Сурвалжлага: ”Зогсоолгүй” хотын хяслантай шийтгэл

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 13

Нийслэлд нийтийн тээврийн тоо нэмэгдээгүй ч иргэдийн ихэнх нь автобусаар зорчдог болох, замын хөдөлгөөнд оролцож байгаа машины багасгахаар нилээд хэдэн ажил хийсэн. Үүний нэг нь машин ачлага. Эхэлсэн цагаасаа хойш иргэдийн шүүмжлэл, бухимдлыг ямагт дагуулсаар ирсэн энэ асуудлыг жолооч нар “зогсоолгүй хотын хяслантай шийтгэл” хэмээн егөөдөж байна. Учир нь машин ачих арга хэмжээ нь үйлчилгээ гэхээсээ илүүтэй хулгайн шинжтэй явагдаж, хурааж авсан торгууль нь улсын төсөвт оролгүй, хувь хэн нэгний халаасыг түнтийлгэдэг нь иргэдийн санаанд огт нийцээгүй. Үүнийг би өөрийн биеэр мэдэрлээ. Машин ачлагын үйлчилгээ өнөөдөр хэтийдсэн үнэтэй, хууль бус үйл ажиллагаатай, хулгайн шинжтэйгээр бусдын эд хөрөнгөнд дураар ханддаг байгаагийн нэг жишээг дурдъя.

“Авто машин ачин одогч хүмүүс хийгээд Авто машин хулгайлан зугтаагч хүмүүс хоёрын Ажил үүргийн хуваарь нь ангид өөр боловч Авч идэхийн агаар нэгэн буй за”

/П.Хашчулуун/

Ажлаа хийж яваад хөл залгуулдаг унаагаа хамар доороосоо ачууллаа. Тухайн өдөр үзүүлэх сургалт явуулах галын машин оруулахын тулд тэнд машин тавьсан жолооч нараас зогсоол чөлөөлөх хүсэлт тавьсан юм. Ингээд бид сургалт болж байгаа газраас холгүйхэн “Embassy” зочид буудал Засгийн газрын 11-р байр хоёрын хооронд багахан зогсоолд машинаа багтааж тавихыг хичээсэн ч зүүн талын урд дугуй хашлага багахан давж таарлаа. Бусдын хөдөлгөөнд саад болохгүйгээр ойрхон зогсоол олсондоо баярлан ажлаа хийхээр явав. Гэтэл миний нүдэн дээр нөгөө муу нэртэй луу данстай машин ачих үйлчилгээнийхэн унааг маань бараг л нүд ирмэхийн зуурт аччихлаа. Хөдлөхөөс нь өмнө очоод ачсан машины цонхыг нүдээд зогсохыг гуйтал “Зам чөлөөлөөдөхье” гэж худал хэлээд цаашаа хурдаа нэмээд сүнгэнүүллээ. Сандарсан би цонхыг нь нүдсэн хэвээр дагаж гүйсэн ч зогссонгүй.

 Нэлээн удаан ингэж араас нь дагаж гүйсний эцэст Баянбүрдийн тойргийн наана ирэхэд өнөө ачигч намайг арай гэж машиндаа суулгалаа. Учир байдлаа хэлсэн ч хүлээж авах шинжгүй “Ачлагын зургадугаар төв рүү машиныг чинь аваачина. Тэнд очоод учраа ол” гээд халгаасангүй. Харин аз болоход Замын цагдаагийн эргүүлийн машин араас гүйцэж ирээд зам хааж зогслоо. Замын цагдаа нар бид хоёрын “паян”-г холоос харж зогсчээ. Журам зөрчиж, уйваагүй аашилсан ачигч машины жолоочийг зогсох байх гэж замын цагдаа нар хүлээсэн ч нөхцөл байдал эсрэгээрээ эргэсэн тул ийнхүү бидний араас хууль сахиулахаар ирсэн аж.

 Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн аюулгүй байдлын  хэлтсийн ахлах дэслэгч Б.Эрдэнэбаатар “Эзэн нь байсаар байтал машиныг нь ачдаг нь буруу. Одоохон буулга” гэснээр жолооч нарын хувьд “хадны мангаа” болсон машин ачигчаас унаагаа салгаж авлаа.

Зогсоолын хашлагыг жоохон давуулж тавьсан нь миний буруу байсан ч эзнийг нь байсаар байтал ингээд аччихдаг юм байна. Хууль, журмын дагуу бол машины эзнийг иртэл 10 минут хүлээх ёстой. Хэрэв эзэн нь гараад ирвэл ачих ёсгүй, харин зам чөлөөлөх шаардлага тавих үүрэгтэй байдаг. Гэтэл эзэн нь харсаар байтал ачиж, араас нь гүйсээр байтал зогссонгүй. Ийм хэрэг явдал олон жолоочид тохиолдсон байх. Мөнгө олохын тулд, жолооч нарын халаасыг тэмтрэхийн тулд хууль зөрчиж байгаагийн нэг жишээ энэ.

Гэвч төр засгийнхан хоорондоо уялдаа холбоогүй ажиллаж, нэгнийхээ хийсэн зүйлийг нөгөөх нь үгүйсгэдэг байдлаас өнөөдрийг хүртэл отож нуугдаж байгаад “хулгайлдаг” явдал үргэлжилсээр байна. 

Бие нь муудсан хүн авчраад нэгдүгээр эмнэлгийн үүдэнд машинаа тавиад ороход л араас нь машиныг нь ачаад явж байгаа тохиолдлыг өдөрт хэдэнтэй харж болно. Ийм байдлаар иргэдийнхээ ая тухыг аль болох хангах ёстой хотын дүрэм журам эсэргээрэй дарамт шахалт үзүүлж мөнгөний тоо ярьдаг байдлыг ойрын хугацаанд зохицуулах ёстой. Хэрэв та үүний хохирогч болсон бол өөгшүүлэлгүй заавал зохих газарт нь хандаарай.

Д.Янжмаа

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.170.80.25) 2015 оны 05 сарын 13

Энэ бол зүгээр л дээрэм

0  |  0
setgel(124.158.78.110) 2015 оны 05 сарын 13

АЧААД БАЙ АЧААД БАЙ . БVГДИЙГ НЬ АВТОБУСААР ЯВДАГ БОЛТОЛ НЬ АЧААД БАЙ

0  |  0
setgel(124.158.78.110) 2015 оны 05 сарын 13

АЧААД БАЙ АЧААД БАЙ . БVГДИЙГ НЬ АВТОБУСААР ЯВДАГ БОЛТОЛ НЬ АЧААД БАЙ

0  |  0
shudraga bai(112.72.11.106) 2015 оны 04 сарын 25

Uuniig zogsooh heregtei

0  |  0
zochin(66.87.79.43) 2015 оны 04 сарын 17

Emnelegiin uudnees mashin achina gedeg baij boloshgui jigshuurt uildel yum.mongo tsagaan,nud ulaanaar ergeldene gedeg.

0  |  0
hotiin meer(123.121.197.54) 2015 оны 04 сарын 13

Mashin zogsoh talbaig irged gargahgui ni lavtai.Hotiin darga geed baigaa bizdee ter hun l alban baiguullagaiin gadaa mashin tavih talbaig bii bolgoj ogoh uuregtei. Erhembaataraa ajlaa hiij hotiin zam talbaig tsegtselj soeltoi hot bologoh uurgee bieluulmeer baina. Hot dotorhi hshoo durgaliig buulgaj bairlaliig solisnoor hot tolovlolt bolohgui ee amarch ulsiin gudamjjind mashin tavih zai baidag manai esergeeree mashintavih talgui boltol barilga shavuulchihaad mashin achih ajil zohion baiguulj baigaa ni yamar uchirtai yum ve?! Bat-Uuliin ahan duusiin ajil uu

0  |  0
hotiin meer(123.121.197.54) 2015 оны 04 сарын 13

Mashin zogsoh talbaig irged gargahgui ni lavtai.Hotiin darga geed baigaa bizdee ter hun l alban baiguullagaiin gadaa mashin tavih talbaig bii bolgoj ogoh uuregtei. Erhembaataraa ajlaa hiij hotiin zam talbaig tsegtselj soeltoi hot bologoh uurgee bieluulmeer baina. Hot dotorhi hshoo durgaliig buulgaj bairlaliig solisnoor hot tolovlolt bolohgui ee amarch ulsiin gudamjjind mashin tavih zai baidag manai esergeeree mashintavih talgui boltol barilga shavuulchihaad mashin achih ajil zohion baiguulj baigaa ni yamar uchirtai yum ve?! Bat-Uuliin ahan duusiin ajil uu

0  |  0
ogi(108.70.173.253) 2015 оны 04 сарын 13

byr er n anx olon arvan davxar barij bxdaa mashin gej cochoilsr yed meddegyu l baican sh dee tegee l odoo boon zarlag xechuu l bndaa ingej ix ynaa tai bolno gej bodoogyin gai l baixgyi daa oros mon 2iin xoorondoo xiisen barilgiin arxityktaryydiin xiisen ajil daa 20 30 jiliin daraa yax ve gedgeech medexgyi orosiin ax nariin xiisen ajildaa

0  |  0
irgen(122.201.22.112) 2015 оны 04 сарын 13

mashini zogsoolgui ymar ch argagui ued mashinig ni achih bur emnelgiin gadnaas bol arai dendnee achij bgaa humuus ivchin tusahgui bailgui dee hun yu tarina tuuniigee l huraaba olon hunii durgui hurgesen hunii ahil uil ni yaj butegev dee

0  |  0
Пост(150.129.142.98) 2015 оны 04 сарын 13

Улаанбаатараас бусад хотууд тэгэж ачдаг ачих л хэрэгтэй ачуулахгуй бол явган явах хэрэгтэй хэзээ байхдаа тийм олон зогсоолтой хотууд байсан байдаг юм бэ?

0  |  0
zochin(43.242.243.116) 2015 оны 04 сарын 13

parist chi gesen zogsoolguy geed khaa durtai gazar mashinaa tawidagguy , tawisan baiwal achaad l yawdag , ene chini khuwi khunii ukhaan ,ukhamsryn asuudal , zogsool gedeg olon asuudlyn taglaa bish

0  |  0
dd(122.201.31.70) 2015 оны 04 сарын 13

odoo bur hotiin zah ruu achdag bolson bn lee humuusee yun tov kkk

0  |  0
Жолооч(27.123.214.113) 2015 оны 04 сарын 13

Одоо Монгол улс коммунист улс болжээ. Зогсоолын асуудал, замын ачаалал, хууль журмаа шийдвэрлээгүй байж болохгүй, торгоно, хураана, хориглоно гэдэд л. Энэ бол бусад барилга, үйлчилгээ, үйлдвэрлэл бүх л салбарт адилхан байгаа

0  |  0
mongol(103.23.51.1) 2015 оны 04 сарын 13

Bat yyliin balag uugeer duusahgyi daatgal hiilgehgyi bol 192 000 torgoh huuli baina daatgaltai baisan ch torgono yaj iigeed ene zamiin tsagdaa bat uul achiltiin mashin 3 ard tumnii hooliig hoosortol deeremdej baina doo

0  |  0
erka(202.126.89.199) 2015 оны 04 сарын 13

bi 4 gehi udur 1r emnelgiin urd taliin UZN-iin talbai deer mashinaa taviad 1r emnelegt harvachihaad uhaangui bgaa uvuu deeree orchihood garaad irtel dugui ali hediin tugjchiheed yavaad ugsun bsan bichsen utas ruu ni zalgatal teruuhen oirhonoos 2 minit ch bologui hun garch ireed torguuli avaad tugjee avch ugsun business bolchihson yum bna lee

0  |  0
irgen(43.242.243.5) 2015 оны 04 сарын 13

BAT-UULEE !!! Ard tumnii halaasiig hooslohoo boliochee!!!

0  |  0
ard(43.242.243.5) 2015 оны 04 сарын 13

Hotiin dargaa ! BAR-UULEE ! zogsoolgui hotod ard tumen yaj mashinaa tabiad aih ayulgui ajilaa hiih bolj bnaaaaa!!!!

0  |  0
ard tumen(43.242.243.5) 2015 оны 04 сарын 13

Ene luiwarchidiin arga zali arai ch heterch bnaaa !!! Zogsooloo hangalttai hiicheed daraa n luiwaraa hiildee! Shudraga bus bnaa!!! Ard tumnii halaasiig hooslohoo bolimoor yumaaa!!!!!!!!!!!

0  |  0
dagdan (202.70.41.90) 2015 оны 04 сарын 13

zogsooloo hiigd ugchihuuchee tgvvl tgj zavaarahgvishvvdee

0  |  0
dagdan (202.70.41.90) 2015 оны 04 сарын 13

ene neg balai hvmvvsiig shulsan yamaa boliuluul taarna

0  |  0
zochin(203.194.114.49) 2015 оны 04 сарын 13

1-r egneend bolon zamd saad bolson bol achih n zov l bh gehdee emnelgiin uudnees achaad bnaa ter hulgach nar arai ch dee oorsdoo ovdohgui yum shig tegeed bas bairan dund busdad sadaa bolohgui zogsson bhad bas achaad bnaa ene arai heternee er n bol huuliar hamgaalagdsan hulgaich bolloo ed nar achdag humuus n gej yamar ch es zui alga zagnaj hereldej bgaad achaad yavdag yu bilee

0  |  0
зочин(103.26.195.154) 2015 оны 04 сарын 13

Дүрэм зөрчөөд зам тагласан юмнуудыг ачих хэрэгтэй, эзэн байсан байгаагүй ямар хамаа байна

0  |  0
Дорж(112.72.13.27) 2015 оны 04 сарын 13

Би ч бас ачуулж л байсан. Хаширсан. Ажлын садаа юм билээ! Гэхдээ л ачихгүй бол буслад л садаа болно биздээ?

0  |  0
санал(182.160.33.23) 2015 оны 04 сарын 13

бүх хүн машин дээрээ утасны дугаараа тавиад нэгнийгээ дуудахад нь хурдхан гараад ирдэг байхад л болношдээ нөхцөл байдалдаа уялдах хэрэгтэй зогсоол угаасаа хаана бгаа юм бээ

0  |  0
q(103.229.123.167) 2015 оны 04 сарын 13

Dorj guain mashiniig achih heregtei... haana ch hamagui 1minut orhidoo... zogsoold bhad ch achdag shde... gadnas ajil huulj bga bol durem normig n barih heregtei.. durde itgesen heden mal bna le

0  |  0
Дорж(112.72.13.111) 2015 оны 04 сарын 13

Зарим дурак хүмүүст! Бөглөөг л багасгах гэж ачаад байгаа бм штээ!жоохон багахан гэж байхгүй ээ! Дүрмээ л зөрчихөө больчих. Тэгээл ачихгүй. Минийхээр бол дээр нь бас торгох хэрэгтэй. Торгуулийг нь ч нэмэх хэрэгтэй!

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.185) 2015 оны 04 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК ноомын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
ariuk(202.179.10.6) 2015 оны 04 сарын 13

Bolimoor bn zogsoloo shideech ene bol mashin hulgai hiih ymaa

0  |  0
Top