Өмнөговь аймгийн 60 мянга дахь иргэн энэ сарын 22-нд Өмнөговь аймгийн иргэн О.Баярхүү, А.Отгонцэцэг нарын хоёр дахь охин болж мэндэлжээ.
Аймгийн Засаг дарга Б.Бадраа 60 мянга дахь иргэндээ хүндэтгэл үзүүлж, батламж гардуулсан байна. Ийнхүү 60 мянга дахь иргэн мэндэлсэн нь аймгийн эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийн хувьд томоохон өөрчлөлт, ахиц гарахад ач холбогдолтой гэдгийг энэ үеэр Б.Бадраа дарга онцолжээ.
Түүнчлэн тус аймгийн төв Даланзадгад сум “Даланзадгад хот” гэсэн хотын статустай болох, УИХ-д Өмнөговь аймгийн тойргийн тоо нэмэгдэх боломжтой болох зэрэг олон давуу талууд бий болно гэдгийг ч өгүүлсэн байна.
Тус аймагт анх хүн амын албан ёсны тооллогоор 1944 онд 20 мянга 269 байсан бол 2014 онд 59 мянга 655-д хүрээд байсан аж. Харин энэ онд хүн амын тоо ийнхүү 60 мянгад хүрсэн нь энэ юм.
Сэтгэгдэл ( 0 )