Төвийн нутгаар шуурч, Улаанбаатарт 5-7 грудас хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 15

Цаг агаарын өнөөдрийн мэдээнээс харвалнНутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй байгаа юм байна. Зүүн зүгийн ихэнх нутаг, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, голын сав газраар 12-17 градус, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голынсав газраар 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 5-7 градус хүйтэн байна.

 Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус хүйтэн, харьцангуй чийг79 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top