2022 оны хөлбөмбөгийн ДАШТ өвөл болно

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 20

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо /FIFA/ Пүрэв гарагт Швейцарийн Цюрихд хуралдлаа. Тэд 2022 онд Катар Улсад болох Хөлбөмбөгийн ДАШТ-ын нээлтийг Арваннэгдүгээр сарын сүүлээр эхлүүлж, финалын тоглолтыг Арванхоёрдугаар сарын 18-нд зохион байгуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ. Ингэснээр анх удаа өвлийн улиралд ДАШТ үзэхээр болж байгаа юм. Мөн Ойрхи Дорнодод болж буй анхны ДАШТ гэдгээрээ онцлог аж. Өвлийн улиралд зохион байгуулах болсон шалтгаан нь Катарын цаг ууртай холбоотой. Уламжлал ёсоор зуны саруудад хийх бол +40 хэм хүртэл халдаг тул тамирчид, үзэгчдийн эрүүл мэндэд аюултай гэж үзэж байсан учир зохион байгуулагч улсын зүгээс ийм санал дэвшүүлээд байсан юм. Катарт 11-12 дугаар сард +20 хэмийн дулаантай байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top