Нялх хүүхдийг онлайнаар нээлттэй худалдах болсон нь Хятадад хүүхдийн хууль бус наймааг улам дэврээлээ. Хятадад жилд 20 мянган хүүхэд эцэг, эхээсээ хулгайчдын хүчинд автан салж байна.
2007 оны Шинэ жилийн баяраас хэдхэн хоногийн өмнө Сиао Чаоуа гэх залуу жижиг дэлгүүртээ хувцас зарж байлаа. Түүний хүү Сиасон 5 настай, ид тоглодог насан дээрээ байжээ. Тэд ойролцоох далайн эрэг дээр очиж элсээр ордон барьж, усны захаар сэлсэн байна. Эцгийнх нь хэлснээр хүү нь тэр өдөр маш их аз жаргалтай байсан бөгөөд аав нь утсаараа түүний маш олон зургийг даржээ. Гэртээ мотоциклоор харих зуур хүү бөх гэгч нь унтсан бөгөөд нэг гутлаа хаяхад нь ээж нь явж авчирсан байна. Тэднийг дэлгүүр дээрээ ирэхэд Шинэ жилийн баярын хувцсаа авах гэсэн хүмүүс дүүрэн байжээ. Оройн 07 цагийн үед хүү нь булан тойроод байдаг дэлгүүрээс чихэртэй сүү авахаар мөнгө гуйсан аж. Түүнийг 10 настай эгчтэй нь хамт явахыг зөвшөөрчээ. Энэ нь Сиао Чаоуа хүүгээ харсан хамгийн сүүлийн мөч байсныг хэн мэдэх билээ. Гэтэл 10 настай охин нь ганцаараа уйлсаар орж ирснээр бүх юм орвонгоороо эргэжээ. Охиныг найзтайгаа таараад юм ярьж байгаад эргээд харахад нь дүү нь алга байж. Ойр хавийн хүмүүсээс хэчнээн асуугаад ч олдоогүй тул эцэг, эх дээрээ гүйж иржээ.
Цагдаа нар хайсан ч олдоогүй тул хүүг өөр хот руу аваачсан гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Хэдэн цагийн дараа нэг цагаач иргэн хүүтэй тоглож байсан гэх сураг гарсан ч ямар ч нотлох баримт олдоогүй тул түүнийг суллан явуулжээ. Тэр долоо хоногтоо Сиао орон нутгийн телевизээр хүүгээ зарлуулахад 8000 доллар зарцуулсан байна. Гэсэн ч ямар ч үр дүн гараагүй аж. Гэсэн ч тэр хайхаа больсонгүй. Долоо хоног, сар, жилүүд өнгөрчээ. “Надад ямар ч төлөвлөгөө байгаагүй. Би яг галзуурах дөхсөн. Хаана л олон хүн байна, тийшээ очиж хүүүгээ хайдаг байсан” гэв. Тэр мотоциклоо унаад Гуандун мужийг бүхэлд нь самнажээ. Автобусны буудал, дэлгүүрийн хана дээр шагнал амласан зарлал наасаар. Эцэст нь дэлгүүрээ зараад эхнэр нь гутлын үйлдвэрт ажилд орж, охиноо эмээ рүү явуулсан аж. Ингээд Сиаогийн төлөвлөөгүй, өмнө нь хэзээ ч очно гэж төсөөлж байгаагүй газруудаараа явах урт аялал эхэлжээ.
Жил бүр мянга мянган эцэг эхчүүд Сиао шиг зовлонг амсч байна. АНУ-ын төрийн департментаас гаргасан судалгаагаар Хятадад жилд 20 мянга, долоо хоногт 400 хүүхэд ийнхүү ор сураггүй алга болдог гэсэн тоо байна. Гэсэн ч Хятадын албаныхан ийм өндөр тоо биш хэмээн үгүйсгэдэг ажээ.
Хөвгүүдийг 16 мянган доллараар зардаг бөгөөд энэ нь охидоос хоёр дахин үнэтэй юм. Хятадууд эрэгтэй хүүхэд гэр бүлийн нэр хүндийг өсгөж, хөгширсөн хойно нь эцэг эхээ тэтгэдэг гэж үздэг тул хөвгүүд илүү үнэд хүрдэг байна. Хүний наймаанд өртсөн хүүхдүүдийн зарим нь өргүүлдэг бол зарим нь цагаач ажилтан болж хувирдаг.
Анх 12 жилийн өмнө цагдаа нар автобуснаас 28 нялх хүүхэд олсноор хүүхдийн наймаа олон нийтэд ил болсон юм. Тэдэнд нойрсуулах эм өгөөд, уутанд хийсэн байсан тул агаарын дутагдлаас болж нэг нь амиа алдсан байжээ. Хүүхдийн наймаачид болон эздийг нь цагдаа нар барьж, цаазаар авах ял оноосон. Хэдийгээр эрх баригчид тэмцсээр байгаа ч сүүлийн жилүүдэд хүүхэд наймаалагчид илүү нарийн аргатай болоод байгаа. Тэдний наймаа зах хязгаагүй онлайн ертөнцөд үүрлэх боллоо. Цагдаа нар веб сайт, чатуудаар явдаг хүүхдийн наймааг зогсоох аян өрнүүлж, үүний дүнд 1094 хүнийг баривчилж, 382 хүүхдийг аварсан байна.
Сиао хүүгийнхээ болон бусад алга болсон хүүхдийн зургийг наасан машинаа сургуулийн гадна зогсоожээ. Тэр хүүтэйгээ адил настай байж болох бүх хөвгүүдийг ширтэнэ.
“Тэр маш хөөрхөн, ухаантай хүүхэд байсан юм. Алга болсон өдрөө надаас мөнгө авахдаа “Би том болохоороо мөнгийг чинь буцааж өгнө. Танд BMW юмуу Mercedes авч өгнө” гэж байсан хэмээн нулимс цийлэгнүүллээ. Сиао одоо 39 настай, хүний наймааны эсрэг төрийн бус байгууллагад ажиллаж байна. Нэгэн хүний наймаачин 2 настай хүүхдийг хулгайлсан ч астматай гэдгийг нь мэдээд автобусанд хаяж, хүү орон гэргүй нэгэн болжээ. Сиао болон түүний ажлынхан хүүд ээжийг нь олж өгсөн байна. Сиао баривчлагдсан хүүхдийн наймаачдад цаазын ял оноох ёстой гэж үзэж байгаа ч шүүх тэдэнд дөнгөж 3 жилийн ял оноохоор төлөвлөжээ. Хятадад худалдан авагчид нь хэзээ ч ял эдэлдэггүй юм байна.
Тэр хоёр настай хүүг олсон шиг Сиао ч бас хэзээ нэгэн цагт хүүтэйгээ уулзаж, элэг бүтэн болно гэж найдан хөвгүүд рүү нүд салгалгүй ширтсээр. Хятадад хүүхдийн хулгай, хүний наймаа ингэж явагддаг. Та үр, үндэс болсон хүүхдээ сайн хараарай. Харцаа бүү салга, анхаарлаа бүү сулруул.
Орчуулсан Б.Баярмаа
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл ( 21 )
tiim shuu ereen ruu huuhdee surgahaar yavuulj bgaa humuusiig bas oilgodoggui.ali boloh huuhdee bitgii avch yav. avch yavbal garaasaa ch bitgii salga. mash amarhan hulgailna shuu dee. huuhed hulgaildag humuus hurdan nogoo yortonts ruu yavaasai
tiim shuu ereen ruu huuhdee surgahaar yavuulj bgaa humuusiig bas oilgodoggui.ali boloh huuhdee bitgii avch yav. avch yavbal garaasaa ch bitgii salga. mash amarhan hulgailna shuu dee. huuhed hulgaildag humuus hurdan nogoo yortonts ruu yavaasai
tiim shuu ereen ruu huuhdee surgahaar yavuulj bgaa humuusiig bas oilgodoggui.ali boloh huuhdee bitgii avch yav. avch yavbal garaasaa ch bitgii salga. mash amarhan hulgailna shuu dee. huuhed hulgaildag humuus hurdan nogoo yortonts ruu yavaasai
tiim shuu ereen ruu huuhdee surgahaar yavuulj bgaa humuusiig bas oilgodoggui.ali boloh huuhdee bitgii avch yav. avch yavbal garaasaa ch bitgii salga. mash amarhan hulgailna shuu dee. huuhed hulgaildag humuus hurdan nogoo yortonts ruu yavaasai
tiim shuu ereen ruu huuhdee surgahaar yavuulj bgaa humuusiig bas oilgodoggui.ali boloh huuhdee bitgii avch yav. avch yavbal garaasaa ch bitgii salga. mash amarhan hulgailna shuu dee. huuhed hulgaildag humuus hurdan nogoo yortonts ruu yavaasai
Hyatad ulsiig delbelbel taarna arai ch dee huuhed hulgailaad bhdaa yahawdee yrn hun gdg mongonii hoinoos arai l muuhai argaar hootsoldoj bndaa yamarch setgelgui heleh muu ug oldohku ym bn
Vrsee hairla mongolchuudaa
hujad hyyhed hudaldaj zardag byhel byten system bhad ene yaj zogsoh ve de
Burhan mini ymar aimar yum be.muuhai hvnii naimaa manai ulsaas hol bgaasai.aimshigtai yum.huuli tsaazaa changatgahgvi bol haya zalgasan uls iim bna geheer uuriin erhgvi aidas turj bna.baliar buzariin yumnuud.huurhii nylh amitad yanaa.vr hvvhedee ih l sain harj anzaarch bhgvi bol aimar yum
Hetsvvch yum doo. Ene niigem
Neg l udur huuhed n or suraggui alga bolno gj bodhor yamr aimaar yum be. Ter huuhed etseg ehige yamar ih sanaj bga bol do. Huuhdiin naimaachid bugd uheesei.
burhan mini bid yamar azaar mongol hun bolj turuu ve
Setgel uvduj nud mini uuriin erhguigeer nulimsaar burhlee, amidiin hagatsal gej
Evii evii yaasan ch hetsuu yum
А Й М А А Р.....
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮