Таван толгойн нөөц тооцоолсноос бага байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Тавантолгой Цанхийн баруун хэсэгт стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах тендерийн эцсийн барианд тунаж үлдсэн консорцимуудтай гурав дахь шатны хэлэлцээрийг эхлүүлсэн билээ. Гэвч энэ ажил ямар шатанд яваа нь нууц байгаа ч дүнг ирэх долоо хоногт нийтэд зарлах нь тодорхой болжээ. Саяхан Эрдэс баялгийн зөвөлийн хуралдаан болсон бөгөөд энэ үеэр Зүүн Цанхийн нөөц 795 сая тонн бөгөөд үүний 70 гаруй хувь нь коксжих нүүрс гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм. Мөн Зүүн Цанхимтай холбоотой нэгэн чухал дүгнэлт гарч тус ордын ТЭЗҮ-г баталсан байна. Урьдчилсан тооцоогоор Тавантолгойн Зүүн Цанхийн  хэсэгт тэрбум тоннын нөөц бий гэж байсан ч нарийвчилсан судалгаагаар арай бага хэмжээтэй гарсан нь энэ аж. Гэхдээ хөрөнгө оруулагчдын зүгээс үүнд ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй л байна.

А.Туяа.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top