Өнгөрөгч бямба гарагт төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан дөрвөн настай бяцхан охины хойдын замыг гэрэлтүүлэх, буян хийхээр 10 гаруй мянган хүн цуглан зул өргөсөн юм. Цугласан хүмүүсийн 90-ээд хувь нь залуучууд байсан бөгөөд тэд хүүхдийн хүчирхийллийн эсрэг, хүүхдийн эрхийн төлөө тайван жагсаал хийсэн юм. Уг цуглаанд УИХ-ын зарим гишүүд оролцсоноос гадна Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр мөн оролцож зул өргөсөн байна. Уг цагаан цуглааныг зохион байгуулагчид амиа алдсан охины хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх, шүүх ажиллагааг нээлттэй хийлгэхэд анхаарч, Гэр бүлийн хуулийг чангатгах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байгаа аж.
Сэтгэгдэл ( 2 )
Сэтгэл байвал ирдэг л байхгүй юу Энэ бол ард түмнээ хүндэтгэсэн хүнлэг энэрэнгүй сэтгэл
Mongol-iin irgen hunii huvid ochij emgebel ilerhiileh ni zuv um. Gevch ene uil ajlaa ard tumend uuriiguu huleen zuvshuuruuleh gesen baidlaar ashiglana gevel ichmeer um. Hiisen uildel chini huuchraagui baihad ergen oroltsoh gedeg humuusiig manaihan hurdan martdagaa boliod uurd sanaj yavah heregtei.