Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан “Таван Толгой төслийн хэлэлцээний хүрсэн үр дүн”-г Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлөөр хэлэлцсэн байна. Уг хэлэлцээрээр нийтдээ 350 орчим асуудлыг хөндөж тохиролцсон байна.
Тиймээс ойрын хугацаанд нэг талаас хөрөнгө оруулагчид, нөгөө талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголын Төмөр Зам” ТӨХК компаниудын хооронд хэд хэдэн гэрээ хийх шаардалгатай байгаа талаар Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдэгдсэн байна.
Таван толгойн төслийн хэлэлцээний хугацаанд консорциумын талтай нийтдээ 26 удаагийн уулзалт хийжээ.
Мөн дэд ажлын хэсгийн ахлагч, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар Засгийн газрын түвшинд хийгдэх Хөрөнгө оруулалтын гэрээ болон Концессийн гэрээний төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийжээ.
Үүнийг үндэслэн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж гаргасан байна. Зөвлөмжөөр УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн уялдааг сайжруулж, төслийг саадгүй хэрэгжүүлэх, Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, хэлэлцээний явц үр дүнг, УИХ болон олон нийтэд танилцуулж байх үүргийг өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )