Энэ сарын 20-ны өдрөөс нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Халдвартын тусгаарлах тасагт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харъяат 54 настай, эрэгтэй, иргэн О халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хэвтэн эмчлүүлж байжээ. Өвчтөнөөс дээж авч ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 22-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон тухай ОБЕГ-аас мэдээлэв. Арьсны хэлбэрийн үед боомын нян орсон хэсэгт арьс улайж, хүрэн улаан толбо үүсч загатнан богино хугацаанд гүвдрүү, цэврүү бий болж хэдхэн цагийн дараа цэврүүний тунгалаг шингэн цусархаг болж маажих үед заримдаа өөрөө хагарч шархалдаг байна. Аажмаар шархны төв хэсэгт тас хар хатуу барзгар гадаргуутай, төвдөө эмзэглэлгүй тав тогтож, ихэвчлэн ганц нэгээр голдуу биеийн ил хэсэгт нүүр, толгой, гарын арьсанд гардаг аж. Иймд өвчнөөс урьдчилан сэргийлэхийг холбогдох албаныхан анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номЫГ ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮