АНУ-д мөнгө угаасан хэрэгт хардагдаад байгаа Ерөнхий сайд асан С.Баяр ингэж жиргэжээ. Тэрбээр “Чулуу шидэгсдэд анхааруулахад цэвэр хүн бидний дунд байхгүй шүү” хэмээн сануулжээ. Харин бид гэдэг нь хэн бэ. МАН-ын удирдах түвшнийхэн үү, аль эсвэл ерөөсөө Монголын улс төрчид үү.
С.Баяр энэ удаад “цэвэр хүн байхгүй шүү” гэдэг сануулгаа улсын хөрөнгөөс ууж идээгүй, авлига харамж аваагүй хүн улс төрчдийн дунд байхгүй шүү гэсэн утгаар хэлжээ. Учир нь тэрбээр яг ийм хөрөнгө мөнгө, авлига хахуулийн асуудлаар хардагдаж сэрдэгдчихээд байгаа билээ.
Ерөнхий сайд байсан, хамгийн нөлөө бүхий улс төрчийн үгэнд бид эргэлзэж шарвалзах хэрэг байхгүй л болов уу. Тэр энэ үгээрээ “цэвэр хүн бидний дунд байхгүй” гэдгийг ил тод хэлж, бас хүлээн зөвшөөрлөө. Нөгөө талаасаа энэ үг бол аймшигтай анхааруулга. Бүр “анхааруулахад” гэж онцолж бичсэн байгаа болохоор ингэж хэлж байна. Ерөнхийдөө бол аятайхан байхгүй бол та нарын “бохир”-ыг бас мэдэж байгаа шүү гэсэн сануулга юм. Эвгүйтвэл та нарын далан булчирхайг бас тоочиж чадна шүү гэдгээ илэрхийлж буй нь энэ.
Монголын улс төр хэрхэн бохирдсоныг түүний энэ үг дээд түвшиндээ анх удаа нотолж байна. Улс төрчид танай, манай намаасаа үл хамааран бүгд бие биедээ барьцаалагдчихсан байдаг гэх яриа бол хуучин сэдэв. Тиймээс л зоригтой дуугарч чаддаггүй, наанаа чи, би-дээ хүрч байвч цаанаа хүзүү толгойгоороо сүлбээтэй байдгийн учир энэ гэлцдэг. Оргүй үг биш юм байна.
Төрөөсөө тэрбумтан төрүүлдэг “ээлтэй” төртэй орон бол Монгол. Төрд гарч байж л хоолондоо хүрдэг жишиг манайд жинхэнэ утгаараа тогтсоны бэлээхэн нотолгоо бол С.Баярын хариу жиргээ болж байна.
Улс орны эрх ашиг гэдэг юм ерөөсөө улс төрд мартагдсан аялгуу гэгч болсон юм байна. Харин ямар ч үнээр хамаагүй албан тушаалд хүр, хүрсэн хойноо аль болох ахиухан шомбод гэсэн зарчим үйлчилдэгийЯ АТГ-т шалгагдаж буй энэ олон хэргүүд нотолдог.
С.Баярын сануулга жиргээ цаашаа яаж ч хөвөрч мэднэ. Эсвэл бүлх залгисан мэт чимээгүй замхарч мэдэх юм. Хэрэг явдал даамжирч С.Баяр хариу чулуу шидвэл хэнийг онох бол гэсэн таамаглалыг ч хүмүүс өөр хоорондоо яриад эхэлсэн гэнэ.
Уг нь улс төрчид бие биеийнхээ ууж идсэнийг илчлээд эхэлбэл ард түмэн л хожино. Хэн нь хэн байсан бэ гэдгийг сайн мэдэж авна, сонгуулиар бохир улс төрчдөө “угаах” боломж бүрдэнэ гэсэн үг.
Монгол улс хөгжихгүй, ядуураад байгаагийн уг сурвалж нь энэ бохир улс төр. “Байгалйин асар их баялаг, өргөн уудам нутаг, 50 сая малтай хэрнээ 3-хан сая хүн амыг ингэж ядуу амьдруулаад байж чаддаг танай улс төрчид асар их “ухаантай” юм байна” хэмээн гадныхан биднийг шоглодог тухай зөндөө л сонсож байсан байх.
Улс төрийг цэвэршүүлэхгүйгээр Монголын хөгжлийн тухай ярих нь дэндүү гэнэн цайлган төсөөлөл болох биз ээ.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 13 )
yasan an elbegdorj eronxiilogch xeden xulgaich nariig samarch exelsen chini ex oronoo samarlaa gene uu, chi tom gariin xulgaich baix l daa,
SBayar xulgailj luivardsan gedgee batlaad Bi gantsaaraa bishuu gej notolson baina Tegeed negee ATT ajlaa odoo xiigeechee
unen shvv ene turiig tseverleh hertei
shudaraga elbegeeg xaraya naiz bayr chin tom sanuulga ogch dee
Үнэн шүү, 12 онд итгээд АН ыг сонгосон чинь бүүр адгийн амьтадыг сонгожээ, улс орныг унагаж, бүх юмыг сүйдэллээ, хууль дүрэм хэрэгжихээ болилоо, улс орныг өрөнд орууллаа, улс орны хөгжлийг АН олон жилээр хойш татлаа даа, хамгийн гол нь ард түмний эсрэг шийдвэр гаргана, юм л бол ард түмнээс шулчих санаатай, тэгээд хятадуудад л бөхөлзөөд байх юм, уучлал гуйгаад л
Манай Монголын ард түмэн хэтэрхий хүлцэнгүй, боловсролын түвшин багатай ард иргэд олон байгаа, магадгүй амиа бодсон би болж байвал бусад нь хамаагүй гэсэн үзэлтэй, эсвэл залхуу хэн нэг нь гарч ирээд юм хийх байх зөв гольдиролд нь оруулах байх гэж найдаад зүгээр сугаад байгаа, мөн юм харсан ч хараагүй юм шиг энэ миний ажил биш надад палгүй мэтээр хандаж байгаа нь Монгол улсын өнөөгийн дүр төрхтэй байгаагийн нүүр царай болвуу
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК ноомын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Ёстой бардам үнэнийг хэллээ шүү, үнэхээр нэг ч цэвэр хүн улс төрчид дотор байхгүй шүү. Хэрвээ байвал тэр хүн эд нартай хамтарч ажиллаж чадахгүй. Зөвхөн улс төрчид ч биш ер нь л манайхан ажил хийнэ гэж ёстой аймаар болсон шүү дээ. Ёстой л үр хүүхдүүддээ л санаа зовох юм даа, сайн бод
uy bodokh vee gejuu ur khuukhed mini khoishdoo uanadaa gei lbodoj bna