Хэнтий аймгийн иргэн боом өвчин тусчээ

Админ | Zindaa.mn
2015 оны 04 сарын 06

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат иргэн О /54 настай, эрэгтэй/ нь боомоор өвчилж, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж буй аж. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжлүүлэхэд арьсны хэлбэрийн боом өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон байна. Одоогоор нийслэлийн хоёр дүүрэг болон нэг аймгийн нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт өвчин боомын шинж тэмдэг илрээд байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top