Санал асуулгын дүн улс төрийн салхи эргэж байгааг харуулав

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 20

Сант марал сангийнхан улс төрчдийн үнэлэмжийн талаархи судалгаа явуулжээ.  Монголын улс төрийн нам болон улстөрчдийн олонхи нь нэр хүнд, итгэл үнэлэмжээ хэдийнэ дундалчихсан  хүмүүс.  Гэхдээ яахав,  иймэрхүү судалгаа хүссэн хүсээгүй эдний дунд л явагддаг учраас энэ хүрээнд л иргэд үнлэлт дүгнэлтээ өгнө.

Манайдаа л хамгийн голчтой дүн бан гаргадаг гэдгээрээ Сант маралынхан ялгардаг. Өөрөөр хэлбэл эдний хийсэн судалгаанд эргэлзэх шалтгаан бага. Сант марал сангийнхан энэ удаад энэ оны гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 12-ны хооронд Улаанбаатар хот болон Хэнтий, Увс, Төв, Өвөрхангай, Архангай, Дундговь аймгийн нийт 1200  иргэнийг хамруулан хийжээ.

Энэ удаагийн судалгаа Монголын улс төрийн голлох хоёр хүчний хувьд адилдаа адил годилдоо годил гэдэг шиг  ялгарах зүйлээр бага байгааг харууллаа. АН-ын хувьд гол түшиг тулгуур нь болдог Улаанбаатар хотын иргэдийн дундах нэр хүндийнхээ тэн хагасыг алдчихсан байна. Бүр тэгэхдээ ганцхан жилийн дотор шүү.  

Санал асуулгад оролцогчид  хөдөөд 17.4, Улаанбаатарт 19.6 хувь нь буюу нийт дүнгээрээ ердөө 18.3 хувь нь АН-ыг дэмжихээ илэрхийлжээ. Харин МАН-ыг хөдөөд 25.4, нийслэлд 16.2 хувь, дүнгээрээ 21.6 хувь нь дэмжиж байна.  Ийнхүү улс төрийн голлох хоёр хүчний хувьд санал асуулгад оролцогчдын  ядахад гуравны нэгийнх нь дэмжлэгийг авч чадсангүй. 

Судалгааны багийнхан эрх барьж буй хоёр намын үйл ажиллагаа зөв, буруу аль замаар явж байгааг тодруулахыг зорьжээ. Судалгаанд хамрагдагсдын 39.2 хувь нь МАН-ыг буруу замаар явж байна хэмээн үзсэн бол АН-ыг буруу замаар будаа тээж байна хэмээн 51.5 хувь  нь үзэж байгаа ажээ. Ардчилсан намыг буруу замаар явж байна гэх хүмүүсийн хувь өнгөрсөн онд нийслэл хотод 27.6, хөдөөд 25 хувь байсан бол саяны судалгаагаар энэ хувь нийслэлд 54.2, хөдөөд 49.6 болтлоо өссөнөөс харахад цаг хугацааны хувьд үндсэндээ Засгийн газраа огцруулсан шийдвэртэй хамт ирсэн давалгаа байх магадлалтай. Түүнчлэн АН-ын сонгуулиас хойшхи үйл ажиллагааг энэ намын төлөө санал өгөгсдийн 32.7 хувь нь муу гэж дүгнэсэн бол 17 шахам хувь нь маш муу гэсэн дүн тавив.

Энэ удаагийн судалгааны сонирхол татах нэгэн дүр зураг гэвэл топ 10 улс төрчдийн жагсаалт болж байна.  Олон тодотгол хийлгүйгээр тэдний хот хөдөөд авсан саналыг  жагсаалтаар нь хүргье.

УЛААНБААТАР

1. С.Ганбаатар, УИХ-ын гишүүн, бие даагч

2. Н.Энхбаяр, Ерөнхийлөгч асан

3. Х.Баттулга, УИХ-ын гишүүн, АН

4. Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч

5. Г.Уянга, УИХ-ын гишүүн, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл

6. Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын Засаг дарга

7. С.Жавхлан, дуучин

8. Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, МАН

9.Ц. Даваасүрэн, УИХ-ын гишүүн, бие даагч

10. Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, АН

 

ХӨДӨӨД

1. С.Ганбаатар, УИХ-ын гишүүн, бие даагч

2. Н.Энхбаяр, Ерөнхийлөгч асан

3. Г.Уянга, УИХ-ын гишүүн, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл

4. Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, МАН

5. Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч

6. Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, МАН

7. Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн, бие даагч

8. С.Жавхлан, дуучин

9. М.Энхболд, УИХ-ын гишүүн, МАН

10. Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, МАН

Бие даагч гишүүн С.Ганбаатар хот хөдөөд тэргүүлжээ. Түүнийг популист хэмээн гоочилдог ч тэрбээр иргэдийнхээ дунд нэр хүндтэй байгааг энэ судалгаа гэрчилж байна. Ард түмэн гэдэг туйлширч ханараад байхгүй, аливааг тэг дундуур нь дүгнэж цэгнэж чадна.

“Адлагдсан” улс төрч Н.Энхбаяр энэ судалгаагаар хөдөөд ч,  хотод ч аман хүзүүнд давхисан нь гэнэтийн зүйл болов. Харин Г.Уянга гишүүн хөдөөд 3-т, хотод 5-д нэрлэгдэж удаалсан байна.  Судалгааны санамсаргүй үр дүнгийн нэг нь дуучин С.Жавхлан топ-10 улс төрчдийн жагсаалтад орж ирсэн явдал. Түүнчлэн бие даагч гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар хот хөдөөд адилхан үнэлэмж дүгнэлттэйгээр энэ тэргүүлэгчдэд  багтжээ.

 Энэ судалгааны ерөнхий дүр төрх юуг өгүүлж байна вэ?

Энэ судалгааны дүнгээс харахад  улс төрийн салхи эргэчихэж гэдгийг анзаарахад төвөгтэй биш байна. Ямартай ч эдүгээгийн эрх баригч хоёр хүчинд иргэд цөхөрч, итгэл үнэмшлээ гээж байгаа юм байна. МАН-ын олон жилийн худал хуурмаг дүр төрхөөс залхсан иргэд 2012 онд олонхиороо АН-д итгэл хүлээлгэсэн. Ингээд нэг үзье гэсэн эцсийн гэмээр найдвар энэ байлаа. Гэвч итгэлийнх нь хариуд ирж буй  илгээлт нь өнөөгийн нийгмийн өнгө  байдал. Улс шиг хөгжих, хүн шиг амьдрах сонгуулийн үеийн уриа дуудлага нь зүгээр л хошгируулалт болоод өнгөрч байна.

Нам.  хүчний биелдэггүй амлалтад иргэд залхаж, яахаа мэдэхгүй, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсныг  судалгаанд оролцогчдын  “мэдэхгүй” эсвэл хариулаагүй өнгөрсөн  хувь, тохиолдлоос анзаарчагдаж байна.

Өөр нэг зүйл гэвэл монголчууд үнэнч шударга, нийгмийн эрх ашгаа дээдлэсэн удирдагч, улс төрийн манлайлагчдыг  эрж хайсаар байгааг энэ судалгааны дүн харууллаа.

А.Алтантуяа

 

 

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
o(98.218.193.149) 2015 оны 04 сарын 21

elbegdoj khergvi ee oboo bas l khydlaa khytsaad l bgaa ch dee nokhdoo bolgoomjtoi l baigaarai akhiad dalaaraa tavuulakh vgvi ym san daa KHVMVVS EE! !!!!!!! :-j [-X

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.1) 2015 оны 04 сарын 21

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_ Үнэ: 22 000₮

0  |  0
зочин(112.72.11.104) 2015 оны 04 сарын 21

Элбэгдоржийг дэмжээд байгаа хүмүүсийг ойлгохгүй байна. Нүдэн дээр нь худлаа яриад, хулгай хийгээд, хошгоруулаад байхад л дэмжээд байх юм. Ардилсан нам хямрал нэрээр татварийн мөнгийг сонгуульд зарцуулхаар хадгалж байгаа гэдгийг ойлгохгүй л байна даа энэ хүмүүс.

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 04 сарын 21

Энхбаяр даргаас ингэтлээ айх гэж Өнөөдөр тэгээд АН Элбэгдорж монголыг ямар болгочихоод байгааг харахгүй мэдэхгүй байна гэдэг дэндүү харамсалтай АН Элбэгдорж л мундаг болгоно гээд орилолдсоор байгаад гарч ирээ биз дээ Монгол улс дампуурлын ирмэг дээр ирчихсэн дэнжигнэж байна АН ардчилагчид боломжоо алдана гэж айгаад хар чацгаа харвуулж байна Та нарын боломж дуусах дөхсөн яаж ч донгодоод гарч ирэхгүй газрын хөрснөөс арчигдах амь тавих цаг чинь ирсэн

0  |  0
zochin(150.129.140.12) 2015 оны 04 сарын 20

Songogchidiin ihenkh ni huduunii humuus medeelelees erunhiidu hol, songuuli uguhud medeeleleer muuhan uchiraas setgeliin tur hudluluur songuulid oroltsog magadlal undur. Ter sul taliig zarim zalitai nuhud ashiglaj bga. Hetsuuhen humuus dahiad garaad irehiig uguisgeh araggui bolchod bn shu.

0  |  0
zochin(150.129.140.12) 2015 оны 04 сарын 20

Enkhbayriig demjij bga gdgt itgehgui bn. Aimshigtai hun shde. Brrr brrr brrr sonsohgui bn sonsohgui bn geed chihee daraad l idej uusnaaraa bol deeguur orno. Araichde ard tumen tegj sohroogui baihaa gj naidaj bn.

0  |  0
Zochin(76.100.54.189) 2015 оны 04 сарын 20

Mongolchuud songuuli ogch surah odii bn doo,Enkhbayar,Javhlan,Ganbaatar,Davaasuren ch geh shig hudlaa shouchid,Bolio araich dee.Uul uurhai gej hashigaraad l ain.Ur dungui hudlaa uls torchidiig DEMJIHEE BOLITSGOOE!!!

0  |  0
Zochin(76.100.54.189) 2015 оны 04 сарын 20

Mongolchuud songuuli ogch surah odii bn doo,Enkhbayar,Javhlan,Ganbaatar,Davaasuren ch geh shig hudlaa shouchid,Bolio araich dee.Uul uurhai gej hashigaraad l ain.Ur dungui hudlaa uls torchidiig DEMJIHEE BOLITSGOOE!!!

0  |  0
zochin(112.72.11.101) 2015 оны 04 сарын 20

Hulgaich elbeege helmegdsen enhbayar 2iin sar shiin uer uchirsan durs bichlegiig olon tumende harulmaar b.

0  |  0
zochin(112.72.11.101) 2015 оны 04 сарын 20

Hulgaich elbeege helmegdsen enhbayar 2iin sar shiin uer uchirsan durs bichlegiig olon tumende harulmaar b.

0  |  0
zochin(112.72.11.101) 2015 оны 04 сарын 20

Hulgaich elbeege helmegdsen enhbayar 2iin sar shiin uer uchirsan durs bichlegiig olon tumende harulmaar b.

0  |  0
zocin(103.9.90.130) 2015 оны 04 сарын 20

sant maral zahialgaat medeelel hiideg

0  |  0
Zochin(122.160.73.228) 2015 оны 04 сарын 20

Nel populistuud baih shiv

0  |  0
ЗОЧИН(112.72.13.113) 2015 оны 04 сарын 20

ХУДЛАА САНАЛ АСУУЛГА ТОЛГОЙ УГААЖ БАЙНА БҮХ НАМУУД ЯАГААД БИЧИГДДЭГГҮЙ ЮМ ВЭ МӨНГӨНИЙ САНАЛ АСУУЛГАЧИДАА АРД ТҮМЭН МАНАНД САНАЛ ӨГӨХГҮЙ ШҮҮ ДЭЭ

0  |  0
Зочин(202.55.180.8) 2015 оны 04 сарын 20

Ямар толгой гашилсан ард түмэн гэхээрээ Н.Энхбаярыг дэмждэг байна аа. Хэлэх ч үг алга

0  |  0
dulmaa(112.72.13.232) 2015 оны 04 сарын 20

EH ORNOO GESEN LIDER BIDEND HEREGTEI BNAA

0  |  0
сандаг(103.26.193.83) 2015 оны 04 сарын 20

АН-ын захиалгат нийтлэл байна одоо улаанбаатарт АН-ыг 18,5 байтгугай 10 хувь нь ч АН-ыг дэмжихгүй шүү дээ

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 04 сарын 20

УБ-н жагсаалтаас Элбэгдорж Уянга Батүүл гуравыг албан ёсоор хасах хэрэгтэй Энхбаярыг монголын ард түмний дийлэнх олонхи дэмжиж бүр УИХ-н сонгуульд нэрээ дэвшүүлэхийг хүсэж байгаа Энэ нь ч ил харагдаж байнаа Ард түмнийхээ хүсэлтийг буруутгах эрх хэнд ч байхгүй ээ

0  |  0
Top