Ноён ууланд хэн “ноён” суух вэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 25

Энэ хаврын улстөржилтийн гол сэдэв болоод буй Ноён уулын алтны орд, түүний ойр орчимд байх эртний хүннүгийн булш бунхныг тойрсон элдэв хэрүүл маргаан нийгмийг хоёр хувааж байна. Уурхай, орд түшиглэсэн эдийн засгийн сэргэн мандалтыг мөрөөдсөн Монголын Засгийн газар сүүлийн  15 жилийн хугацаанд уул уурхайгаас олсон ашгаар улс орноо тэнгэрт тултал хөгжүүлээгүйг бид бэлхнээ харж байгаа. Гэсэн ч энд зөвхөн эрх баригчдын буруу байхгүй. Уурхайг тойрсон элдэв улстөрийн шантааж, томоохон компаниудыг дарамталж мөнгө олох хүсэлтэй популизм өнгөрсөн жилүүдэд улам л хөгжин цэцэглэж ирэв.

Өлсгөлөн зарлахад нэг хүн тэдэн төгрөг өгдөг гэсэн ханш байдаг тухай яриа ч чих дэлсэж эхэллээ.

Ноён уулыг тойрсон маргаанд популистууд оройлох болсон гэх хардлага нийгэмд буй. Магадгүй 13 өдөр өлсгөлөн зарласан “Босоо Хөх Монгол” бүлгэмийнхэн “Сентерра Гоулд” компанийг шантаажлан мөнгө “хийх” гэж оролдсон хэмээн үзэгсэд цахим ертөнцөд сэтгэгдлээ хүчтэй илэрхийлэх болсноор харж болох юм. Ер нь Ноён уулыг ухах нь манай эдийн засагт ашигтай юу. Татвар, уул уурхайн баяжуулалт, олборлолт, нөхөн сэргээлт, тээвэрлэлт гээд бүхий л техник эдийн засгийн үндэслэлээрээ Ноён уулаас 200 хүрэхгүй сая ам.долларын ашиг хүртэнэ гэж зарим нь үзэв. Үнэхээр тийм бол Таван Толгой, Оюу Толгойг “бантан” болгож орхисон эрх баригчид Ноён уулын бэл дэх Гацууртын ордоос ашиг хүртэнэ гэж үү.

Нөгөө талаар Ноён уулыг ухуулахгүй гэсэн тэмцэгчид үнэхээр эх нутаг, байгаль газар шорооныхоо төлөө яваа юу. “Босоо Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Х.Бээжин гэх мэт иргэд Ноён уулыг ухуулахгүйн төлөө ийн улайрсан нь зөвхөн газар шорооны халдашгүй дархан байдлын төлөө санаа зовсон бол нүдэн дээр нь үгүйрэн сүйдэж буй өөр олон жишээ бий. Тухайлбал, өдрөөс өдөрт ширгэн алга болж арьс шир үйлдвэрлэгчдийн өмхий угаадсаар цутгуулж буй Туул гол. Модны хулгайчдын гарт нүцгэрэн үгүйрсээр байгаа Богд уул. Зөвхөн нэр нь л үлдээд байгаа Дунд гол. Энэ бол Улаанбаатар хотод оршин буйнхаа төлөөсөнд хохирон үлдэж байгаа байгаль эхийн цөөхөн жишээ.

Амь нь тулаад байгаа Туул гол, Богд уулын төлөө жагсаагүй байж Ноён уулын төлөө амь насаа дэнчин тавин олон хоног өлсөж байгаа нь цаанаа учиртай гэж жиг жуг хийцгээж байна.

Гэтэл Ноён уулаа “аврагсад” Туул гол, Богд хан уулын төлөө санаа зовних болов уу. Үгүй бол үнэхээр тэд Ноён уулын ордыг эзэмшэгчдээс их хэмжээний мөнгө шантаажилж байгаа гэх хардлага оргүй гэх үндэслэлгүй юм. Өлсгөлөн зарлахад нэг хүн тэдэн төгрөг өгдөг гэсэн ханш байдаг тухай яриа ч чих дэлсэж эхэллээ. Амь нь тулаад байгаа Туул гол, Богд уулын төлөө жагсаагүй байж Ноён уулын төлөө амь насаа дэнчин тавин олон хоног өлсөж байгаа нь цаанаа учиртай гэж жиг жуг хийцгээж байна.

Нэг хэсэг нь Ноён уулын ордыг ашиглах явцад эртний хүннүгийн булш бунхан сүйтгэгдэхгүй, тэндээс тодорхой хэмжээний олборлолт явуулж эдийн засгаа сэргээх боломж байгаа гэж харж байна. Гэтэл үлдсэн хэсэг нь “Уурхайн далд олборлолтын үед тэсэлгээ явуулахад ойр орчмын хэдэн зуун метр сүйдэх тул булш бунхан алга болно” хэмээн халаглаж буй. Эднийг “эх орончид” ба “гадны гар хөл” гэж хоёр хуваах үзэгдэл хүчтэй явагдаж байна. Энэ тохиолдолд хэн хэнийгээ хардаж, доромжилсон байр суурь яавч ул суурьтай шийдэлд хүрэхгүй нь мэдээж.

Ноён уулын орчим дахь уул уурхайн компаниуд

Ноён уулын бэлд 42 уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл Сентерра Гоулд Монголиа компанийн эзэмшиж буй орд хамгийн ихээр шуугиан дагуулж буй. Тус компанийнхан “Манай орд хүннүгийн эртний дурсгал, булш бунхнаас 7 км-ийн зайд оршдог. Олборлолтын нэг ч компани түүхийн үнэт олдворын орчимд ажиллаагүй хэмээн тайлбарладаг юм. Тэд олборлолтоо явуулах үед хүннүгийн булшийг огт хөндөлгүйгээр алт ухах боломжтой гэж хэд хэдэн удаагийн мэдээлэлдээ дурьджээ. Үнэхээр үнэн бол, тэд байгаль орчны нөхөн сэргээлтээ хийвэл Ноён уулын бэл дэх Гацууртын ордыг ашиглах нь зөв гэсэн байр суурь ч бий.

Ямартай ч асуудалд эрүүлээр хандаж, дуртай нэг нь эх орон гэж цээжээ дэлдэн эдийн засгийн хөгжлийг гацаалгүй, хүссэн уурхайн лиценз эзэмшигч Монголын байгалийн давтагдашгүй өв соёлыг худал хуурмагаар далдлан ухахыг урьтал болгохгүй байгаасай. Нэг үгээр хэлэхэд уул уурхайг дагасан улстөржилт багасч, урагш ахисан ажил хийгдэх нь элгээрээ хэвтсэн эдийн засагтай Монгол Улсад ашигтай.

Т.Бат

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(112.72.11.113) 2017 оны 10 сарын 21

ХУДЛАА ХОЁР НҮҮР БИТГИЙ ГАРГА !!!! ХИЧНЭЭН ДОЛЛАР АВЧ ЮУ БИЧЭЭД БАЙГААГАА ТАЙЛБАРЛА ! ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ МИНЬ ! ЧИ ЗҮГЭЭР Л ЗҮҮДЭЭ ЯРИХ ГЭЭД !!! ХУЛГАЙГАА ИЛЧЛЭВ Ш ДЭЭ !!! НОЁН УУЛЫН ЭЗЭН НЬ НИЙТ МОНГОЛЧУУД ЗА !!!! ЧИ МУУ СҮГ БИДНИЙГ ХАРЛУУЛАХ ГЭЭД ЧАДАХГҮЙ Л ДЭЭ !!! ӨМХИЙ ХОРТ МОГОЙ ХОРОНДОО ЧАРЛАЖ ҮХ !!!! НОВШ МИНЬ .

0  |  0
mglu(172.56.12.1) 2015 оны 02 сарын 25

Ene hulgaichiig barivchilaad hahuuliiin heregiig ni huleelgeh heregtei ali ulsaas uhaal garna mongol d uhsan nuhnees uur zuil uldehgui mongoliin ard tumend yamar ch huteelgui

0  |  0
Г.Батнасан(202.179.10.94) 2015 оны 02 сарын 25

Бат гуай минь хулгайч хулгайчийг бариараа гэж хамгийн түрүүн орилдог юм. Чи тэдний нэг бололтой. Эсвэл Элбэгдорж чамд ямар нэг зүйл амлаа юу?

0  |  0
Г.Батнасан(202.179.10.94) 2015 оны 02 сарын 25

Үүнийг бичсэн нөхөр харин Центрагоулдоос мөнөгө авчихсан бололтой

0  |  0
ЦХНЗ(99.100.111.145) 2015 оны 02 сарын 25

ЭДИЙН ЗАСГАА БОДСОН БОЛЖ ЭХ ОРНОО СҮЙТГЭЭД ЯАХ БИЛЭЭ. ӨМНӨ НЬ НЭЭГДСЭН УУРХАЙГААС ХЭРЭ ҮР ДҮНТЭЙ БОДЛГО ЯВУУЛЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН БОЛ АРД ИРГЭД ИНГЭЖ ТАРТАГТАА ТУЛАХГҮЙ БАЙСАН.ИЙМЭЭС ЯАГААД ХЭНИЙ АЛДААНААС ИЙМ БАЙДОЛД ХҮРЭВ ГЭДГИЙ Г ДҮГНЭЭГҮЙ БАЙЖ ДАХИН ЭХ ОРНЫХОО ГЭДЭС ГҮЗЭЭГ ХАГАЛУУЛЖ АФРИКЫН АРААС ОРОХЫГ ИРГЭД ОГТ ХҮСЭХГҮЙ БАЙГААГААС ЭНЭ АСУУДАЛ ҮҮСЭЛТЭЙ.ЯГ БУЛШ БУНХАНДАА Ч БАЙГАА ЮМ БИШ.НЭГЭНТ ҮР ДҮНТЭЙ АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ БОЛСОНООС ЯДАХДАА ГАЗАР ДОРОО ХАДГАЛАГДАЖ БАЙГ ГЭЖ ҮЗЭХ БОЛЛОО.УУРХАЙГААС ОЛОХ АШИГ АРД БИДЭНД БУС НӨГӨӨ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙГ БАРАГ ЦӨМИЙГ ЭЗЭМШДЭГ БАЯЧУУДАД ОЧИЖ БАЙНА

0  |  0
эх орон(103.11.192.106) 2015 оны 02 сарын 25

HYATADIIN COMPANY D CHIMEEGUI ZARAH BIZ, BARUUNIIG COMPANIUDIIG DARAMTALJ BAIGAAD HYATADAD ZARDAG NI UYANGA GANBAATAR METIIN AJIL SHUU DEE

0  |  0
eh orondo hairtai(103.10.22.242) 2015 оны 02 сарын 25

Oyutolgoi, 5 tolgoigoos avilga awch toglison ni hangalttai. Odoo ene 2g tsaash oligtoi awch yawbal bno. 3 dah songolt bh yostoi. Zuwhun uul uurhaid naidah hereggui.Ene bolomjiig harj bga humuusiig demjitsgeey.

0  |  0
ГАЛДАН БОШИГТ(112.72.13.146) 2015 оны 02 сарын 25

НОЁН УУЛ РУУ ШҮЛЭНГЭТСЭН ГАДНЫХАНД ҮЙЛЧИЛСЭН ИХ ХУРАЛ,ЗАСАГТАЙ БАЙСАНААС БАЙГААГҮЙ НЬ ДЭЭР.АРД ТҮМЭНИЙ ТӨЛӨӨЛ БОЛЖ БАЙГУУЛАГДСАН ИХ ХУРАЛЫГ ТАРААЖ НЭГИЙГЭЭ ҮЗЭЖ,НЭХИЙ ДЭЭЛЭЭ УРАЛЦАЦГААЯ...

0  |  0
Дорж(202.179.20.126) 2015 оны 02 сарын 25

Алт ухаад Монгол улс өөдөлсөнгүй.харин ч дордлоо.шантаж хийж мөнгө авдаг гэж худлаа яригч..маш хортой бөгөөд жинхэнэ заналтай

0  |  0
Top