Даланзадгадад бизнес хөгжлийн төв үүдээ нээлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

“Оюу Толгой” ХХК Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд Бизнес хөгжлийн төв байгуулжээ. Өнөөдөр нээлтээ хийж буй тус төв “Оюу Толгой”-н ханган нийлүүлэгч болох хүсэлтэй орон нутгийн бизнес эрхлэгчдэд сургалт явуулах, дэмжлэг үзүүлэх зорилготой аж. “Оюу Толгой” ХХК уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай бараа үйлчилгээг дотоодоос худалдан авах, өмнийн говийн бүсийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахад анхаарч буй. Бизнес хөгжлийн төв нээснээр орон нутгийн иргэд нэг дороос бүх төрлийн үйлчилгээг авах боломж бүрдэх юм. Үүний зэрэгцээ “Оюу Толгой” ХХК болон “Хас” банкны хамтран хэрэгжүүлж буй нийт нэг сая ам.долларын жижиг зээлийн хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар бизнес сургалтад сууж, ур чадвараа дээшлүүлэх юм байна.

Бизнес хөгжлийн төвийн барилгын ажил өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхэлсэн бөгөөд “Оюу Толгой” ХХК-ийн зүгээс уг төсөлд 700.000 ам.доллар зарцуулжээ. Барилгын ажлыг Даланзадгад сумын найман компани гэрээлэн гүйцэтгэсэн бөгөөд цахилгаан, интернет, цэвэр, бохир ус, дохиоллоор тоногложээ. “Оюу Толгой” компани 2011, 2012 онд Ханбогд сум болон Улаанбаатар хотод Бизнес хөгжлийн төв ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Одоогоор Даланзадгад, Ханбогд сумын 103 бизнес эрхлэгч “Оюу Толгой”-д бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж байгаа бөгөөд нийт 1.5 сая ам.долларын гэрээ хийгээд байгаа аж.

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Degi(202.21.120.202) 2013 оны 03 сарын 29

oo medehgui

0  |  0
Top