Спортын төв ордны хавиар дундаж монгол хүнээс хэдэн толгой өндөр, бөмбөг тэвэрсэн өнгөт арьстай залуус нэг, хоёроороо алхаж яваа нь содон харагдах боллоо. Манай Сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ өнөөдөр 20 гаруй легионер тоглогчтой болжээ. Хамгийн сүүлд гэхэд "SBL Хасын Хүлэгүүд" клубын эмэгтэй багт Дэстини Мэйсон гэдэг эмэгтэй легионер ирээд байгаа нь манайдаа л шинэ үзэгдэл. Сагсан бөмбөгийн холбооноос Монголын тамирчдын чадварыг сайжруулах, туршлага солилцохын тулд ийнхүү цөөнгүй лигионер тамирчдыг гэрээгээр урьж авчраад байгаа юм. Тэдний цалин мөнгийг өгдөггүй, амьдрах орчин нь тааруу байдаг гэсэн яриа гараад байгаа. Тиймээс бид Монголд ирсэн гадны легионер тамирчид хэрхэн амьдарч байгаа талаар сурвалжилсан юм.
Өмнөд Судан гаралтай Тийнг Акол аль хэдийн "Хан Талстын Ирвэсүүд" багийн шинэхэн гишүүн байхаа больжээ. Тэрбээр энд ирээд хоёр сар гаруй болсон. Түүний өрөөний найз нь Майк Фью. Тэд биднийг Багшийн дээдийн ойролцоо байх гурван өрөө шинэ байрандаа урьсан юм. Монголд ирээд удаагүй ч зарим нэг нөхцөл байдлыг сайн ойлгож дассан байгаа нь илт харагдсан. Бидэнд машинаа хаана тавихыг хүртэл зөвлөөд амжсан.
"Монголд энгийн хүрэмтэй явахад хэтэрхий хүйтэн юм байна" гэсээр биднийг угтлаа. Өрөө нь олон тавилгагүй ч хувцасны шүүгээ, ор, зурагт, компьютер гээд хүний чухал хэрэгцээтэй зүйлүүд байна. Ганцхан зочноо уух юмаар дайлах аяга байхгүй гэдгээ нуусангүй. Том өрөөнд нь ганц хоёр гутал пүүз хөглөрснийг эс тооцвол эрчүүд амьдардаг гэхэд тун эмх цэгцтэй юм. Биднийг зураг авахаас өмнө нөгөө хэдэн пүүз, гутлаа эмхэлчихлээ.
Тэд зүгээр л нэг номхон зогсоод зураг авахуулах нь хэтэрхий уйтгартай гэж үзэв.
Хоёр сар гэдэг амьдрах байрандаа дасахад боломжийн хугацаа ч монгол хэл сурахад хангалтгүй нь мэдээж. Тиймээс Тийнг Акой, Майк Фью хоёр монгол үг тун цөөхөн мэддэг юм байна. Хүн л юм болохоор шүдний эмч олохоос эхлээд цөөнгүй асуудал тулгардаг. Тэр болгонд менежер рүүгээ ярьж тусламж хүсдэг гэлээ. Харин багийн тоглогчидтойгоо үйл хөдлөл, нүүрний хувирлаараа төвөггүйхэн ойлголцдог юм байна. "Хан Талстын Ирвэсүүд" багийн хамгийн өндөр тоглогч болох Тийнг Акойтой ярилцлаа.
- Монголд ирээд ямар байна даа?
- Ийм сайхан оронд ирсэндээ маш их баяртай байгаа. Бүх зүйл тийм ч муу биш байна.
- Монгол хэл сурч байна уу? Хэрэглээний хэдэн үг мэдэх вэ?
- Яг үнэндээ монгол хэл сураагүй. Гэхдээ багийнхантайгаа болон найзуудтайгаа ойлголцох цөөн үг сурахыг оролдож байгаа. Жишээ нь төөрөхгүйн тулд таксинд суухдаа "баруун", "зүүн", "чигээрээ яваарай" гэх мэт үгийг хэлж сурсан.
- Багийнхантайгаа ойголцоход хэцүү байна уу?
- Спорт бол нэг хэлтэй. Багийн тоглогч бүр нэгдэж ялна гэсэн ган л зорилготой байдаг болохоор ойлголцоход тун амархан. Мөн монгол тоглогчид чадвар сайтайгаас гадна тоглолтын үед юу хийхээ сайн мэддэг болохоор амархан байна.
Тинг Акой "Хан Талстын ирвэсүүд багийн хамгийн өндөр тоглогч. Түүний өндөр 2 м 30 см.
- Монголд ирээд хамгийн хэцүү зүйл юу байсан бэ?
- Хамгийн хэцүү зүйл бол өмнө нь хэзээ ч байж үзээгүй тийм хүйтэн цаг агаар л байсан даа.
- Монголчууд ер нь хэр сайн хамтрагчид вэ?
- Үнэндээ энд ирэхэд бүх зүйл өөр байсан.
- Яг юу нь таны бодсоноос өөр байсан юм бэ?
- Монгол тоглогчид маш сайн түвшинд тоглодог болсон байсан. Мөн шигшээ баг нь төсөөлснөөс илүү хүчирхэг. Бид зүгээр л плэй офф-д оролцож тоглогчдын хооронд зарим нэг зохион байгуулалт хийхэд л тусалсан гэх үү дээ. Ер нь бол энд маш ширүүхэн бас чанартай тэмцээнүүд явагдаж байгаа.
- Таныг мэргэжлийн тоглогч төдийгүй спортын менежер мэргэжилтэй гэж сонссон. Манай тоглогчид сайжрахын тулд цаашид юу хийх ёстой вэ?
- Илүү олон мэргэжлийн тоглогчид нэмж авах хэрэгтэй. Гэхдээ миний бодлоор тоглогчдын чадварын хувьд бол үнэхээр ярих юм байхгүй. Дээр нь өдөр бүр, тоглолт бүр дээр ахиц гарч байгаа. Миний бодлоор одоо үеийнхэн тун сайн тоглож байгаа. Монголын сувгуудаар мөн NBA–ын мэргэжлийн сагсан бөмбөг үзэж байх хэрэгтэй. Бас гаднаас мэргэжлийн тоглогчдыг урьж авчраад өсвөр үеийнхниийг дасгалжуулах нь зөв байх.
АНУ-аас ирсэн легионерийн Монгол дахь бүх хөрөнгө энэ.
- Буцаад хоёулаа хувийн асуулт руугаа оръё. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна даа?
- Хөгжим сонсож, ном унших, зурагт үзэх зэргээр өнгөрүүлдэг. Мөн Монголын түүх соёлтой танилцахыг оролдож байна даа.
- Найзуудтай болж амжсан уу?
- Багийнхантайгаа хамт сайхан байдаг. Найзын хувьд нэг л найзтай болсон.
Түүний өрөөний найз Майк Фью. Майк Фью: Ийм царай гаргавал ямар вэ?
- Гадуур хэр гарч байна?
- Бараг гадуур гараад байдаггүй.
- Орчуулагчтай юу? Онцгой тохиолдолд хэнд ханддаг вэ?
- Менежер рүүгээ залгадаг.
- Нууц биш бол бид таны сарын цалингийн талаар сонирхож болох уу. Амьдралд тань хүрэлцэж байна уу?
- Энэ талаар ярьж болох эсэхийг мэдэхгүй байна. Энэ тухай мэдээллийн сайтаар цацах нь агентлагтайгаа байгуулсан гэрээний заалтад хориотой.
- Нэрийг нь хэлээд яахав нэгэн солилцооны тоглогчид цалинтай холбоотой асуудал тулгарсан тухай фэйсбүүкээр мэдээлэл гараад байсан. Гэхдээ үүнийг үндэслэлгүй тухай бид мэдсэн. Ер нь иймэрхүү асуудал тулгарч байв уу?
- Одоогоор надад ямар ч асуудал гараагүй байна. Заримдаа цалингийн хувьд хугацаанаасаа хоцордог ч төлдөг болохоор энд ямар нэг хүндрэл байхгүй.
- Хэрвээ Монголын талаас таньд гэрээгээ сунгах санал тавибал та хүлээж авах уу?
- Энэ тухай менежертэйгээ ярилцаад дараа нь таньд хэлж болох болох юм.
- Төрөлх нутаг, гэр бүлийнхээ тухай яриач. Гэрээ санаж байна уу?
- Миний гарал үүсэл Африкийн Өмнөд Судан хүн. Гэхдээ Египтэд бага насаа өнгөрүүлсэн. Манай гэр бүл намайг 12 настай байхад Америкийн нэгдсэн улс руу нүүсэн. Гэрийнхнээ санаж байна. Хэрвээ би сагсанбөмбөг тоглоогүй байсан бол юу хийж байх байснаа сайн мэддэггүй юм. Гэхдээ би одоо ч залуу хэвээрээ байна. Тиймээс өөрөө өөрийгөө нээж илрүүлэхээр оролдсоор л байна.
- Ярилцсанд баярлалаа.
Д.Янжмаа
Сэтгэгдэл ( 21 )
Доод тал нь 5 саяын цалинтай байгаа. Мэдээж байрны төлбөр сарын зардлыг манайхан даадаг. Ийм өндөр хүмүүс хоол ундаа цуглуулаад явахгүй болохоор легионер тоглочдод үйлчилдэг үйлчлэгч байгаа. Бас ямар нэг дайллага цайллага арга хэмжээнд уригдсан бол төлбөр авдаг.
Irehees ni umnu tend ni eruul mendiin uzlegt oruulj bj avchirsan yum bga bizdee Cameruunii 2 shig buun uvchin taraagaad yvchih vii dee africiin nuhduud ayultai shuu. Ebola DOH geed bn shuu tsaana chine
Undur tsalin avaal mongol hiuhen shaagaal manaid ch shn bgaa l daa jkk manai huuhnuud afrikiin tom boovtoi har geed araas ni guij ugch bgaa blgui kkk
ene 2 m30cm gej anduurj bichsiin bishvv arai ondor bn
Goe mash goe mongoliin sagsan bombigt huwi nemree oruulj bgad ni talarhii
ene humuusiig tejeej baihiin orond, heden mongol huuhduudiig tejeel baisan ni deer..
yamar munhug hvn be . . chadwartai chaddag bolood end zaaj surgah gj irsen bj taara . .munguur Biye vnelegch genvv . . odoo tegwel bagsh surgan hvmvjvlegch nar tsalin awdag hvnvvs biye vnelegch bolj tarch bnu. . .
Arai ch dee Yao undur bna sh dee
saihan l amidarch baigaan bn shdee ger horoolold gert amdiruulaagui barav bishuu muusain nigeruud bid mongolchuud baij eh orondoo amidrah gej zovch baihad munguur biye unelsen har yumnuudiin talaar bichehee boli medevuu eh oron chine suireliin ermegt bn
2 10 tai shtee
2,30 gej shaah um hahaha
ЭНЭ НАРАНТУЯА АВГАЙ АЖЛАА ХИЙхгүй юу хийЖ БГАА ЮМ ВЭ?
”Smart service” 100% даатгалтай дуудлагын жолооч. 1 цаг нь 10.000. 5 1 үнэгүй. Утас 9594-9494
dundaas sain shiddeg sain toglogch.Amjilt khusie.
2 30 bishishdee
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮