Тавантолгойн хөрөнгө оруулалтын нөхцлүүд ба харилцан ашигтай байх стратеги

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 06

УИХ 2010 онд 39 дүгээр тогтоол гаргаж, Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулалагчдыг сонгон шалгаруулах  үүргийг тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболдод даалгаж байв. Тэр үед дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ цойлж, Монголын эдийн засагт ихээхэн итгэл найдвар авчирсан цаг үе байлаа. Үнэ ханш, эрэлт хэрэглээний ийм үүлэн чөлөөний нар шиг таатай цаг үед амжаад хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан бол монголчуудын хувьд хожоо гарах байсан нь тодорхой. 

Хөрөнгө оруулагчдын уралдаант шалгаруулалтад тухайн үед 15 компани, консорциум саналаа ирүүлснээс зургаа нь хураангуй жагсаалтад тунан үлдсэн байдаг. Гэвч хэлэлцээрийн явцад талууд хөрөнгө оруулалтын нөхцөл, гэрээний талаар саналаа нэгтгэж, тохиролцоонд хүрч чадаагүй. ҮАБЗ  ч хэлэлцээрийг түр хойшлуулах шийдвэр гаргаснаар энэ асуудал хэсэг зуур “амарсан”  юм.  

Гэвч оны өмнөхөн эргэн сэргээж, хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулалтад оролцох урилгыг 2010 оны  хураангуй жагсаалтад үлдсэн зургаан компанид дахин илгээжээ. Харамсалтай нь энэ удаад тэдгээр компани консорциумын ихэнх  нь оролцсонгүй. Сонгон шалгаруулалт  үндсэндээ  Хятад, Япон, Монгол гурван улсын Чайна Шэнхуа Энержи, Сумитомо, Энержи Ресурс ХХК-ийн хамтарсан түншлэл болон АНУ-ын Пибоди Энержи компанийн хооронд явагдлаа. Одоо шалгарсан хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр бараг дуусах шатандаа ороод байна.   

УИХ Тавантолгойн уурхайн нүүрсний  экспортыг нэг цонхны хүрээнд  олон улсын зах зээлд борлуулах шийдвэр гаргасан.  Үүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар 268 дугаар  тогтоол бас гаргасан байдаг. Энэ тогтоол үндсэндээ сонгон шалгаруулалтын гол нөхцөл болсон хэмээн ярьж буй.  

Энэ 268-р тогтоолд:

-“Таван толгойн орд Монгол улсын төрийн өмчит байх ёстой” гэдгийг хатуу зааж өгсөн.

- Эрдэнэс Тавантолгойд учраад байгаа хүндрэл бэрхшээлүүдийг шийдэх,

-Нүүрсээ гуравдагч зах зүээлд гаргах

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хувийн хөрөнгө оруулалтаар нь бариулаад  30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрийн өмчит үнэ төлбөргүй шилжүүлэх,

- Тавантолгойн орд газрыг ашиглахдаа оператор компаний 51 хувь нь үндэсний компани байх шаардлагатай гэсэн заалтуудтай гэж байна.

Ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын сайд М.Энхсайханы тодотгож буйгаар манай Засгийн газраас тавьж буй шаардлагуудыг  нэлээд хатуу хэмээн тодотгож байсан. Ингэхээр ийм хатуу болзлыг хүлээн зөвшөөрч эрсдлээ үүрээд  орж ирж байгаа хөрөнгө оруулагчдыг үргээчихэлгүй дэмжих хэрэгтэй гэсэн байр суурин дээр хаана хаана санал нэгдсэн бололтой.

Талууд анхнааасаа харилцан ашигтай байх стратеги гэдгийг тохиролцсон. Харилцан  ашигтай байх стратеги гэдэг нь  эрх ашгийн тэнцвэрийг хангахаас гадна бие биедээ нээлттэй, мэдээлэлтэй байх зарчим юм хэмээн ажлын хэсгийнхэн онцолж байгаа.

Тавантолгойн хөрөнгө оруулагчдад тавигдаж байгаа өөр нэг шаардлага гэвэл нийт иргэдэд тараасан 1072 ширхэг хувьцааг мөнгөжүүлэх  асуудал болж байна. Монгол Улсын төрийн өмчөөс ард түмэндээ хувь ногдуулж  эзэмших эрх олгочихсон байгаа учраас энэ зайлшгүй хэрэгжинэ хэмээн харж байна. Харин чухам яаж, ямар үнийн дүнтэй, хичнээн хэмжээтэй байх уу гэдэг нь хэлэлцээрийн ширээний ард шийдэгдэх бололтой.

 

Талууд анхнааасаа харилцан ашигтай байх стратеги гэдгийг тохиролцсон. Харилцан  ашигтай байх стратеги гэдэг нь  эрх ашгийн тэнцвэрийг хангахаас гадна бие биедээ нээлттэй, мэдээлэлтэй байх зарчим юм хэмээн ажлын хэсгийнхэн онцолж байгаа. 

 

Хэлэлцээр амжилттай болсон тохиолдолд манай улсын санхүүгийн зах зээлд  4.0 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна хэмээн гэсэн тооцоо бий. Үүнээс тэрбум гаруй нь төмөр замын бүтээн байгуулалтад зориулагдана.

Төсөл Монголын хууль тогтоомжоор тогтоосон бүхий л татварыг төлнө. Гол татвар нь ашигг малтмал ашигласны нөөцийн татвар буюу роялти. Нүүрсэн дээр энэ татвар таван хувь. Зах зээлийн үнэ өндөр болбол энэ татвар найман хувь хүрч болдог гэнэ.

Түүнчлэн энэ хэлэлцээр амжилттай хэрэгжвэл 30 жилийн хугацаанд хамгийн багадаа  94 тэрбум ам.доллартай дүйхүйц ажил үйлчилгээ, бүтээгдэхүүн зарцуулна гэсэн  тоо баримт чих дэлсэж байгаа. Тэгэхээр энэ төсөл үр ашигтай, эдийн засгийн үр өгөөжтэй байна гэдэгт эргэлзээд баймааргүй мэт.

Хамгийн сайн мэдээ гэвэл хэлэлцээр амжлттай болсон тохиолдолд энэ хавраас барилга байгуулалтын ажил өрнөж эхэлнэ. Олон хүмүүс ажлын байртай, цалинтай, орлоготой болно. Үндэсний компаниуд  ханган нийлүүлэлтэд оролцож эхэлнэ гэж байна.

Шалгараад байгаа дээрхи гурван хөрөнгө оруулагчдын хувьд дэлхийн хэмжээний том компаниуд нэг консерцум болсон гэж харж болно. Учир нь China Shenhua Energy группын зах зээлийн үнэ цэнэ 60 тэрбум ам.доллар, Sumitomo 13 тэрбум ам.долларын үнэтэй үнэтэй компани байна. Энержи ресурс 500 сая долларын үнэ цэнэтэй. Үүнээс гадна энэ компаниуд бүгдээрээ олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй. Ингэж харвал манай баялаг буух эзэн, буцах хаягтай хөрөнгө оруулагчдад очиж байна гэсэн үг юм.

Энд нэг зүйлийг давтан сануулахад Тавантолгойн эзэмших эрх, гэрээ лиценз зөвхөн төрийн мэдэлд хэвээр байх юм.

П.Булган

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Итгээ(202.126.89.176) 2015 оны 03 сарын 07

Тавантолгой бол монголчуудын идэх талх шүү. Тийм учраас хэлэлцээрт хариуцлагатай хандаарай. Бас нэг Оюутолгой болгочихгүй байх хэмээн найдъя

0  |  0
Top