл нь ямар бүтэлгүй эд болохыг тайлбарлаж ярилцлага өглөө. Тэрбээр Хонконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “MMC” нь хууль ёсны дотоодын хөрөнгө оруулагч биш бөгөөд яваандаа хувьцаагаа зараад гарчих магадлалтай үл бүтэх “нөхдүүд”. Тиймээс Монгол компаниудаас бүрдсэн “MMC”-ийг Таван толгойн төсөлд оролцуулж болохгүй хэмээн ухуулж байгаа юм. А.Гансүхийг Таван толгойгоос нүүрс татах төмөр замын ажлыг удаан хугацаанд гацаасан Х.Баттулгын /МоАХ/ гарын хүн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Ийнхүү АН-ын МоАХ фракцынхан монгол компаниудыг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд түүнтэй УИХ-ын дарга З.Энхболд буюу Ардчилсан хүчний холбооныхон хүч хавсраад эхэллээ.
Одоо л яг Таван толгойн ордын ажлыг эхлүүлэх цаг нь болсон гэдгийг судлаачид хэлж байгаа. Гэтэл энэ том фракци Ерөнхий сайдтайгаа зөрчилдөөд Таван толгойн төсөлд тушаа болоод байгаагийн цаана ямар нэг эрх ашиг байгаа нь гарцаагүй. Эрх баригч намын хоёр том фракци яагаад монгол компаниудаа Таван толгойн төсөлд оролцуулахгүй гэж ингэж чармайж байгаагийн шалтгааныг АНУ-ын “Peabody” компанитай холбон тайлбарлах хүн байна. Энэ компани Таван толгойн төсөлд шөвгөрч үлдсэн ч, финалд үлдэж чадаагүй. Тэгсэн хэрнээ гэрээ, хэлэлцээр явж байгаа төслийн дундуур орж ирэх санаархалтай байгаа юм. Цаанаа их хэмжээний өртэй гэх энэ компанийг З.Энхболд, Х.Баттулга нар лоббидож байгааг үгүйсгэх аргагүй. Тэгээгүй бол олон жил дуншиж байгаа энэ том төслийг урагшлуулахгүй байх, сонгогдоод байгаа “ММС”-ийг ингэтлээ их эсэргүүцэх шалтгаан баймааргүй. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд Таван толгойн төслийг эхлүүлэх шаардлагатай гэдгийг бараг л хүн бүр мэднэ. Гэтэл АН дотроо хагаралдаж, хойш нь чангаасаар байгаа нь тэднийг улс орныхоо төлөө явдаг хүмүүс биш шүү гэдгийг дахин сануулаад байна.
Ер нь хятад, монгол, америкийн аль нь ч байсан Таван толгойн ордыг хувьд шилжүүлээд, ашиглах нь хамгийн зөв шийдвэр. Төр авна гэж элгэндээ тэвэрч хэвтсээр өнөөдөр гуравхан жилийн дотор даруй 854 тэрбум төгрөгийн өртэй болгочихоод байна шүү дээ. Өнөөдөр “төр” гэдэг нь улс төрийн нам, түүн доторхи, фракциуд болчихсон. Төр гэсэн нэрийн доор фракциуд нь өөрсдийн эрх ашгаа хамгаалах гэж өрсөлдөөд ажил явуулдаггүй ийм жишиг манайд олон бий. Эдийн засагч Д.Жаргалсайхан “Төр бага оролцоотой байя. Таван толгойд төр орсноос хойш ашиг олоогүй, харин ч 700 сая долларын өртэй болов. Улс төрчид л завшив” гэжээ. Үнэхээр дээрээ хувааж идэх гэж ингэж удаагаагүй бол бид өнгөрсөн хэдэн жил Таван толгойгоос ямар нэг хэмжээгээр ашиг хүртсэн байх байлаа. Одоо л нэг голдиролдоо орох гэж байгаа энэ төсөл томоождоггүй АН-ын фракциудын эрх ашиг хөөцөлдсөн “зодоон”-оос болоод гацчих вий дээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл ( 42 )
odoo enhbarni ireed turd avna geed gutsaad unandaa ternees ni umnu huvaagaad tcohitcihooch
Зам тээврийн яамны дэд сайд байсан А.Гансүх ------ сайд байсан биз дээ
Гэрэл гэнэ үү өөрөө жинхэнэ худалдагдсан мал бна даа ТТ орд улсын мэдлийнх бх ёстой Өмч хувьчлал нэрээр МСS төрийн өмчийг үнэгүйдүүлэн луйвардах гэж бна Хэдхэн халтар төгрөгийн төлөө ийм хөгийн юм бичиж бдаг цаашдаа энэ улсад амьдрах үр хүүхэдээ бодсонгүй юу
Orosiin bool orosiin erliizuudiig zailuulay orosiin erliiz orosiin bugs doloologchid ueiin ued bidend gai bolj bsan
Orosiin bugsiig doloologchid hujaagiin erliizuudees 1000 dahin gaitai unendee hujaagiin erliiz n t r gej bidniig erguutuuldeg orosiin l arga shuu
баттулга 6 жил сайд хийхдээ юу чхийгээгүй хэдэн лекц бэлдэж тархи угаасан тэнэг хүн тэнэгээ мэдэхгүй тэгээд төрд гарахаараа бухын хүзүүнээс хатуу байх юмдаа араас н ганбаатар ,уянга гээд л...
З.Энхболдын зөвөө. Наад МSC маш их өртэй. Яаж ийм том төслийг явуулах юм бэ. Үйл ажиллагаагаа явуулж чадахгүй зогсоод удаж байна шүү дээ. Удахгүй дампуурлаа зарлах гээд амь тариа нь Эрдэнэс ТТ болчоод байхад. Өдийдөө хүрсэн юм уг нь анхнаасаа зөв хөдлөх хэрэгтэй байна.
Mongol ornii gazriin hevliig 30 jil MMC hyatadiin turiin umchit kompanitai niileed uhaad zuuguud idne. Hariud ni MU ugch bgaa avch chadahgui l bhgui yu. Hurungu oruulaltiin geree, kontsessiin gereeg hezee niited il bolgoj heleltsuuleh gej bna. Uuniig shaardaj bna
Odoo ETT gedeg kompaniig tatan buulgayaa bolohgui, uil ajillagaa yavuuliyaa bhgui. Tsaasnii kompani uldej bna. 1072 huvitsaanaas bolood ugui bolgoj boldoggui. Edniih AM-iin tusgai zuvshuurluu hulgaid aldchihgui shig sn hadgalaad 30 garui jil amitai goltoi tudiihun bhad l boloo. Ene zuv uu
MMC-d taaruulj huchtei lobbigoor zasag 2014 ond 268 gedeg togtool gargasan. Ene mash buruu shiidver bsan. Odoo heregjij bgaa TT, tumur zamiin tusluuded Hurungu oruulagch hurunguu oruulaad nuhtsuluu tohirood yavahad l buh zuil asuudalgui boloh blaa. Ene oimsnii havchuurga ulsiin dansaar ard tumend orj ireh ashgiig zalgij amidrah ni zuv hereg uu. Ugui. Jinhene lobbi chini ene bhgui yu
Хөрөнгө ММС-gees garahgui l de. MMC, tuunii ohin kompaniud oimcnii havchuurga bh shaardlagagui l bhgui. Asuudal ni ene
tegeed MCS hiihgui bol hen hiih vedee yagaad ch huchin chadal ni hurehguishde ugaasaa ineedtei undeslelgui yum yaritsgaah yumaa amnii zorgoor chalchih yum
Ene battulga gej yag yu bodoj ene buhniig hiigeed eh oroch tsarailsan urvagch shig haragdaad bna. Hiij buteeh gesen bolgonii esreg yum dandaa yarij yavah yum. Ter bolgond n dandaa mcs bj taarah n sonin yum. Mcs g barj idej chadahgui ingej gonshignoj bh bolioch lab l bidend shan haragdahgui bna. Ajil bolgoniig ingej hubiin erh ashgaas bolj hoish tatah n naandaj nam n tsaandaj n mongol uls ulam hetsuu bdald orood bhiin. Er n ene toohgui hayachihaj chadahgui bgaan bhdaa ene ardchilsan nam.
ene AN namiig yaakh ve, MAN gedeg nam deer bj dee, AN namiin tuluu sanalaa ugsunduu kharamsch bna daa, luivarchid mini ta nariig shyykh neg udur irj l taaraa, 76 gishyynii ikhenkh n tsaaziin tavtsand zogsoj bkh udur irekh bkhaa
Хэлэх муу үг энэ хэдэн тэрбумтан улстөрчидөд олдохгүй юм.Одоо идэж,ууж,ханаж,цадаагүй юу?мөнгөө аваад авсандаа орох гээд байгаа муу.Өөрсөндөө зориулж хууль баталдаг ард түмний амьдрал,улс их орны хөгжил энэ муусайн луйварчдад хамаагүйлдээ.Үнэн гэж үнэхээр байдаг бол та нар бүнд шүүгдэх болно.Эхнээсээ үр хүүхэд нь лайг нь эдэлж байна.
Энэ чинь зүгээр л монголын баялгийг гадныханд зарж өөрсдөө баяждаг хэсэг бүлэг хүмүүс (үүнийг өөрөөр ”5-р цувааныхан” гэдэг хүмүүс)-ийн захиалгат нийтлэл шиг санагдаж байна.
Usa oruulval mongold iregnii dain Ukraine ii araas Iraq iin Adil bolno
eh oron ard tumnii tuluu ywah hun er ni naad ulsiin ih hural, zasgiin gazart baina uu. oros hytadiin hul gar bolson salbadainuudiin tanhim um uu.25 jil mongoliin hugjliig gatsaalaa. odoo ichih nuur baidag bol bugd nuur nuuree haraad toirch suugaad ulsaa hugjuuleh undsen ajlaa hiigeechee.amitnii seg bulaaldaj baigaa araatnaas ylgagdah um alga baina 76 heree mini
бид нарийн учрыг мэдэхгүй юм ажиглаж сонсож байхад эхлээд улсын дараа нь намын сүүлд нь хувийн эрх ашиг баймаар гэтэл энэ нь эсрэгээр болсон юм шиг байх юм үүнийгээ больж улсаа бодоочдоо хөрөнгөтнүүд минь
мөнгий нь авч үрчихээд хятадтай хийсэн гэрээг цуцлуулсан явдал монголын гадаад нэр хүндийг унагаж одоо хэн ч монголтой орооцолдхоос болгоомжлох болсон . орос энэ бүгдийг хийснийхээ дараа хийн хоолой төмөр зам гээд өөрийнхээ том төслүүдийг эхлүүлэхдээ бүгдийг монголоос хамааралгүй байхаар тооцсон эцэст нь монголын улс төрч биш монголын эхчүүд хүүхдүүд хохирч хоцорч байна
ene 700saya dolloriig hen hen idsen be nereer ni bicheerei.Nam tur frakts gej daldlaahaa unuuduruus ehleed bolioroi
Зөв бичжээ. Жонхуугийн хорны учрыг Болормаа нийтлэлч баримттайгаар гаргаж тавилан байгааг уншчихаад муулаасай Оросын хог долоосон долдойнууд
ene battulga geji neg erguu lalar bainaa, bolowsrolguy durak mini zailaach
huurhii USA chuudiig bas chirchjee oilgomjtoil fact shuu dee Orsuud uursdiin nuursee shahhiin tuld manai tusliig nuraalgah sanaitai baigaa eniigee uuriin hulsnii nohoi battulgaar hiilgej baina
Nuguu battulga ahiad ah naraasaa daalgavar avchihaj mongoliin hugjild mach tom saad bolj bgaa nuhur duu deer ni nemeed uuriiguu haan geed bodtson enhbold pyzdak bn
Hereldseer btal orosuud nvvrsee niilvvleheer bolchloodoo mcs iin bvteen bguulaltiig har oyutolgoin bvteen bguulaltiig har ene kompani mongold yum hiideg kompani
T.Gerel- cham shig jinhene hudaldagdsan novsh iim yum bichih erhgui! Uuruusuu ichij amidari, chi yahav Mongol hoshnogo dolooj bna, chini ur huuhed ireeduid hujaagiin hoshnogo dolooj amidarna! Odoogiin gereegeer yavabal teneg mini
Gerel mini dee. Jaahan yum unsh sudal tegj baij medee bich. Yadahdaa l tsenzurgyi yaria A.Gansukhiin yariltslagiig uz.
Gerel mini dee. Jaahan yum unsh sudal tegj baij medee bich. Yadahdaa l tsenzurgyi yaria A.Gansukhiin yariltslagiig uz.
urund daragdsan MMC companiin uriigl avj bgaa bizdee
Sumitomo hurung oruulahgui shuudee yagaad hudlaa bicheed bn?
MCS l bish shuu luivarchid bolih heregtei battulga enkhboldiig demjij bna ene ulsiin buh ungutei uudteig avaad duuslaa yamar hanaj tsadadgui yum be odjargaluud
Сталин, Бережнев хоероор дарамтлуулахгүй бол наадуул чинь юуч хийж чадахгүй шүү
Төслийг зүгээр явуулаачээ женко, бэлтрэг 2 оо
Сайханбилэгийг дэмжих болно