Төрийн албан хаагчдыг хот дотор жип унахыг хориглолоо

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 17

 Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож,  зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жип машин ашиглуулж, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлага тавьж ажиллах чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хорооны даргад үүрэг болголоо. 

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу төрийн өмчит 757 байгууллагад  автомашины ашиглалтын судалгаа хийжээ. Эдгээр байгууллагад 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврын жип машин байна. Судалгаанд хамрагдсан байгууллагууд нэг автомашинд жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж байгаа нь хот доторх үйлчилгээнд 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун хэрэглэдэг суудлын автомашин ашиглахыг хориглосон Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолыг зөрчиж байгааг Төрийн өмчийн хорооны дарга хэллээ. 

2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашины  гаражийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатахууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгслийн зардалд 5 тэрбум төгрөг, жолоочийн цалинд 25 тэрбум төгрөг гээд  нийт 50 тэрбум төгрөгийн зардал гаргасныг Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од Ерөнхий сайдад мэдээлэв.

Мөн  Үндэсний аудитын газраас гаргасан зөвшөөрөлгүй ашиглаж байгаа гэх 222 автомашины судалгааг гарган, “Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг бэлтгэн 3 дугаар сарын 17-ны  Засгийн газрын хуралдаанд оруулахыг  даалгалаа.         

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОЮУН(124.158.112.4) 2015 оны 02 сарын 18

Ганц зөв асуудалаа тавьлаа,ер нь төсвийн мөнгөөр 15,0саяаас илүү үнэтэй машин авч болохгүй гээд л хууль гарга ард түмэн 100хувь дэмжинээ.

0  |  0
зочин(119.40.97.59) 2015 оны 02 сарын 18

Зөв зөв, жижигхэн хотод том машин унаад хаачих гээд байгаан, ерөөсөө ойлгодоггүйн.. Монголчууд дэндүү тансаг хэрэгэлээтэй, хэрэглээний соёлгүй балай улсууд...

0  |  0
sa(103.26.194.27) 2015 оны 02 сарын 17

zugeer l shine onii sxan mashin avahiig ni demjeed ogchij bgan bishuu

0  |  0
sa(103.26.194.27) 2015 оны 02 сарын 17

xaxa odoo ed nar bugd electron hybrid hodolguurtei mercedes benz s550 edr avah biz lol

0  |  0
irgen(112.72.11.67) 2015 оны 02 сарын 17

herew tuushtai heregjij chadwal tuiliin zow shuu dee.neg ih duulian bolood eheldeg heregjdeg ni dutmag bdag shuu dee

0  |  0
Дулмаа(122.201.31.196) 2015 оны 02 сарын 17

Энэ агентлагуудын, ялангуяа тэр ГТГ-ын хэлтсийн дарганцар нь ч машин унаж, цэвэрлэгч нь ч Америкт сургуульд явахыг яана аа, ккк. Болиулах нь зөв. Өөрсдийнхөө машиныг л унах хэрэгтэй ш дээ....

0  |  0
Top