Таван толгойн ордоос иргэн бүрд 30-40 саяын ашиг олох боломжтой гэх 1072 хувьцаа олгоно гээд олон хавар, намрыг үзэж байна. Эхэндээ сонгуулийн шоу, одоо бол Мянгуужингийн үлгэр мэт сонсогдох болсон 1072 хувьцаа угтаа бол хэрэгжиж болохоор төсөл юм. Таван толгойн орд бол 6,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй орд. Үүнийг 15 тэрбум хувьцаа болгон хуваарилж, нэг хувьцаанд 420 кг нүүрс оногдож байхаар анх тооцоолсон юм. Үүнийг энгийнээр хэлбэл “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа нэг иргэнд 450 тонн нүүрс оногдоно. Тухайн үед нэг тонн нүүрсийг нь 80 мянгаар тооцоход иргэн бидэнд 30-40 сая төгрөг ногдож байна гэсэн үг. Харин одоо бол нэг тонн нь 28 доллар хүртлээ навс унаж 30-40 сая төгрөгийн хувьцааг 25 сая төгрөг болтол бууруулаад байна.
Иргэд төрд итгэхээ байснаас ч тэр үү сүүлийн үед энэ хувьцааны талаар ярихаа больжээ Яагаад иргэдийн хөрөнгө ийнхүү үнэ цэнэгүйдэв гэдгийг нэхэн хөөх хүн ч цөөхөн боллоо. Харин улсаас иргэдэд амалж, нэр дээр нь өмчлүүлж буй ирээдүйн баталгаа болсон энэ хувьцаа яагаад ийнхүү үнэ цэнэгүй болсны хариуцлага Засгийн газар ба “Эрдэнэс таван толгой”-н удирдлагуудтай шууд холбоотой юм.
Оргон зайлсан Б.Энэбиш
“Эрдэнэс Таван толгой” компанийн өмнөх гүйцэтгэх захирал Б.Энэбиш ихээхэн хэмжээний мөнгө завшсан, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байх явцдаа гадаад руу ор сураггүй оргон зайлсан. Түүний хэргийг эх орондоо байхгүй хэргээр түдгэлзүүлж, эрэн сурвалжилна гэсэн мэдээлэл гарсан ч өнөөдөр замхран сураг чимээгүй болчихлоо. Хамгийн Б.Энэбиш Австралид найр хурим хэсч яваа тухай мэдээлэл хэвлэлээр гарсан. Мордохын хазгай гэгчээрр анхнаасаа “Эрдэнэс Таван толгой” компанийг аваад зөв удирдахын оронд мөнгийг нь хувьдаа идэж завшсан нь Б.Энэбиш иргэдийн 1072 хувьцааг үнэгүйдүүлсэн гол буруутан гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэрбээр хэвлэлийнхэнд ярилцлага өгөх байтугай царайгаа харуулахаас зугтдаг байсан нэгэн. Анхнаасаа төлөвлөгөөний дагуу, “Чалко”-гийн өрийг барагдуулаад явсан бол одоогийн нөхцөл байдал өөр болох байлаа.
“Аавынд” хоригдож байгаа Я.Батсуурь
Таван толгойн төслийг хойш нь чангаасан бас нэгэн эрхэм бол Я.Батсуурь. Түүнийг анх энэ ажлыг авахад “Ча “Чалко”-д 168 сая долларын л өртэй байсан. Гэтэл 2014 оны гуравдугаар улирлын тайлангаар яагаад 854 тэрбум төгрөгийн өртэй болсон байна. Түүнийг анх энэ ажлыг авахад нүүрс тонн тутам нь 70 доллар байсан. Тэр үед Я.Батсуурь “нүүрсний үнэ бага байна” гэж нүүрсээ олборлохгүй хүлээсээр нөхцөл байдлыг улам дордуулсан байна.
Я.Батсуурийг зах зээлийн судалгаа хийхгүй, үнэ өснө гэж хүлээж суух зуур нүүрсний үнэ 70 доллараас 56, 36, 38 доллар бүр сүүлдээ 28 доллар хүртлээ навс унасан. Гайхалтай нь 2012 онд энд “эзэн” сууснаасаа хойш “Чалко”-гийн өрөөс огтхон ч хугаслаагүйн дээр компанийн үйл ажиллагааны зардалд өөр бусад газруудаас нэмж нэлээдгүй өр тавьсан нь хүүтэйгээ нийлээд 850 тэрбум төгрөг. Анх Я.Батсуурийг очиход өрийн хэмжээ 168 сая доллар байсан бол өнөөдөр даруй тав дахин нэмэгджээ. Энэ хугацаанд нь “Чалко”-д өгөх мөнгөний хүү 35 сая доллараар нэмэгдсэн юм. Өнгөрсөн хугацаанд өр ярьж, зовлон тоочиж байсан тэрбээр өнөөдөр албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан хэмээх хэрэгт сэжиглэн саатуулагдаад байна. Түүнийг саатуулан шалгах хугацаа өнгөрсөн ч хуулийн байгууллаагаас дахин 14 хоног сунгачихаад байгаа билээ.
Ийнхүү удирдлагуудын буруу бодлогооос болж Таван толгойн төсөл иргэдэд өгөөжөө өгч чадахгүй байна. Хэрэв нас барсан тохиолдолд иргэдийн энэхүү 1072 хувьцаа хүчингүй болох юм билээ. Муу ёрлож байгаа ч юм биш, 1072 хувьцааныхаа үр шимийг үзээд үр хүүхэддээ өвлүүлчихье гэсэн хөгшчүүл олон бий. Тиймээс Таван толгойн төсөлд чамбайхан хүч хаяад, даруйхан хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй. Гадны ч бай, дотны ч компани бай сайн гэрээ хийж чадвал, аль болох хурдан эдийн засгийн эргэлтэнд оруулбал амалсан төр, хүлээсэн иргэд аль алинд нь тустай юм.
Т.Гэрэл
Сэтгэгдэл ( 9 )
АРД ТУМНИЙ САНАЛ АСУУЛГА ИТГЭЛ УЗУУЛЭХ ЭСЭХ-ТАЙВАН ЦУГЛААН ЧИНГИСИЙН ТАЛБАЙД 2015-03-07 -НЫ 12 ЦАГААС 17 ЦАГ ХУРТЭЛ БОЛНО.
яг үнэн үг шүү засгийн газар юу хийж байсан болоод одоо буруугаа бусдад түлхээд байна өөрсдөө албан тушаалын төлөө үхэн хатан явж наймаалцалж хувааж идэж байна гэв шүү алдааг өөрөөсөө хай
яг үнэн үг шүү засгийн газар юу хийж байсан болоод одоо буруугаа бусдад түлхээд байна өөрсдөө албан тушаалын төлөө үхэн хатан явж наймаалцалж хувааж идэж байна гэв шүү алдааг өөрөөсөө хай
Энэ асуудлыг чинь УИХ, Засгийн газар гартаа барьж аваад шийдээд явдаг юм биш үү, тэгээд л өр шийрийн асуудлыг хэдийд яасж шийдэх, хувьцааг хэдийнээс эхлээд яаж олгох гэх зэргээр төр, засг йн мэдлийн асуудал юм даа. Юуны чинь Энэбиш, Батсуурь. Эд нарт юу ч шийдэх эрх мэдэл байхгүй. Тийм биз дээ
UHAA HUDAGIINHAA 20%hubiig MONGOLIIN ARD TUMEN ABAH ERHTEI SHUU!!!!!!!!
UHAA HUDAGIINHAA 20%hubiig MONGOLIIN ARD TUMEN ABAH ERHTEI SHUU!!!!!!!!
Hamgiin gol buruutan n ajiliig n hiilgedeggui uls turjdug odoo ene zasag barij baigaa novshnuud shuu dee. Olson joohon mungiig n tataad avchdag yaduu humuust ner oloh gej hudlaa unen tsalin tetgever nemdeg. Er n bol biznes bol uls turuus buuuur tusdaa yavah yestoi zuil yum. Nuursnii une unah, uls munggui boloh ene ter bol bugd ene deer suuj baigaa olon tolgoitoi tegeed tolgoi bur n teneg mangasnii hiij baigaa ajil. Buh shatandaa shiidver gargaj chaddaggui, garhgaaraa zuvhun uursdiinhuu arisiig hamgaalsan shiidver gargadag iim uls yaj hugjhiin
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
mongold medlegtei,chadvartai ,eh oronch uzeltei bolovson huchin mash heregtei baina.zovhon amin huvia bodson bogino bodoltoi humuuseer iim ajil hiilgej bolohgui shuu dee.anh ter humuusiig songoson humuust bugded ni arga hemjee avah estoi