Тавантолгойн хэлэлцээр гацаагүй, “time out” авсан

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 12

Монголчуудын хувьд дээр доргүй хүлээлт болчихоод байгаа Тавантолгойн хөрөнгө оруулагчтай хийж буй хэлэлцээр гацсан тухай мэдээлэл өчигдрөөс түлхүү  дуулдаж эхэллээ. Ажлын хэсгийг ахалж буй Монгол Улсын сайд М.Энхсайхан хэвлэлийнхэнд энэ талаар нээлттэй мэдээлэл өгөх үеэрээ Тавантолгойн хэлэлцээр гацаагүй, “Чалко”-гийн  асуудлаас болж түр завсарласан хэмээн тодотгов. Гэхдээ завсарласан ч бай, гацсан ч бай ялгаагүй бидний хүлээж байсан мэдээ биш.

Одоо Тавантолгойн хувь заяа монголчуудын гараас хэдийнэ алдуурч урд хөршийн улсын мэдлийн хоёр компанийн хэл үгээ хэрхэн ололцохоос шалтгаалах нөхцөл байдал бүрдчихээд байна. Нэг нь монголчуудад 350 сая ам.доллараа зээлсэн “Чалько” компани нөгөөх нь Тавантолгойн хөрөнгө оруулагчаар шалгараад байгаа Шиньхуа групп. Тэдний ойлголцол, шийдэл л Тавантолгойн тавиланг тодорхойлох болоод байна.  Хүний хүн хүрэн бөөртэй гэх үг бий. Монголын эрх ашиг тэдний номер нэг асуудал биш гэдэг нь дэндүү тодорхой зүйл. 

Гэхдээ ийм нөхцөл байдал руу хөтөлж, үндэсний эрх ашгаа хүний хаалганд өшиглөж оруулсан нь Монголын улс төрчид. Бүр тодруулъя гэвэл С.Батболдын тэргүүлж байсан өмнөх Засгийн газар.

Монголчуудын хувьд “Хадны мангаа” аятай төсөөлөгдөх болсон “Чалько” БНХАУ-ын төрийн өмчийн том компани гэдгийг та сонсож мэдсэн байх. Энэ компанийг буруутгаад байх арга байхгүй. Манайх гуйсан, тэд зээлсэн. Ингэхдээ харилцан тохиролцож гэрээ хэлцлээ хийсэн, гар хөлийн үсгээ зурцгаасан. Энд маргаад байх зүйлгүй.  “Чалко”-гоос зээлсэн мөнгийг сонгуулийн популист амлалтын төлөөсөнд зүгээр л тараачихсан. Сонссоноор энэ амлалтын төлөөс болгож 4.0 тэрбум ам.доллартай дүйхүйц мөнгийг  тараасан  бөгөөд  энэ нь үндэсний валютын нөөцөөс ч хэтэрсэн хэмжээ гэх юм билээ.  Энэ бол өнөөгийн эрх барьж буй хоёр намын улс төрийн эрх мэдлийн төлөөх улангаслын  тарьсан шавхай гэдэг нь тодорхой.

Чалкогийн өрийг төлсний дараа Тавантолгойн Зүүн Цанхиас олборлосон нүүрсний 80 хувийг,  цаашлаад дахиад таван жил 60 хүртэл хувийг нь зөвхөн “Чалько”-д нийлүүлэхээр гэрээ байгуулсан

 

Зөвхөн тухайн цагийнхаа хэрэг явдлыг гүйцэлдүүлж байвал эх орны эрх ашиг, ирэх цаг, ирээдүйн үр дагаварыг огтхон ч тооцдоггүй, сонгуульд ялах ганцхан зорилгын төлөө юуг ч  золиосолж болохын “сонгодог” жишээ Чалькотой байгуулсан энэ зээлэх зээлдүүлэх нууц зэрэглэлийн гэрээ ажээ. Засгийн газрын  ширээнд хав дараастай байсан энэ “хар” гэрээ Хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлэлцээрийн үеэр ил гарч ирсэн нь нийгмийг бухимдуулахад хүргээд байна. Тэрхүү гэрээний заалтыг товч тодотговол, Чалкогийн өрийг төлж дууссаны дараа Тавантолгойн Зүүн Цанхийн ордоос олборлосон нүүрсний 80 хувийг,  цаашлаад дахиад таван жил 60 хүртэл хувийг нь зөвхөн “Чалько”-д нийлүүлэхээр гэрээ байгуулсан ажээ. Өөрөөр хэлбэл Зүүн Цанхийн ордыг наанадаж 10 жилийн хугацаагаар  Хятадын компанид барьцаалчихсан гэсэн үг. Наанадаж гэдгийн тухайд одоо үлдээд буй 150 сая ам.долларыг тооцож буй 12 хувийн хүүтэй нь хэзээ төлж дуусахаас шалтгаална.  Тэр цагаас хойш энэ 10 жилийн тоолуур эргэж эхлэх юм байна. Тэнгэр л тэтгэхгүй юм бол тэр болтол 15 жил гэсэн таамаглал бий.

Ямаан дээр тэмээний гарзтай, нэгэн цагийн хэргээ бүтээх зорилгоор бусдын аманд багтаж, хожмын хохирлыг үл хайхран байж хийсэн гэрээ нь ийм. Одоо тэгээд тэр  гэрээ нь хөрөнгө оруулагчдын  хэлэлцээрийн явцад ил болж, хоолойд тээглэсэн яс болон хөндөлсөв.

Тавантолгойн хэлэлцээр таг зогсчихлоо гэсэн үг биш. Харин эрх баригчдын  “эх оронч”  өнгө будгийн цаана ийм шийдэл шийдвэр явагдаж байдаг.

 

Бусдын жишгээр бол баялгаа барьцаалж олон улсын хөрөнгийн зах зээлээс хүүгүй мөнгө босгодог бэлээхэн жишиг бий.  Тэгээд түүгээрээ бүтээн байгуулалт хийдэг. Харин Монголд өөр жишиг үйлчилдэгийн зах зухаас ил болж байгаа нь энэ. Гэхдээ энэ бүхэн бол зөвхөн улс төрчдийн,  эрх мэдлийг ээлж халаагүй барьсан хоёр намын л хийж буй “буян”-ы үйл.   

Энэ бүхнийг дурдахын учир гэвэл Тавантолгойн хэлэлцээр таг зогсчихлоо гэсэн үг биш. Харин эрх баригчдын  “эх оронч”  өнгө будгийн цаана ийм шийдэл шийдвэр явагдаж байдгийг тодотгох гэсэн хэрэг.

Боломж гар хүрэх газарт байдаг гэх үг буй. Төслөө унгачихгүйн төлөө ажиллаж байгаа гэдгээ ажлын хэсгийн ахлагч мэдэгдсэн. М.Энсайхан “Төслийн хэлэлцээр гацсан гэж олгож болохгүй. Завсарлага авна гэдэг нь гэрээгээ илүү нягтлан судалж, гарах шийдлийн схемийг олох тухай юм...Төслөө унагахгүй байх чиглэлд анхаарч зөв шийдлийг олохын төлөө л бид  ажиллаж байна” гэдгээ илэрхийлээд байна. Хэдий тийм ч ойлголцол Хятадын төрийн өмчийн хоёр том компани “Шиньхуа”,  “Чалько” хоёрын дунд л явагдана. Тэндээс л монголчуудын Тавантолгойн мөрөөдлийн тавилан тодрох болчихоод байна.

П.Булган

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ажилчин(43.242.243.125) 2015 оны 04 сарын 22

Наймаа хийж байгаа хүнээсээ мөнгө зээлддэг угаасаа буруу алхам.Би зээлдээгүй улс зээлдсэн юм чинь гэж бодоцгоож байх шиг.Хүн ямарч үед хөдөлмөрлөж мөнгө олох ёстой гэдгийг хатуу санаж амьдарах төр нь амьдруулах хэрэгтэй.

0  |  0
Зочин(202.126.89.176) 2015 оны 03 сарын 13

Тавантолгойг энэ улс төрчид л бантан болгосон. Буруу шийдвэр буруу, үйлдэл хийсэн хүмүүсээр тэр улсад учирч буй хохиролыг бага ч гэсэн хөнгөлүүлэх хэрэгтэй.

0  |  0
AN-iig demchigchid (123.121.214.76) 2015 оны 03 сарын 12

Belen mongo taraasan geed odoo gonshignood baih hereggui ee Anh sedel ni AN-iin darga baisan Ts.Elbegdorjiin sanaachilga monoos mon avtor ni gesen ug .Ter ued zasgiin tolgoi deer suuj baisan S.Bayar bid yunaas tutahav geed bas mongo amalchihsan yum.

0  |  0
AN-iig demchigchid (123.121.214.76) 2015 оны 03 сарын 12

Belen mongo taraasan geed odoo gonshignood baih hereggui ee Anh sedel ni AN-iin darga baisan Ts.Elbegdorjiin sanaachilga monoos mon avtor ni gesen ug .Ter ued zasgiin tolgoi deer suuj baisan S.Bayar bid yunaas tutahav geed bas mongo amalchihsan yum.

0  |  0
Elbegdorj mini ee(123.121.214.76) 2015 оны 03 сарын 12

Songuulid mongo amaldag jishgiig tuhain ued AN-iin darga baisan odoogiin eronhiilogch Tsahiyagiin Elbegdorj anh AN songuulid yalbal buh irgeddee neg saya togrog olgon gej amalsan. Ene amlalt ni niited hureh ued eronhii said Sanjiin Bayar MAN-iin darga shartai, shazruun hun bolohooroo herev MAN songuulid yalbal irgen burtee 1,5 saya togrog olno geed zarlachihsan.Daraa ni mon Elbegdorj bi eronhiilogch bolbol ard tumenteigee ami negtei AN,MAN 2-iin amalsan mongo boloh /1say 1,5 saya/= 2,5 togrogiig irgedee oguulne geed amalchihsan shuu dee. Odoo ter nam buruu ene ter geh ni ugaasaa iluuts zuil.

0  |  0
Elbegdorj mini ee(123.121.214.76) 2015 оны 03 сарын 12

Songuulid mongo amaldag jishgiig tuhain ued AN-iin darga baisan odoogiin eronhiilogch Tsahiyagiin Elbegdorj anh AN songuulid yalbal buh irgeddee neg saya togrog olgon gej amalsan. Ene amlalt ni niited hureh ued eronhii said Sanjiin Bayar MAN-iin darga shartai, shazruun hun bolohooroo herev MAN songuulid yalbal irgen burtee 1,5 saya togrog olno geed zarlachihsan.Daraa ni mon Elbegdorj bi eronhiilogch bolbol ard tumenteigee ami negtei AN,MAN 2-iin amalsan mongo boloh /1say 1,5 saya/= 2,5 togrogiig irgedee oguulne geed amalchihsan shuu dee. Odoo ter nam buruu ene ter geh ni ugaasaa iluuts zuil.

0  |  0
Top