Шийдлийн гэх том малгайтай эвслийн Засгийн газар байгуулагдаад чамгүй хугацаа өнгөрлөө. Ч.Сайханбилэг анх Ерөнхий сайдаар томилогдоод манай Засгийн газрын барьж авах хамгийн чухал асуудал бол эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг хэмээн гурвантаа давтаж, аль болох хурдан гэсэн цаг хугацааны ганцхан хэмжүүр үйлчилнэ хэмээн мэдэгдэж байв. Энэ үг шинэ Ерөнхий сайдад багагүй оноо авчирсан юм даг. Харамсалтай нь тэр цуглуулсан энэ оноогоо эргээд цацчихлаа.
Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, шийдэл хүлээж шил шилээ харсан олон асуудал давхцсан алгуурлаад байхын аргагүй их давчуу цаг үед бид өнөөдөр амьдарч байна. Харин Засгийн газар маань ийм цаг үед нойрмоглоод, нэг л шийдэмгий бус байна.
Шинэ Засгийн газар байгуулагдаад 60 гаруй хоног болж байна. Энэ бол бага цаг хугацаа биш. Засгийн газар энэ хугацаанд юу хийж бүтээв?
Шуудхан хэлэхэд байгаа үгүй нь бараг мэдэгдэхүй, шинэ шийдэл, шинэ боломж, шинэ гарцыг олж харсан юмаар багахан байна. Долоо хоног бүр болдог Засгийн газрын ээлжит хуралдаанууд тулга тойрсон асуудлаас хэтэрсэнгүй, эдийн засгийн уналтыг сэргээх тоймтой арга хэмжээ асуудлыг авч хэлэлцэж шийдвэрлэсэнгүй. Хөгжлийн төлөөх холыг харсан томоохон алхам хийсэнгүй.
Хасах танах, цомхотгох, хэмнэх тухай ярих атлаа тэр нь хэрэгжиж биелж байгаа юм ч алга. Мөнөөх олон орлогч зөвлөхүүдийг цөөлнө гэсэн нь байхгүй. Нийслэл хотын баатар дарга Э.Бат-Үүл зургаагийн зургаан орлогчоо халахгүй цөөлөхгүй гээд сууж л байна. Төрийн байгууллагын дарга, захирагч нарыг хотын дотор том оврын жийп хэрэглүүлэхгүй гэсэн Ерөнхий сайдын үүрэг даалгавар ажил болж хэрэгжсэн юмгүй хэвээр.
Ч.Сайханбилэгийн ойрын хугцаанд хийж хэрэгжүүлнэ гэж байсан Хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл хоёрын зөв хослол дээр суурилсан өрийн удирдлагын шинэ тогтолцоог бий болгох ажил мартагдав бололтой, тэгсхийгээд замхарчихаад байна.
Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа арванхоёрдугаар сард багтаан ОХУ-ын Төв банктай своп хэлцэл байгуулна, тус улстай хийх гадаад худалдаагаа рублиэр хийдэг тогтолцоонд шилжүүлнэ хэмээн УИХ дээр мэдээлж байсныг уншигчид санаж байгаа байх. Тэр бүхэн өнөөдрийг хүртэл мөрөөдөл хэвээр байна.
БНХАУ-ын дарга Си Жинпиний Монгол Улсад айлчлахдаа амласан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авч эргэлтэд оруулна гэж итгэл төгс илэрхийлж байсан амлалт сураг тасрах бололтой.
Эдийн засгийн бууралтыг зогсоох нэг арга механизм болгож зарим арилжааны банкны гаднаас хөрөнгө босгох үйл ажиллагааг Засгийн газрын зүгээс дэмжих төлөвлөгөө байгаа ч хэрэгжиж эхлээгүй байна. Өмнөх Засгийн үед шийдэгдсэн Хөрөнгө оруулалтын санг байгуулна гэж байсан ч одоо болтол ажил хэрэг болоогүй хэвээр. Энэ зуур үндэсний мөнгөн тэмдэгт улам үнэгүйдэж, нэг ам.долдар 1980 гарчихаад байна. Бараа бүтээгдэхүүний үнэ сараар бус өдрөөр өсч эхэллээ.
Ч.Сайханбилэг юу ч санаж санаачлаагүй юу гэвэл бас тийм биш. Тэр алдарт эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгийг хасах санал боловсруулсан. Монголчуудын өргөн хэрэглээ болсон Прусс гибрид автомашины татварыг нэмэх санаачлага гаргасан. Ерөнхийдөө бол жирийн иргэдийнхээ халаасыг тэмтэрсэн тогтоол шийдвэр гаргуулахаар хичээсэн ч УИХ тэр бүхнийг нь дэмжээгүй.
Одоо дуулдаж буйгаар Шийдлийн засгийн газрынхан ОУВС-ийн “Стэнд бай” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхээр зүтгэж буй гэх. Хэрэв Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал эдийн засагчдын урьдчилан харж тооцоолсноор төсвөө 1.4 их наядаар танаж, Монголбанк мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхээс өөр аргагүй болно. Бодлогын хүү 14-15 хувьд хүрч, улмаар арилжааны банкууд зээлийн хүүгээ дагаад өсгөх нь гарцаагүй. Ингэснээр үндэсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа хумигдаж, бүр сөхрөх аюултай гэж байгаа. Гэвч Ерөнхий сайд үүнийг л урьж залаад байгаа сурагтай.
Энэ Засгийн газрын өнгөн дээр хийгдэж байгаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ амжилттай болвол эдийн засагт гэрэл тусах магадлал бий. Тэгвэл зарим томоохон төслийг хөдөлгөснөөр урьдчилгаа төлбөрийн асуудлыг шийднэ. Ингэснээр ам.долларын ханшийн өсөлтийн эсрэг эерэг дохиог зах зээлд өгнө гэж үзэж буй.
АН-ынхны хамтран авч хаясан Н.Алтанхуягийн Засгийн газар хуралдаан бүрээрээ эх орны амьдралд чухал ач холбогдолтой нэг шийдвэр заавал гаргадаг байсан. Хаана ямар ажил,бүтээн байгуулалт өрнөж байгааг долоо хоног бүр мэдээлдэг байлаа.
Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газар нам гүмхэн, ажиллаж амарч байгаагийн аль нь болох нь анзаарагдамгүй нойрмог байна.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 17 )
Алтанхуягийн ЗГ ажил хийж байсаан, гэхдээ ихэнхдээ томоохон алдаа хийж, хууль зөрчиж, хүмүүсийн хэлмэгдүүлж байсан болохоор сайнаар хэлэх юм алга даа. Асар их мөнгө босгож түүгээр олигтой үлдэцтэй юм хийгээгүйгээс бид өр ширд баригдаад үлдлээ. Түүний баасыг арилгах гэж Сайханбилэгийн ЗГ үйлээ үзэж байна ш дээ.
Өөр нэг юм байна аа. МАН-тай хуйвалдаж халаа сэлгээ хийхээ болиоч та нар
ХАМГИЙН ГОЛ НЬ ӨӨРИЙН ЗАСГАА МУУ ГЭЭД УНАГАСАН ХЭРНЭЭ ӨӨРСДӨӨ ТҮҮНЭЭСЭЭ ДОР БАЙДАГ НЬ АЛБАН ТУШААЛ ЭРХ МЭДЭЛД ШУНАСАН ХЭРЭГ Л БАЙНА ДАА. БАЯРЦОГТ ЭНХБОЛД САХЙАНБИЛЭГ ЭНЭ ХЭД ОДОО НАМД Ч ТӨРД Ч ХЭРЭГГҮЙ ДЭЭ. АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ Ш ДЭЭ
энэ засаг явахгүй ээ. сонгуулийн ЗГ-аа унагасан дараагийн ЗГ явдаггүйг бүгд мэддэг хэрнээ унагасан. Одоо юу ч хийж чадахгүй байсаар энэ засаг бас унах вийдээ. Унасан ч гарзгүй болох тийшээ хандлаа. Хэн ч энэ засгийг уналаа гээд халаглахгүй, байлаа гээд сонирхохгүй болж байна даа Ёстой л Чойномын хэлдгээр ”Сонин гарчиглахын дайтай сонирхохгүй Сонгино хэрчихийн дайтай уйлахгүй” гэдэг шиг...
tanaih yg yu niitleed enuugeeree hend yug sonsgoh geed bn aa ingelee geed hen hojihiin ter humuusiig hiih gej charmaij ydaj baigaa gej gants ch udaa bodoj uzsen uu hend uilchleed bn aa
hiisniig bish zaawal neg muulah shuumjleh ystoi gesen shig l hudlaa unen ym yrij irgediin tolgoig ugaah yamaa ene yrunhii said chin gantsaaara ene asuudliig shiidedgui bizdee zugeer neg ger buliin togoi shanaganii asuudal yrij baigaa ymshig l neg l sejig turmuur ym yrih yamaa
jaahan bodit medeeleltei ym tawimaar ym chamaig ajlaa hiihgvi bwal darga chin yahuu ajlaas halna biz dee terentei ylgaa yu bgan be hiigeel bna shv dee
saihanbilegiin ZG-g demii suuhgvi bgal gej bodoj bna shv ajlaa awasnaas hoish hiigeel bna shv de
Засгийн газар бол гүйцэтгэх засаглал хэдий ч хийх томоохон ажлуудаа УИХ-аар заавал батлуулах ёстой. Харин тэр парламент нь одоо жинхэнэ амарч байна. Тийм болохоор бэлтгэлээ хангаж байгаа гэж найдахад гэмгүй биз.
Japan ywaad zondoo yum hiigeel biz dee. Haana yaj amraad baigaan?
owoo olon shiidel gargachihlaa sh dee. ene buh shiidliig zasgiin gazar, said maani gantsaaraa shuud gargaad tamga darahgui sh dee. Salbariinhantai ni bas uulzaj yriltsana.
yu heregjeegui baina? darga nariin tom mashinuud ashilahiig boliullaa. tom Mega tusluud heregjuulii geheer irged ni uursduu eserguutseed biana.
saihan bileg bayartsogt nar huuchinii evlel pioner-iin idevhten hooson populistuud. ed nar ajil hiij chadahgui. hulgaig bol mash sain hiine
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
урт болохоор арай удаан хөдөлдөг юм биш үү.
Алтанхуяг бол илүү ажиллаж байсан шүү
урт богино ахуягуудад ямарч ялгаа байхгүй. :))