БНХАУ-ын Коммунист намын Сахилгын хяналтын Төв комиссоос Таван толгойн ордод хөрөнгө оруулах гэж буй "Шэнхуа" группийн тухай цахим хуудсдаа нийтэлжээ.
БНХАУ-ын 18-р Их хурлын дараа Коммунист намын Сахилгын хяналтын төв комисс 5 удаагийн том шалгалт хийж, төрийн өмчит 13 байгууллагыг шалгасан байна. Энэ үеэр Шэнхуа группээс олон зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Шэнхуа группын нүүрсний борлуулалт, үйл ажиллагааны хяналт, удирдлага зохион байгуулалт урт хугацааны туршид муу байсан бөгөөд нүүрсний гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох эрх нь цөөн тооны албан тушаалтны гарт төвлөрч, тэдгээр хүмүүс их хэмжээний хууль бус ашиг олох боломжийг бүрдүүлсэн гэж үзжээ. Мөн тодорхой хугацаанд Шэнхуа компанийн удирдлагууд нүүрсний үйлдвэрлэл, борлуулалт, томоохон хэмжээний худалдан авалт, бүтээн байгуулалтын төсөл болон бараа материал худалдан авалт зэргээр дамжуулан авилга авсан байх магадлал байгаа гэжээ.
Энэ шалгалтаар Компаний зарим удирдлага хуйвалдан, нүүрс борлуулах эрхээ ашиглан зарим худалдан авагч компанийн удирдлагатай үгсэх замаар нүүрсний үнийн зөрүүнээс хувьдаа ашиг олж байсан хэмээн сэжиглэгдэж байна.
Оны өмнөхөн Шэнхуа компаний 4 удирдах албан тушаалтанг хууль зөрчин хориотой үйл ажиллагаа явуулсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж эхэлсэн тул ажлаас нь чөлөөлсөн юм байна.
Сэтгэгдэл ( 0 )