Ашигт малтмалын газар /АМГ/-аас 20.9 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчдийн өргөдлийг цахимаар олгож байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-наас олгож эхэлсэн цахим бүртгэлээр 536 аж ахуй нэгж VPN төхөөрөмжийг худалдан авчээ. Харин 458 нь системд нэвтрэх эрхээ авснаас одоогийн байдлаар 210 нь дугаар аваад байгаа юм.
Ашигт малтмалын газраас мэдэгдсэн тов ёсоор өчигдөр 120 дугаар цахимаар олгох ёстой байсан ч өргөдлийн дугаарыг олгоогүй байна. Учир нь энэ долоо хоногт баярын өдрүүд тохиож байгаа тул өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болжээ. Тиймээс цахим олголтыг энэ сарын 23-ны өдрийг хүртэл хойшлуулсан байна.
А.Чимгээ
Сэтгэгдэл ( 0 )